No menu items!
HomeОнцлохЧихрийн шижин өвчтэй хүмүүс өглөөд хэрэглэвэл зохих 5 зүйл

Чихрийн шижин өвчтэй хүмүүс өглөөд хэрэглэвэл зохих 5 зүйл

-

Чихрийн шижин гэдэг нь цусан дахь сахарын түвшин тогтворгүй байгаагаас үүдэлтэй эмгэг юм. Энэ нь ихэвчлэн таны биед хангалттай инсулин үүсгэгдээгүй эсвэл үүссэн хэмжээгээр хариу үйлдэл үзүүлэх чадваргүй үед тохиолддог. Хоолны дэглэм ба амьдралын хэв маяг нь чихрийн шижингийн менежментийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм.

Өглөөг дараах таван зүйлээр эхлүүлэх нь цусан дахь сахарын хэмжээг удирдахад туслах болно.

1. Грек чирэгтэй ус уух

Грек чирэг үрийг усанд нэг хонуулаад маргааш өглөө нь ууна. Чирэг нь уусдаг эслэг ихтэй тул элсэн чихрийн шингээлтийг удаашруулдаг. Энэ нь таны эрхтэн системийг хоргүйжүүлэхэд тусална.

2. Дэвтээсэн бүйлс

Эрүүл өөх тос, сайн чанарын уураг авахын тулд бүйлсийг дэвтээж хэрэглэх ньзүйтэй. Бүйлсний хальсанд таннин хэмээх шимт бодис агуулагддаг бөгөөд дэвтээсэн үед илүү сайн үйлчилгээтэй байдаг.

 3. Уураг, эслэг ихтэй өглөөний цай уугаарай

Уураг болон эслэг нь үр тариа, өндөг, буурцагт ургамалд ихээр агуулагддаг. Өндөр эслэгтэй хоол хүнс нь удаан шингэдэг тул цусан дахь сахарын огцом өсөлтийг хянахад тустай. Жишээлбэл, та өглөөд овьёос хэрэглэж болно.

4. Жүүсний оронд жимсийг нь хэрэглээрэй

Дэлгүүрээс худалдаж авсан жимсний шүүс нь эслэг багатай бөгөөд сахар их хэмжээгээр агуулсан байдаг. Ийм төрлийн жүүс нь чихрийн шижин өвчтэй хүмүүст хор хөнөөл учруулж болзошгүй юм. Үүний оронд тэжээл, эслэгээр баялаг улирлын чанартай жимсийг сонгох хэрэгтэй. Чихрийн шижин өвчтэй хүмүүс өвлийн улиралд хэрэглэж болох жимсийг мэдэхийг хүсвэл энд дараарай.

5. Шингэн зүйлээ бүү мартаарай

Ус, ургамлын гаралтай цайг саванд хийгээд байнга авч явж байгаарай. Учир нь олон цагаар унд уухгүй явахад шингэн алдалт үүсч, цусан дахь сахарын хэмжээнд их хэмжээгээр нөлөөлдөг байна.

Өглөө бүр эдгээр зүйлсийн аль нэгийг хэрэглэж чихрийн шижин өвчнөө хянаарай.Зөвлөмжийг багтаасан энэхүү агуулга нь зөвхөн ерөнхий мэдээллийг танд өгөх болно. Эдгээр нь танд тохирох эсэхийг өөрийн эмчээсээ эхлээд асууна уу.

Эх сурвалж: Foodndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд