No menu items!
HomeОнцлохСарын тэмдгийн алдагдалтай үед хэрэглэвэл зохих 7 хүнс

Сарын тэмдгийн алдагдалтай үед хэрэглэвэл зохих 7 хүнс

-

Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг нь алдагдалгүй, тодорхой хугацаандаа ирдэг байх. Гэсэн хэдий ч зарим үед сарын тэмдгийн мөчлөг нь ердийнхөөс хожимдох тохиолдол гардаг. Үүнд стресс, хэвийн бус хооллох зуршил, хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг, дааврын өөрчлөлт зэргийг буруутгаж болох юм.

Алдагдлыг бид эм, тариагаар зохицуулж болох ч энэ нь төдийлөн сайн арга биш гэж үздэг. Харин идэж буй хоол хүнсэндээ анхаарснаар үүнийг хор хөнөөлгүй, амархан шийдэж болно. Мэдээжийн хэрэг сарын тэмдгийг алдагдсан үед үр өгөөжөө өгдөг зарим хүнс байдаг.

PCOD ба PCOS өвчнөөр шаналж буй эмэгтэйчүүд дааврын асуудлаа засахын тулд байгалийн гаралтай хүнсийг сонгодог байна. Ингээд та бүхэн сарын тэмдгийн алдагдалтай үедээ дараах хүнсийг хэрэглэж байгаарай. Сануулж хэлэхэд эдгээр хүнснээс харшилтай, эсвэл өөр шалтгаан байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөхийг хүсье.

1. Папайя

Папайя нь сарын тэмдгийн зөрчлийг арилгах байгалийн гаралтай хүнс юм. Уг жимс нь каротиноор баялаг бөгөөд бие махбод дахь эстрогений нийлэгжилтийг хурдасгахад тусалдаг. Цаашилбал, папайяа нь умайд сайнаар нөлөөлж, сарын тэмдгийг ирэлтийг түргэсгэнэ. Хэрэв та сарын тэмдгээ зохицуулахыг хүсвэл үүнийг тогтмол хэрэглэж байгаарай. Папайяны жүүс эсвэл хандыг ашиглаж болно.

2. Хасарваань

Хасарваань бол өвлийн улиралд тохиромжтой супер хүнс. Үүний нэг давуу тал бол биед дулаан ялгаруулах чадвар юм. Судалгаанаас үзэхэд хасарваань тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг нь алдагдалгүй болохыг харуулж байна.

Энэ нь төмөр, витамин С, фолат болон бусад амин чухал эрдэс, тэжээлийн баялаг, хүчтэй эх үүсвэр учраас сарын тэмдгийн асуудлыг зохицуулж, бэрхшээлийг арилгахад тусалдаг.

3. Витамин С-ээр баялаг хоол хүнс

Хүн бүрт хоолондоо витамин С ихээр агуулсан хүнс оруулахыг зөвлөж байна. Энэ нь таны дархлааг сайжруулах төдийгүй сарын тэмдгийг цаг тухайд нь ирүүлэхэд тусалдаг. Тийм ээ! Та үүнийг зөв уншсан.

Зарим шинжээчид Витамин С-ээр баялаг жимс, хүнсний ногоо нь хүний биед эстрогений нийлэгжилтийг нэмэгдүүлж, прогестерон дааврын хэмжээг бууруулж, умайн салст бүрхэвчийг зөөлрүүлэх үйлчилгээтэй гэж үздэг.

4. Яншуй

Яншуй бол таны сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах супер үр дүнтэй сонголт юм. Яншуй нь С аминдэм ихээр агуулахаас гадна умайн агшилтыг өдөөж, сарын тэмдэгт сайнаар нөлөөлдөг. Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиромжгүй хүнс гэж үздэг.Мөн бөөрний өвчнөөр шаналж буй хүмүүс хэт их яншуй идэхээс болгоомжлох хэрэгтэй.

Хэрэв сарын тэмдэг нь таныг стресст оруулж байгаа бол хоолондоо яншуй нэмээрэй. Эсвэл зүгээр л яншуйтай цай ууж болно (шинэ яншуйг буцалж буй усанд 5 минут байлгасны дараа уугаарай).

5. Цагаан гаа

Цагаан гаа нь бие махбод дахь сарын тэмдгийн урсгалыг өдөөж, зохицуулахад тусалдаг. Зарим судлаачид цагаан гаа нь умайн агшилтыг нэмэгдүүлдэг гэж үздэг.

Цагаан гаатай цай нь сарын тэмдгийн эмгэгийг зохицуулах хамгийн сайн зүйлсийн нэг юм. Та цагаан гаатай цайн дээрээ зөгийн бал нэмж болно.

6. Турмерик

Турмерик нь цагаан гаатай адил сарын тэмдгийн эмгэгийг арилгах, эстроген дааврын хэмжээг нэмэгдүүлэх, прогестерон дааврын түвшинг бууруулахад тусалдаг. Уг хүнс нь  сарын тэмдэг, нөхөн үржихүйн эрүүл мэндэд тустай байдаг.

Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд өдөрт 1-2 хоолны халбагатурмеркийг заавал хоолондоо хэрэглээрэй.

7. Самар ба үр

Эдгээр нь таны нөхөн үржихүйн эрүүл мэндэд нэн тустай. Зарим самар нь сарын тэмдгийн тэнцвэргүй байдлыг арилгадаг байна. Бүйлс, хушга зэрэг нь эслэг, уураг, Омега 3-аар баялаг тул дулааныг өдөөж, сарын тэмдгийг хугацаандаа ирэхэд тусална.

Эх сурвалж: timesofindia

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд