No menu items!
HomeОнцлохСудалгаа: Талархал, сайхан сэтгэлд төвлөрөх нь аз жаргалтай байх гэж хичээхээс чухал

Судалгаа: Талархал, сайхан сэтгэлд төвлөрөх нь аз жаргалтай байх гэж хичээхээс чухал

-

Аз жаргал гэж юу вэ?

Аз жаргал бол өргөн цар хүрээтэй зорилго юм. Амьдрал хэцүү зүйл тохиолддог, бидний тархи сөрөг хааяа талыг баримталдаг зэрэг шалтгаанаар хүн бүр бүрэн дүүрэн аз жаргалтай байдаггүй.

Харин хүмүүс аз жаргалтай болгох зүйлсийн талаар цаг үргэлж боддог. Илүү их аз жаргалтай байхыг хичээх нь тэр бүр сайн үр дүнд хүрдэггүй байна. Үүний шалтгаан болон үүний оронд яах ёстой талаар шинжлэх ухаан юу гэж хэлэв?

Аз жаргал тогтвортой биш

 Сэтгэл судлаач Итай Ивтзан “аз жаргал бол “хэлбэлзэлтэй сэтгэл хөдлөл” учраас л урт хугацааны агуу зорилго биш юм” гэжээ. Энэ нь ялангуяа таашаал авах, өвдөлтийг багасгахад чиглэсэн түр зуурын гедоник эсвэл гедонист аз жаргалтай холбоотой юм.

Энэ түр зуурын сэтгэл хөдлөлийг шууд дагаж мөрдөх нь таны бодож буйгаас эсрэг үр дүнд хүрэх боломжтойг Риверсайдын Их сургуулийн профессор, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Соня Любомирский хэлжээ.

Тэрбээр аз жаргалыг “хэт үнэлдэг” хүмүүс аз жаргал нь тухайн цаг мөчид тэдний амьдралд хичнээн үнэ цэнтэй болохыг хэлдэг ч цаг хугацаа өнгөрөх тусам аз жаргал нь багасах, аз жаргалгүй болох хандлагатай байдаг гэсэн судалгааг онцлов.

“Хэрхэн илүү их аз жаргалтай болох вэ гэдэгт санаа зовж байгаа бол өөрийн сэтгэл хөдлөлийг хянахад их цаг зарцуулж буй л явдал” гэж Любомирский хэлэв.

Хүлээгдэж буй аз жаргал санаанд тань хүрэхгүй тохиолдолд бүтэлгүйтсэн мэдрэмж төрдөг.

“Үргэлж аз жаргалтай байна гэдэг нь утгагүй зүйл юм. Зорилго нь 24/7 цагт аз жаргалтай байх явдал биш” гэж Висконсин-Мэдисоны Их сургуулийн Оюуны эрүүл мэндийн төвийг үүсгэн байгуулагч, захирал Ричард Дэвидсон хэлжээ. Жишээлбэл, хайртай хүнээ алдсан үед бид аз жаргалтай байдаггүйтэй адил. Амьдралд олон янзын бэрхшээл тулгардаг шүү дээ, тэр бүрд бид бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

Харин “Сайн сайхан байдал” бол үүнээс хамаагүй чухал хүрээ юм.

Энэ бүхэнд үндэслэн манай баг хамт олон аз жаргалаас илүүтэйгээр “сайн сайхан байдал” гэсэн нэр томъёог илүүд үздэг гэж Дэвидсон хэллээ.

Уйтгар гунигт автсан эсвэл цочирдсон үедээ баярлах нь зохисгүй ч гунигтай үедээ сайн сайхан байдлаа хадгалах боломжтой гэж мөн хэлэв. “Сайн сайхан байдал” бол хүмүүсийн хэрэгжүүлэх боломжтой урт хугацааны зорилго юм.

Дадал зуршлаар дамжуулан сайн сайхан байдлыг хэрхэн хангах вэ?

“Сайн сайхан байх нь чадвар бөгөөд энэ нь бясалгаж болох зүйл юм” гэж Дэвидсон хэллээ.  

Мөнгө үүнд тусалдаг, гэхдээ зөвхөн тодорхой нэг цэг хүртэл. Гэхдээ санхүүгийн хямрал нь эргээд сэтгэл зүйн болон бие бялдрын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэлийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.

2018 оны нэг судалгаагаар Хойд Америкийн жилд 105,000 долларын орлого олдог хүмүүс амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан гэж мэдэгдэж байсан бол энэ мөнгө ихсэх тусам аз жаргал нь буурч магадгүй гэжээ.

Яагаад их мөнгө илүү их аз жаргалтай дүйхгүй байна вэ?

Нэгдүгээрт, хүмүүс мөнгөөрөө худалдаж авч чаддаг зүйлдээ дасдаг. Дахин хэлэхэд, гедоник аз жаргал нь түр зуурынх юм. Түүнчлэн хүмүүсийн “хэрэгцээ”, хүсэх мөнгөний хэмжээ илүү орлого олох тусам нэмэгдэх хандлагатай байдаг бөгөөд бид өөрсдийн сайн сайхан байдлыг орлогоос хамааралтай болгож эхэлдэг.

Сайн сайхан байдлыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Үүнд мэдлэг ухамсар зайлшгүй шаардлагатай. Дэвидсон ба түүний багийнхан сайн сайхан байдлын хэрхэн сайжруулах талаарх судалгаандаа дөрвөн гол тулгуурыг тодорхойлсны нэг нь ухамсар юм. Оюун санааг сайн сайхан байдалтай холбосон олон судалгаа бий.

Дэвидсон болон түүний багийнхан албан ёсоор сууж бясалгах дадал хэвшүүлэх шаардлагагүй гэдгийг онцолж байна. Үүний оронд нүдээ аниад 10 удаа гүнзгий амьсгалахыг зөвлөж байна. Үүнийг хэзээ ч хаана ч хийх боломжтой.

Өдөр бүр зорилгоо ухамсарлах

Утга учиртай, зорилготой ажиллаж амьдрахын бие болон сэтгэл санаанд үзүүлэх ашиг тусын талаар олон тооны судалгаа бий.

2019 оны судалгаагаар амьдралын зорилго илүү том, хүчтэй байх нь нас баралтын түвшин бууралттай холбоотой болохыг тогтоожээ.

Судлаачид зорилготой амьдардаг хүмүүсийн бие махбодид үрэвсэл бага байдаг гэж дүгнэжээ.

Мэргэжилтнүүд зорилгодоо хүрэх нь биднийг бусдаас ялгаж, онцгойруулдаг зүйл гэж үздэг. 2013 онд хийгдсэн нэгэн судалгаагаар “Хүмүүс аз жаргал руу тэмүүлэхдээ адгуус амьтадтай төстэй байж болох. Харин утга учрыг эрэлхийлэх нь биднийг хүн болгох гол хэсэг юм” гэжээ. Мөн энэ бол таны үндсэн үнэт зүйлс гэдгийг Дэвидсон онцлоод “Хамгийн энгийн ажлуудад ч гэсэн зорилгоо гүнзгий шингээж хийх боломжтой” гэв.

Талархах, биеийн тамирын дасгал, сайхан сэтгэл гэх мэт эерэг дадал дээр анхаарлаа төвлөрүүлэх нь аз жаргалтай байх гэж хичээхээс илүү чухал.

huffpost

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд