No menu items!
HomeЭрүүл мэндНүүрс ус хэт их хэрэглэж байгааг илтгэх шинжүүд

Нүүрс ус хэт их хэрэглэж байгааг илтгэх шинжүүд

-

Нүүр усны хэрэгцээ нь тухайн хүний ​​нас, хөдөлгөөн, бодисын солилцооноос хамаарна. Нүүрс усаа зохистой хэмжээгээр авч чадвал бидний булчинд тэжээл өгч, тархины үйл ажиллагааг дэмжиж, сэтгэл санаа, ой тогтоолтыг сайжруулдаг.

Гэсэн хэдий ч хэт их нүүрс ус идэх нь таны эрүүл амьдралын хэв маягийг алдагдуулж, зүрх судасны өвчин, таргалалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хэрэв таны нүүрс усны хэрэглээ шаардагдах хэмжээнээс илүү байгаа бол дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Та гэдэс орчмоор жин нэмнэ

“Хоолны дэглэмийн удирдамжид  зааснаар нүүрс ус нь өдөр тутмын нийт калорын 45-65 хувийг эзлэх ёстой гэжээ /АНУ/. Хүн 2000 калор хоолны дэглэмд үндэслэн өдөрт 225-325 грамм нүүрс ус хэрэглэж болно.”Юун түрүүнд биеийн тамирын дасгал хийж байгаагаас үл хамааран нүүрс усыг хэмжээнээс хэтрүүлбэл жингээ хасах аяллыг тань удаашруулж болзошгүй юм. Үүнтэй адил нүүрс устай хоол хэт их  идэх нь гэдэс орчимд таргалалт үүсгэнэ.

Хэт их нүүрс ус идсэнээр нь эрч хүч буурч, өлсөх мэдрэмж төрдөг. Нүүр ус нь таны хоол боловсруулах эрхтэнд нөлөөлж, гэдэс дүүрэх мэдрэмж төрүүлэх болно. Хэрэв та хэт их нүүрс ус хэрэглэсэн бол түр хугацаанд үүнээс татгалзаарай.  Сахар их агуулсан хоолны дэглэм нь таны арьсанд ч бас нөлөөлдөг.

Байнга ядрах

Таны бие нүүрс ус авсан даруйдаа эрч хүч авдаг боловч эргээд улам сульддаг. Хоол тэжээлийн мэргэжилтэн Ашлеа Брауны тайлбарласнаар “Дунд зэргийн болон (ялангуяа эслэг ихээр агуулсан цэвэршүүлээгүй нүүрс ус), тогтсон хэмжээндээ нүүрс ус авах нь удаан хугацаанд эрч хүчтэй байхад тусалдаг” гэжээ.

Жимс, хүнсний ногоо нь хоолны дэглэмийн тэнцвэрт байдалд чухал ач холбогдолтой. Гэхдээ төмс, цардуултай хүнсний ногоо идэхээс зайлсхий. Та лууван, навчит ногоо зэрэг цардуулгүйг нь сонгоорой.  

Нүүрс ус хэтэрсэн үед илрэх  бусад дохионууд нь толгой өвдөх, ой тогтоолт, төвлөрөх чадвар буурах юм. Хэрэв та эдгээр нөлөөг мэдэрч байгаа бол боловсруулсан хоол хүнс, цэвэршүүлсэн нүүрс усыг багасгаж, эрүүл нүүрс ус хэрэглээрэй.

Эх сурвалж: thelist

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд