No menu items!
HomeUncategorizedЭмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд илүү татагддаг

Эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд илүү татагддаг

-

Эмэгтэй хүн бүрийн сонирхол өөр байх боловч тэдний нийтлэг сонирхлыг 13 өөр төрлийн залуусаар тодорхойлж болох юм.  Жишээлбэл,  эрчүүдийн сахал, хацар дээрх сорви, үсний өнгө, гэдэсний булчинд ч татагдаж болно. Тэр ч байтугай цамцных нь өнгөнөөс эхлээд биеийн хэлэмжүүд хүртэл эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж байдаг. Эмэгтэйчүүдэд ямар эрчүүд таалагддаг вэ?

Эмэгтэйчүүд өөртэйгөө ижил түвшний эрчүүдэд татагддаг

Хоорондоо үнэхээр “тохирсон” хосууд шүү гэж зарим хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс гадаад төрхөөрөө адилхан хэмжигддэг эсрэг хүйстэндээ татагддаг байна. Эмэгтэйчүүд өөртэйгөө ижил түвшны гэж дүгнэсэн залуудаа илүү найрсаг ханддаг ажээ.

Судалгаагаар болзооноосоо эхлээд л ижил түвшнийх гэдгээ мэдсэн хүмүүс гэрлэх магадлал өндөр байгааг тогтоожээ. Ноттингемийн Трентийн их сургуулийн сэтгэл зүйч, доктор Марк Сержант үүнийг маш оновчтой тайлбарласан байна. Тэрээр “Хэрэв болзоот хүн чинь чамаас хамаагүй царайлаг бол та өөрийгөө голж, гадуур явахдаа ч санаа зовсоор байх болно. Эсвэл тэр танд таалагдахаар дур булаам биш бол харилцаа дуусдаг” гэжээ.

Эмэгтэйчүүд сахалтай эрчүүдэд татагддаг

2013 онд “Evolution and Human Behavior” сэтгүүлд хэвлэгдсэн судалгааг танилцуулъя. Судлаачид эмэгтэйчүүдэд эрчүүдийн сэтгэл татам байдлыг эрэмбэлэх даалгавар өгөхөд тэд сахалтай эрчүүдэд илүү татагддаг гэж бичсэн байна. Сонирхолтой нь судалгаанд хамрагдсан эрчүүд ч гэсэн өөрсдийн дур булаам байдлыг үнэлэхдээ эмэгтэйчүүдтэй адил хариу хэлжээ. Үүний үрд дүнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь сахлыг дур булаам байдлын илэрхийлэл гэж үздэг бөгөөд эршүүд, эрүүл чийрэг харагдуулдаг гэдэгтэй санал нэг байжээ.

Эмэгтэйчүүд  өөрөөсөө арай хөгшин, нас бие гүйцсэн эрчүүдийг илүүд үздэг

Судалгаагаар эрэгтэйчүүд эмэгтэй хүний ​​царайг түүний амжилтаас дээгүүрт эрэмбэлэх хандлагатай байдаг бол эмэгтэйчүүд эрэгтэй хүний ​​нүүр царайнаас илүү түүний амжилтанд анхаарал тавьдаг болохыг тогтоожээ. Мэдээжийн хэрэг, хүн нас ахих тусам илүү их амжилтанд хүрдэг. Эмэгтэйчүүд  өөрөөсөө арай хөгшин эрэгтэйд татагддаг нь үүнтэй холбоотой байж болох юм. Судалгааны тэргүүлэх судлаач, доктор Фионна Мур “Санхүүгийн хувьд хараат бус эмэгтэйчүүд үнэндээ ахимаг насны эрчүүдийг илүүд үздэг байсан” гэж тайлбарлав. Мөн “Энэ нь эмэгтэйчүүдэд илүү их итгэлийг өгч, хүчирхэг, дур булаам байдлыг илэрхийлдэг” гэсэн байна.

Эмэгтэйчүүд булчинлаг залууд дуртай (гэхдээ тийм ч их биш)

“Personality and Social Psychology Bulletin”- д нийтлэгдсэн олон судалгаагаар эмэгтэйчүүд булчинлаг эрчүүдийг илүү тачаангуй гэж үздэг нь тогтоогджээ. Гэхдээ залуусаа, та нар бүгд бодибилдингийн тамирчин шиг байх албагүй. Бүсгүйчүүд “дунд зэргийн булчинлаг” залууг илүүд үздэг болох нь судалгаагаар харагдаж байна.

Гэвч сонирхолтой нь,  эмэгтэйчүүд булчинтай эрчүүдийг “бие бялдрын хувьд бусдаас илүү ч, уур уцаартай, ханьдаа төдийлөн анхаардаггүй” гэж тодорхойлжээ. Мэдээжийн хэрэг, энэ нь субьектив ойлголт ч байж болно. Тиймээс, тайван байгаарай, залуусаа.

Эмэгтэйчүүд улаан өнгийн хувцас өмсдөг эрчүүдэд татагддаг

Эмэгтэйчүүдийн нүдэнд өртөхийг хүсвэл улаан өнгийн цамц өмс. Нэгэн туршилтын судалгаагаар эмэгтэйчүүд тод, илүү сонирхол татахуйц хувцас өмссөн хүмүүсийг сонирхох хандлагатай байдаг болохыг тогтоожээ.Рочестер их сургуулийн тэргүүлэх судлаачAndrew Elliotярилцлагадаа “эмэгтэйчүүд байгалиасаа улаан өнгөнд татагддаг шинж чанартай” хэмээжээ.  Мөн тэрээр “эмэгтэйчүүд улаан өнгийн хувцас өмссөн залуучуудыг илүү амжилттай байдаг гэж дүгнэдэг” гэдийг хэлсэн байна.

Мэдээжийн хэрэг, улаан цамц нь эмэгтэй хүний ​​эрчүүдийн ​​талаарх үзэл бодлыг өөрчлөхгүй. Зүгээр л анхаарал татагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ратгерсийн их сургуулийн антропологич Хелен Фишер “Долоо хоног” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэйчүүд тархины асар том кортикальтай. Хэрэв эрэгтэй хүн улаан цамц өмсөөд бааранд орвол муухай жинсэн өмд, шарласан шүд, онцгүй үс засалтыг анзаарахгүй гэсэн үг биш” гэжээ.

Эмэгтэйчүүд амжилтанд хүрсэн эр хүнийг илүүд үздэг

Анхны сэтгэгдэл чухал шүү дээ! Хэрэв та үнэтэй костюм, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа, эсвэл пентхаусын люкс руу орж байгаа эрэгтэйг харвал түүний хөрөнгө чинээлэг байдал, амжилт, статусын талаар таамаглал дэвшүүлэх байх. Энэ бүх сонирхолтой хүчин зүйлээс шалтгаалж эмэгтэйчүүд эрчүүдэд татагддаг.  Энэ нь танд таалагдахгүй ч байж болно. Гэхдээ л бид өнгөц харсан гоёмсог зүйлд анхаарлаа хандуулдаг нь үнэн.

“British Journal of Psychology” сэтгүүлийн явуулсан судалгааг хүргэе. Тэд эмэгтэйчүүдэд улаан Ford Fiesta ST-ийн жолооны ард сууж байсан хүн болон Silver Bentley Continental GT машин жолоодож байсан нэг хүний зургийг үзүүлсэн байна. Тэд сүүлчийн зурагны залуу илүү дур булаам гэж эрэмбэлжээ.

Эрсдэлд дуртай эрчүүдэд татагддаг

Эрэгтэй хүн ур чадвар шаардсан, эрсдэлтэй зарим спортоор хичээллэдэг бол эмэгтэйчүүд үүнийг эерэгээр хүлээн авдаг. Тиймээс зарим бүсгүйчүүд серфинг, скейтборд, ан хийх эсвэл бусад ижил төстэй спортоор хичээллэдэг залууст татагддаг.

The Journal of Applied Social Psychology сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар эрэгтэй хүн ан агнах, эсвэл бусад бие махбодийн эрсдэлд орох нь эмэгтэйчүүдэд таалагддаг  болохыг тогтоожээ. Энэ нь тэнэг сонсогдож магадгүй юм. Гэсэн хэдий ч залуу нь овсгоо самбаатай, өөрийгөө (гэр бүлээ) авч явах чадвартай байх нь сэтгэл татам шинж чанар гэж бүсгүйчүүд үздэг.

Эмэгтэйчүүд тааламжтай үнэрт дуртай

Эмэгтэйчүүд анхилуун үнэртэй эрчүүдэд татагддаг. The International Journal of Cosmetic Science сэтгүүлд хэвлэгдсэн судалгааг хүргэе. Судлаачид нэг бүлэгт анхилуун үнэртэн өгч, хоёр дахь бүлэгт аэрозолийн шүршигч өгчээ. Эмэгтэйчүүд тэдгээрийг адилхан сэтгэл татам гэж үнэлсэн боловч жинхэнэ үнэртэй ус түрхсэн эрчүүдэд  татагдах хандлагатай байв.

Эмэгтэйчүүд эрчүүдийн сорвийг тачаангуй гэж үздэг

Сорви нь зарим хүмүүсийн хувьд эр зоригийн бэлгэ тэмдэг. Гэхдээ нүүрэндээ хөнгөн сорвитой эрчүүд эмэгтэйчүүдэд тааламжгүй санагдаж магадгүй гэж санаа зовох хэрэггүй. Эсрэгээрээ, бүсгүйчүүд нүүрний сорвитой эр хүнд татагддаг. Судалгаагаар эмэгтэйчүүдэд гурван залуугийн зураг үзүүлэхэд тэд сорвитой залууг дур булаам гэжээ. Тэдэнд нүүрэндээ хөнгөн сорвитой эрчүүд таалагдсан байна.

Эмэгтэйчүүд өөрсдийгөө биеийн хэлэмжээрээ илэрхийлдэг эрчүүдэд дуртай

Бид эргэн тойрондоо байгаа хүмүүст аман бус байдлаар олон дохио өгдөг. Тиймээс бидний биеийн хэл эсрэг хүйстэнд нэлээд сэтгэгдэл төрүүлдэг болохыг үгүйсгэх аргагүй юм. Принстоны их сургуулиас явуулсан судалгаагаар “биеийн хэлэмж” нь хэн нэгнийг өөр хүний нүдэнд илүү дур булаам харагдуулдаг болохыг тогтоожээ. Биеийн хэлэмж, хөдөлгөөн нь болзож буй хүнийг илүү татдаг байна.

Эмэгтэйчүүд бардам харагддаг эрчүүдэд дуртай (даруухан)

Та болзож байгаа хүнийхээ өөдөөс бардам (танд ийм мэдрэмж төрж байгаа эсэхээс үл хамааран) инээмсэглэвэл илүү олон оноо авах боломжтой.

Нэгэн судалгаагаар, эмэгтэйчүүдэд сэтгэл хөдлөл, нүүрний илрэлээр нь  эрчүүдийн дур булаам байдлыг эрэмбэлэх даалгавар өгчээ. Судалгааны үр дүнд  тэд бардам зангаа харуулдаг, эсвэл өөртөө маш итгэлтэй залуучуудад татагдаж байв. Харин эрчүүдэд эмэгтэйчүүдийн зургийг үзүүлэхэд тэд эсрэг хариу үйлдэл үзүүлсэн байна. Эрчүүд бардам харагддаг бүсгүйчүүдэд хамгийн бага татагддаг байв.

Хөгжилтэй эр хүнд татагддаг

Инээх хүчийг хэзээ ч бүү дутуу үнэл. Хэн нэгнийг инээлгэх чадвар нь тачаангуй байдлын хамгийн дээд шинж тэмдэг юм. Тиймээс эмэгтэйчүүд хошин эрчүүдэд дуртай байдаг нь гайхах зүйл биш.

“Personal Relationships” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа үүнийг баталж, эмэгтэйчүүд хошин шогийн мэдрэмжтэй эрчүүдтэй харилцах дуртай болохыг тэмдэглэжээ. Харин эрчүүд эмэгтэй хүнийг инээлгэх чадвараас илүү дур булаам байдалдаа  их анхаардаг байна.

Канзасын их сургуулийн судлаач Жеффери Холл үүнтэй ижил төстэй судалгааг хийжээ. Тэрээр “Хэрэв та хөгжилтэй хүнтэй уулзвал энэ нь таны ирээдүйн харилцаанд эерэгээр нөлөөлөх болно” гэсэн байна.

Эмэгтэйчүүд хар үстэй эрчүүдийг илүүд үздэг

Шаргал үстэй бүсгүйчүүд илүү хөгжилтэй байдаг бол, хар үстэй эрчүүд илүү дур булаам байдаг. Сэтгэл судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгааг одоо хүргэе. Тэд шаргал, бор, хар үстэй эрчүүдийг шөнийн клубрүү явуулж, эмэгтэйчүүдийг бүжгэнд урихыг хүссэн байна.

Үр дүн: Бор үстэй эрчүүдийг 30 хувь нь эерэгээр хүлээж авсан бол хар үстэй хүмүүст 35 хувь нь татагджээ. Харин шаргал үстэй эрчүүдэд 27.5 хувь нь “тийм” гэж хариулсан байна.

Эх сурвалж:healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд