No menu items!
HomeUncategorizedСолонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчин бүсгүйчүүд

Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчин бүсгүйчүүд

-

Солонгосын энтертайнмент, урлагийн салбарт дараах бүсгүйчүүд ихээхэн амжилттай яваа бөгөөд бүтээсэн дүр, ур чадвар, зар сурталчилгааны гэрээгээрээ хангалттай өндөр хэмжээний цалин авдаг.

10. Пак Шин Хе

Цувралын анги тутамд: $17,000

Тэрбээр 2015 онд “Форбес”-ын Korea Power Celebrity жагсаалтын 33-т эрэмбэлэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа амжилтаа эрчимтэй ахиулж 12 дугаарт бичигджээ. 31 настай жүжигчин бүсгүй 2003 онд “Диваажингийн шат” кинонд тоглосноороо олны танил болж, 2013 онд “Өв залгамжлагчид” кинонд тоглосноороо ихээхэн алдаршжээ.

9. Пак Бо Ён

Цувралын анги тутамд: $ 25,000

Ихэнх К-драма сонирхогчид түүнийг “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”-ий дүрээр нь сайн мэднэ. Гэхдээ түүнээс өмнө 2008 оны “Scandal Makers”-д тоглосноороо ихээхэн нэр хүндийг олсон. Энэхүү кино нь 8.3 сая үзэгчийн хандалт авч, тухайн ондоо ашиг орлогоороо тэргүүлсэн бөгөөд жүжигчин бүсгүй 45 дахь Baeksang Arts Awards-аас “Шилдэг Шинэ Жүжигчин” шагнал хүртжээ.

8. Шин Мин А

Цувралын анги тутамд: $ 25,000

 Жүжигчин болохоосоо өмнө загварын салбарт хүч сорьж, ихээхэн амжилтад хүрсэн тэрбээр LG брендийн гар утасны сурталчилгаанд Хён Бинтэй хамт тоглож байсныг нь фенүүд нь санаж байгаа байх. Тэрбээр “My Girlfriend is Nine-Tailed Fox” (2010), “Oh My Venus” (2015), “Tomorrow with” You (2017) зэрэг олон кинонд тоглож, олны танил болсон билээ.

7. Гон Хё Жин

Episode: $ 33,400

1999 оноос жүжигчний карьераа эхлүүлж, 2002 онд “Emergency Act 19” киноны гол дүрийг бүтээж байсан. Үзэгчид түүнийг 56 дахь Baeksang Arts Awards-ийн “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналд нэр дэвшсэн “Camellia Blooms” киноны дүрээр нь сайн мэддэг билээ.  

6. Ким Тэ Хи

Episode: $ 34,000

К-драма үзэгчид “Hi Bye, Mama” (2020) кинонд Ким Тэ Хигийн зүрх шимшрүүлсэн хүнд байдлыг хараад уйлсан нь гарцаагүй. Тэрбээр анх 2003 онд “Диваажингийн шат” киноны дүрээрээ ихээхэн алдаршсан билээ.

5. Сон Хе Гё

Episode: $42,000

Тэрбээр 2017 онд “Форбес”-оос нэрлэсэн “Солонгосын алдартнууд” жагсаалтын 7-р байранд жагсаж байсан бол жилийн дараа нэг байр ахисан юм. Нэмж дурдахад, 2011 оны “дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-н жагсаалтад багтсан тэрбээр 21 жилийн түүхэнд тодорсон анхны солонгос хүн болж байсан аж.

4. Чой Жи Ву

Episode: $ 42,00

“Диваажингийн шат”, “Өвлийн хайрын дуу” зэрэг киногоороо алдартай тэрбээр ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн 4-рт бичигджээ.

3. Ха Жи Вон

Episode:  $ 42,000

2010 онд “Secret Garden” киноны гол дүрийг бүтээснээрээ олон улсад танигдсан түүнийг манай үзэгчид “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” киногоор нь сайн танина.

3. И Ён Э

Episode:  $83,000

1991 оноос загварын салбарт хүч сорин энтертайнмент салбарт хөл тавьсан тэрбээр 2 жилийн дараа жүжигчний карьераа эхлүүлж, жилийн дараа SBS Drama Awards-ийн “Шилдэг Шинэ Жүжигчин” шагналын эзэн болсон чадварлаг жүжигчин билээ.

1. Чон Жи Хён

Episode:  $84,000

2001 онд “Миний танхай найз охин” кинонд тоглосноороо ихээхэн алдаршсан тэрбээр хамгийн өндөр цалинтай жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.  

Эх сурвалж: preview

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд