No menu items!
HomeЭрүүл мэндХодоодны хүчлийг нэмэгдүүлдэг 5 зүйл

Ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг 5 зүйл

-

Ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг зүйлсийн талаарх судалгааг хүргэж байна. Бид ходоодны хүчил ихсэлтийн талаар мэддэг тэгвэл хүчил багассан үед юу болдог вэ?

Ходоодны хүчил бага байх нь:

Ходоодны хүчил буюу ходоодны ханын эсээс ялгарах давсны хүчил нь хоол боловсруулах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ходоод хангалттай хэмжээний хүчил ялгаруулж чадахгүй байх үед гол эрдэс бодис, уургийг шингээж чадахгүйд хүрнэ. Амархан цатгалдана, хоолонд дургүй болно.  Ходоодны хүчиллэг бага байхыг анагаах ухаанд гипохлоргидри гэж нэрлэдэг байна.

Хэрэв бие махбод шаардлагатай хэмжээний шим тэжээл авахгүй бол та витамин эсвэл эрдэс бодисын дутагдалд орж болзошгүй юм. Мөн ходоодны хүчил нь хоол хүнснээс хортой бактериудыг устгах, ферментийг саармагжуулах үүрэгтэй бөгөөд хүчил бага байх нь бие махбодийг өвчлөлд өртөмтгий болгодог байна. Ходоодны хүчил хангалтгүй байх нь эрүүл мэндийн хэд хэдэн нөхцөл байдалтай холбоотой. Үүнд: гэдэс базлах, дотор муухайрах, шим тэжээлийн дутагдал, астма,чихрийн шижин, ревматоид артрит, гэдэсний бактерийн хэт өсөлт гэх зэрэг.

Ходоодны хүчил багасах шалтгаан юу вэ?

Ходоодны хүчил багасхад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Хоол боловсруулах үйл явцад шууд нөлөөлдөг нийтлэг хоёр шалтгаан нь стресс болон буруу хооллолт юм. Бусад шалтгаанд:

Хэтэрхий хурдан идэх

Чихрийн өндөр хэрэглээ

Цайрын дутагдал

Хоол хүнсний мэдрэг байдал, харшил

Архаг өвчин

Ходоодны хүчиллэг багассаныг илтгэх шинж тэмдэг

Ходоодны хүчил багасах нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сулруулдаг. Хоол хүнс, шим тэжээлийг задлахад саад үүссэнээр ходоодонд нян хуримтлагдахад хүргэдэг. Энэ процессын гол шинж тэмдэг нь хий гарах, гэдэс дүүрэх явдал юм. Ходоодны хүчил багатай үед тохиолдож болох бусад шинж тэмдгүүдэд:

Гэдэс базлах

Цээж хорсох

Дотор муухайрах

Өтгөн хаталт

Суулгалт

Хоол сайн шингэхгүй байх

Амнаас эвгүй үнэр гарах

Үс унах, хумс хэврэгших

Арьс хуурайших

Ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг зүйлс:

Эдгээр нь ходоодны хүчил багассан үед тэнцвэржүүлэх үүрэгтэй бол ихэссэн үед аль болох зайлсхийх шаардлагатайг анхаарна уу

1.Хоолоо сайн зажилж идэх

Ходоодны хүчлийн түвшин, хоол боловсруулалтыг сайжруулах энгийн боловч үл тоомсорлодог арга бол хоолоо сайтар зажилж идэх юм. Хоол боловсруулах нь амнаас эхэлдэг. Энэ нь бие махбод идсэн хоолыг хэрхэн шингээж авахад нөлөөлдөг. Хоол боловсруулах ферментийг идэвхжүүлэхийн тулд хоолоо тайван, сайтар зажилж идэх хэрэгтэй. Энэ нь ходоодны хүчил багатай холбоотой шинж тэмдгүүдийг арилгаж, ходоодонд хүчлийг эерэг түвшинг хадгалахад тусална.

2. Боловсруулсан хоол хүнсийг хязгаарлах

Жимс, хүнсний ногоогоор баялаг тэнцвэртэй хоол тэжээл нь ходоодны хүчиллэг түвшинг нэмэгдүүлэхэд бас нөлөөлдөг.

Боловсруулсан хоол хүнс, элсэн чихэр нь ходоодонд үрэвсэл үүсгэж, хүчиллэг идэвхийг бууруулж, ходоод, улаан хоолойн сөргөө өвчний шинж тэмдгийг өдөөж болно. Эрүүл хооллолтын дэглэмийг баримталснаар хоол боловсруулах үйл явцыг сайжруулж, ходоод нь хоол хүнсийг хангалттай хэмжээгээр задалж, биед шаардлагатай уургийг шингээж авах боломжтой.

3. Даршилсан ногоо

Кимчи, даршилсан байцаа, даршилсан ногоо зэрэг нь ходоодны хүчиллэгийн түвшинг сайжруулж өгдөг. Даршилсан ногоо нь пробиотик нөлөөтэй тул хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, хортой бактериудтай тэмцэхэд тусалдаг. Мөн дархлааг сайжруулж, турах, цусны даралтыг бууруулахад нөлөөлдөг.

4. Алимны цуу

Энэ нь хоолыг шингээх, задлахад тусалдаг уураг, ферментээр баялаг юм. Ходоодны хүчиллэг түвшинг нэмэгдүүлэхээс гадна цусан дахь сахарын хэмжээ ихсэх шинж тэмдгүүдийг бууруулдаг. Үүнийг бага хэмжээний усаар шингэлээд хоолныхоо өмнө ууна. Заавал усаар шингэлэх шаардлагатайг анхаараарай. Тэгэхгүй бол шүдний пааланг гэмтээдэг. Гэхдээ хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай аж.

5. Цагаан гаа

Цагаан гаа нь ходоодны хүчил багассанаас үүссэн үрэвслийг бууруулахад зайлшгүй шаардлагатай бөгөөд үрэвслийн эсрэг шинж чанараараа алдартай. Цай эсвэл хоолонд хийж хэрэглэж болно. Гэхдээ хоол хүнсэндээ цагаан гаа оруулахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд