No menu items!
HomeГоо сайхан2021 оны ТРЕНД үсний өнгүүд

2021 оны ТРЕНД үсний өнгүүд

-

Энэ жилийн хувьд дараах үсний өнгөнүүд гоо сайханд ихээхэн өөрчлөлт бий болгох хандлагатай байна.

Бор хүрэн  /зэсэн өнгө/

“The Queen’s Gambit”-ын гол дүрийн жүжигчний үсний өнгө тренд болж байна.  “Энэхүү өнгө нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг өнгөнүүдийн нэг юм” гэж алдарт MATRIX брэндийн төлөөлөгч Жорж Папаниколас хэлжээ. Улаан сүүдэр нь хүрэн улаан, шаргал өнгийн хослол бөгөөд  арьсны өнгийг гэрэлтүүлэхээс гадна, цайвар арьстай хүмүүст илүү сайхан зохидог.

Бор шаргал

Хар бараан үстэй хүмүүсийн хувьд дүр төрхөө өөрчилж, илүү өнгөлөг харагдах сонголт нь энэхүү өнгө бөгөөд арьс болон үсний тэнцвэрийг олоход тусална.

Ягаан туяатай

Өнгөрсөн онд Хилари Дафф, Сара Мишель Геллар, Женнифер Лав Хьюитт нар үс засалтын өвөрмөц чиг хандлагыг тодорхойлж байлаа. Үүнээс үлдсэн нь энэхүү пастел сүүдэр (ягаан, цайвар, улбар шар) юм. Үсний дээд хэсгээрээ ягаан туяатай, үзүүр хэсгээрээ ууссан цайвар шаргал өнгө энэ оны тренд болж байна.  

Гялалзсан хар

Үсээ хар өнгөөр будах амархан боловч гялалзсан байдлыг бий болгох хэцүү. Мэргэжлийн үсчин л таны үсийг хараар будахдаа хүрэн өнгөтэй тоник бодисоор гялалзуулж чадна.

Алтан шаргал

Өнгөрсөн онд тренд болж байсан өнгөний арай гэгээлэг хувьслыг энэ онд харах болно. Алтан шаргал өнгө нь нарны цацраг мэт харагдана. Гэхдээ энэ нь цайвар шаргал өнгөнөөс ялгаатай.

Холимог өнгө

90-ээд оны чиг хандлага үргэлжлэх хандлагатай байна. ТикТок зэрэг олон нийтийн платформууд дээр охид 1990, 2000-аад онд моод болж байсан өнгөөр дүр төрхөө тодорхойлсон байдаг. Энэ онд үүнээс санаа авч, илүү орчин үеийн дүр төрхийг бий болгоно.

Бор

Олон хүмүүс байгалийн аргаар үсээ эрүүлжүүлэхэд анхаарах хандлагатай байгаа бөгөөд үсээ гэмтээх эрсдэлтэй эрс өөрчлөлт хийхийн оронд байгалийн өнгийг нь сэргээж, гялалзуулах шилжилтийг хийнэ. Бараан өнгийг тодруулах төрөл бүрийн байгалийн аргыг ашиглана. Үүний нэг нь цагаан гаа байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тод өнгө

Бүсгүйчүүд энэ онд гоо сайхандаа томоохон өөрчлөлт хийх хандлагатай байна.

purewow

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд