No menu items!
HomeШинжлэх ухаанХүний биед цайр ихэдвэл юу болдог вэ

Хүний биед цайр ихэдвэл юу болдог вэ

-

Ханиад томуу хүрвэл цайр уух хэрэгтэй, тэгвэл ханиад хурдан эдгэдэг гэсэн зүйлийг та сонссон байх. Тэгвэл хүн хэдий хэр цайр хэрэглэвэл зохистой вэ гэдэг талаар өгүүлье.

Цайр нь байгалийн гаралтай эрдэс бодис бөгөөд мах, үр тарианы гаралтай хүнсэнд агуулагддаг. Зарим хоолыг цайраар баяжуулдаг. Таны биед өсөх, эмчлэх, үнэрлэх, амтлах, тэр ч байтугай өөрийгөө өвчнөөс хамгаалахад цайр хэрэгтэй байдаг. Хоол хүнсээ зохистой хэрэглээд байхад цайр дутагдах нь бараг байдаггүй. Тийм боломжгүй үедээ нэмэлтээр, тэжээлээр, шахмалаар гэх мэтээр хэрэглэдэг байна. Эмч нар насанд хүрэгчдэд өдөрт 15 мг-аас ихгүй цайрын нэмэлтийг зөвлөдөг. Энэ бол зохист тун.

Ихэнх тохиолдолд цайрыг залгиж ууж хэрэглэдэг боловч зарим үед амьсгалж эсвэл бүр арьсаар шингээж авах боломжтой. Гагнуурчид цайраар амьсгалах эрсдэл өндөртэй байдаг бол хиймэл шүд хэрэглэдэг хүмүүс буйлаар дамжуулан биедээ хэт их цайр шингээх, хуримтлуулах эрсдэлтэй байдаг аж.

Хүний биед цайр ихэдвэл цайрын хордлогод ордог бөгөөд энэ нь цочмог болон архаг хэлбэртэй байна. Харин цайрын хэмжээ 1000 хүртэл ямар ч шинж тэмдэг илэрч мэдэгддэггүй.

Цайрын хордлогын шинж тэмдэг нь ихэвчлэн хоол боловсруулах эрхтэн,ходоод гэдэсний замын асуудал үүсгэдэг. Гэдэс, ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх зэрэг нь цайр хэтэрсний шинж юм. Удаан хугацааны туршид цайр хэрэглэх нь томуутай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Хэрэв таны амтлах чадвар өөрчлөгдсөн бол цайрын хордлогын шинж байх магадлалтай.

Биед цайр их хэмжээгээр агуулагдах нь дархлааг гэмтээж, бие махбодоос ялгардаг сайн холестерины хэмжээг өөрчилдөг.

Ховорхон тохиолдолд цайрын хордлогоос болж амь насанд аюул учирдаг байна. Хамгийн гол нь өдөрт хэрэглэх тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байснаар эдгээр эрсдэлээс өөрийгөө хамгаалах бөгөөд хэрэв өөрийгөө цайрын хордлогод орсон гэж бодож байвал эртхэн эмчид хандаарай.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд