No menu items!
HomeОнцлохХүүхэд амаа ангайж унтах нь ямар сөрөг нөлөөтэй вэ

Хүүхэд амаа ангайж унтах нь ямар сөрөг нөлөөтэй вэ

-

Зарим эцэг эхчүүд бяцхан үрсээ амаа ангайсан байдалтай тайван унтаж байхыг хараад өхөөрддөг. Гэхдээ ингэж унтах нь гэмгүй мэт харагдах ч хүүхдийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй юм. Хүүхэд амаараа амьсгалах нь хэвийн зүйл биш бөгөөд дараах сөрөг үр нөлөөтэй аж.

Бид байгалиасаа хамраараа амьсгалах зохицолтой бөгөөд үүнд хэд хэдэн шалтгаан байдаг.

  • Бидний хамар амьсгалж буй агаарыг шүүж, хорт бодис, гадны биетээс цэвэрлэдэг.
  • Хамрын хөндийд агаар чийгшдэг.
  • Хамар агаарыг бүлээцүүлж, температур нь бидний уушгинд тохирох болно.
  • Заримдаа амаараа амьсгалах нь хэвийн зүйл (ярих эсвэл биеийн тамирын дасгал хийх гэх мэт) боловч бид ихэнхдээ хамараараа амьсгалахаар биологийн зохицолтой.

Хүүхдийг амаараа амьсгалахад хүргэдэг олон шалтгаан бий. Эдгээр нь хамар битүүрэх (харшил, синусит эсвэл бусад асуудлаас үүдэлтэй), үрэвсэл эсвэл полип гэх мэт янз бүрийн шалтгаан байж болно. Зарим хүүхдүүд бага наснаасаа эхлэн амаараа амьсгалах дадал зуршилтай болдог.

Хэрэв таны хүүхэд амаа ангайж унтаад хэвшсэн бол санаа зовох хэд хэдэн шалтгаан бий. Хүүхдүүд амаараа амьсгалснаар дараах эрүүл мэндийн асуудлууд үүсч болзошгүй.

Нойрны эмгэг

Унтаж байхдаа амаараа амьсгалах зуршил нь нойрон дунд амьсгал тасалдах ноцтой эмгэгийг үүсгэж болзошгүй. Нойрны эмгэгийн үед унтаж байх үед амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдлөх, нойргүйдэх, эсрэгээрээ өдрийн цагаар хэт нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Нойрны эмгэг нь зүрх, элэг, бодисын солилцооны асуудал үүсгэдэг. Тэр дундаа нойронд амьсгал тасалдах эмгэгийн үед шөнө амьсгал удаан хугацаагаар тасалдаж цусанд хүчилтөрөгчийн хэмжээ байнга багассанаас бие эрхтэнд цусан хангамжийн дутагдал үүсч даралт тогтмол ихсэх, зүрх судасны эмгэг, зүрхний шигдээс, тархинд цус хомсрох, харвалт зэрэг эрсдэлтэй нөхцөл үүсдэг байна.

Ам хуурайших, шүд цоорох

Амаараа амьсгалах үед агаарын урсгал нь уруул, амны хөндийг бүхэлд нь хатааж хуурайшуулна. Үүний үр дүнд аманд байх байгалийн гаралтай бактерийн өөрчлөлт гарч шүд цоорох, буйлны асуудал үүсэх шалтгаан болдог.

Шүд, эрүүний бусад асуудлууд

Амаараа амьсгалах муу зуршил нь шүдний гажиг үүсгэдэг. Үүдэн шүднүүд нь хазагдахаа болих нь мөн л нэг төрлийн гажиг. Энэ нь зөвхөн шүдний ч биш эрүү нүүрний гажиг үүсгэдэг бөгөөд эрүү нь бага, хамар нь томорч харагддаг.

Нүүрний хэлбэрт нөлөөлнө

Амаараа амьсгалснаар хэл хойш татагддаг бөгөөд үүний улмаас нүүрний доод хэсгийг илүү урт болгодог гэдгийг судалгаагаар тогтоосон. Энэ шинж тэмдэг нь 5-аас дээш насны хүүхдүүдэд нэлээд тод илэрдэг байна. Амаараа байнга амьсгалалаад байвал нүүрний хэлбэр хамар хэсгээрээ урагш түрсэн гүдгэр маягийн болдог аж.

Хүүхэд тань унтаж байхдаа амаараа амьсгалж байгааг анзаарсан бол дээрх эрсдэлээс сэргийлж бол мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө аваарай.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд