No menu items!
HomeЭрүүл мэндСуудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй 11 арга

Суудлын мэдрэл буюу нурууны өвчнийг эдгээх үр дүнтэй 11 арга

-

Суугаа байдлаас үүдэлтэй мэдрэлийн өвдөлтүүд нь таны нуруунаас эхлээд хөл хүртэл тархдаг. Мөн  бие сулрах, мэдээ алдах, хөл өвдөх, халуу дүүгэх мэдрэмж төрөх нь мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг юм. Хэрэв зохих эмчилгээ хийхгүй бол энэ байдал нь хөдөлгөөн, тэнцвэрийг алдагдуулж таны амьдралын чанарт ноцтой нөлөөлнө.

11. Нурууны дасгал хийгээрэй

Шалан дээр дөрвөн хөллөнө.

Амьсгалаа аваад толгойгоо дээш өргөөд тааз руу харахдаа нуруугаа хотойлго.

Амьсгалаа амаараа гаргаж, толгойгоо доошлуулаад буцаад нуруугаа дээш төвийлгөнө. 

15-20 удаа давтаарай

Энэхүү дасгал нь нурууны уян хатан чанарыг сайжруулж, бүсэлхий хэсгийн өвдөлтийг арилгахад тусална.

10. Сунгалтын дасгал хийгээрэй

Шалан дээр баруун хөлөө урагш сунган, зүүн хөлөө нугалан  баруун гуяныхаа харалдаа байрлуулна.

Баруун өвдөгөө шулуун байлгаж, гараа сунгана.

Ойролцоогоор 15-30 секундын турш барьж, анхны байрлалдаа эргэж орно.

Хоёр хөлдөө тус бүр 3 удаа давтана. 

Энэхүү сунгалтын дасгал нь таны шөрмөсөнд сайнаар нөлөөлж өвдөлт, таталтыг багасгахад тусална.

9. Сунгалт

Шалан дээр дөрвөн хөллөнө.

Нуруу, аарцгаа хөдөлгөөнгүй, тогтвортой байлгаж, баруун гараа урагш, зүүн хөлөө арагш сунгана.

Нэг секундын турш барь, дараа нь анхны байрлал руугаа буц.

Нөгөө талдаа давтана.

10-15 удаа хийгээрэй.

8. Эрвээхий суулт

Хоёр хөлний улыг нийлүүл. 

Алгаа хөлнийхөө нугалсан хэсэгт байрлуулаад газар руу зөөлөн дараарай.

10-20 секундын турш барь.

Энэхүү поз нь ташааг тэлж, өгзөгний булчин болон пириформис булчинг сунгахад тусална.

7. Хөлөө амраагаарай

Унтахаасаа нэг цагийн өмнө жижиг хувинд бүлээн ус  хийгээд дээр нь 500 мл алимны цуу, аяга давс нэмээд сайтар хутгана. Хөлөө 10-15 минут байлгаад дараа нь алчуураар арчиж, шөнөжингөө дулаан байлгах хэрэгтэй. Маргааш өглөө нь босоод хөл нүцгэн явж болохгүй. Хэрэв та энэ процедурыг долоо хоногт 3-4 удаа давтан хийвэл өвдөлт мэдэгдэхүйц буурах болно.

6. Зүүн эмчилгээ

Зарим судалгаагаар зүүний эмчилгээ нь  нурууны өвдөлтийг намдаах, суудлын гаралтай мэдрэлийн өвчнийг эмчлэх үр дүнтэй арга болох нь тогтоогджээ. Хятадын эртний энэхүү зан үйл харьцангуй аюулгүй бөгөөд ноцтой эрсдэлгүй байдаг. Гэхдээ та мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй. 

5. Хүйтэн эсвэл бүлээн жингийн аль нэгийг ашиглах

Хүйтэн жин тавих нь үрэвслийг багасгах, мөн өвдөлт намдаахад тустай. Харин дулаан жин нь мэдрэл орчмын булчинг сулруулж, даралтыг бууруулахад тусалдаг. Хүйтэн ба дулаан жин тавихдаа 15-20 минутын турш байлгаарай. Хэрэв шаардлагатай бол процедурыг 2 цаг тутамд давтан хийх шаардлагатай.

Жин ашиглахдаа дагаж мөрдөх зарим зөвлөмжийг энд оруулав.

  • Хүйтэн жинг шинж тэмдэг илэрснээс хойш эхний 2, 3 хоногт тавих хэрэгтэй. Үүний дараагаас бүлээн жингээ ашиглах нь дээр.
  • Булчингаа сулруулах, тухайн хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд биеийн тамирын дасгал хийхийн өмнө бүлээн жин тавиарай.
  • Үрэвслийг багасгахын тулд дасгал хийсний дараа хүйтэн жинг хэрэглэнэ.
  • Унтахаасаа өмнө халуун усанд ороорой. Энэ нь таны чангарсан булчинг сулруулж, илүү сайн унтаж амрахад туслах болно.

4. Цэгэн массаж хийх

Суудлын мэдрэл нь пириформис хэмээх булчингийн доор байрладаг. Пириформис чангарахад суудлын мэдрэлийн өвчин үүсч, хөл бадайрах, мэдээ алдах шинж илэрдэг. Эдгээр мэдрэмжийг хөнгөвчлөхийн тулд пириформис булчин, түүнчлэн нурууны булчинд цэгэн массаж хийх хэрэгтэй.  

3. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн

Мэдрэлийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх алтан дүрэм бол олон цаг хөдлөхгүй суухаас зайлсхийх явдал юм. ТВ үзэх эсвэл байнга суугаа ажиллах нь байдлыг улам дордуулж, өвдөлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс та спорт сонирхогч биш байсан ч гэсэн тодорхой хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Өдрийн алхалт хийснээр цусны урсгал нэмэгдэж, үрэвсэл багасгах болно.

2. Зөв байрлал

Суухдаа нуруугаа үргэлж дэмжиж, хөлөө газарт хүргэж байгаарай. Нуруундаа тулгууртай, түшлэгтэй сандал сонгох хэрэгтэй.Түүнчлэн та удаан хугацаагаар суудаг бол нурууны даралтыг бууруулахын тулд ном эсвэл жижиг хайрцаг ашиглан хөлөө бага зэрэг дээшлүүлж болно.

1.Унтах зөв байрлал

Хэрэв та суудлын гаралтай мэдрэлийн өвчинд нэрвэгдсэн бол унтах хамгийн тохиромжтой байрлал бол дээш харж хэвтэх юм. Мэдрэлд нөлөөлөх дарамтыг арилгахын тулд дэр эсвэл том алчуур ашиглан өвдгөндөө хавчуул.  Энэ байрлал нь таны аарцганд эерэг нөлөө үзүүлж, илүү тохь тухтай унтахад туслах болно.

Эх сурвалж:Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд