LOADING

Type to search

Гэрийн сургалт нь гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Share

Өнгөрсөн хавраас цахим сургалтанд шилжих үед энэ нь тэвчээр (мөн интернетийн хурд) шалгах болно гэдгийг хүн бүр мэдэж байсан. Гэхдээ таны урьдчилан таамаглаж чадаагүй зүйл байна уу? Гэрээр боловсрол олгох нь таны гэрлэлтийг байдлыг хэрхэн шалгаж байна вэ? Цахим сургалт нь харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар сэтгэцийн эмч, доктор Лиа Листай ярилцлаа. Мөн түүний зөвлөгөөг хүлээн авна уу.

1.Байнга муудалцах

Маргаан гарах нь мэдээжийн хэрэг бөгөөд энэ нь давтагддаг асуудал. Хэрэв академик хичээлд дугүй байсан бол математик, биологи зэрэг сэдвийг дахин үзэх нь танд бэрхшээлтэй санагдах байх. Алгебрийн хичээлээ эргэн санахад хэцүү байна уу? Энэ нь таны үеийнхээс өөрчлөгдсөн! Тийм ээ, энэ бүх стресс нь хосын харилцаанд амархан нөлөөлнө гэж Доктор Лис хэлжээ. Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх үед шинэ зүйлс гарч ирж, бухимдаж муудалцах, заримдаа тэсэхийн аргагүй болох үе бий.

Шийдэл: Юуны өмнө нөхөр/эхнэртэй биш, нөхцөл байдалд бухимдаж байгаагаа санахыг хичээгээрэй (Таны хүүхэд хичээлээ ойлгохгүй байгаа нь таны ханийн буруу биш юм). Дараа нь төлөвлөгөө боловсруулаарай. Энэ нь асуудлыг хувиарлаж, шийдэхэд тус болно. Жишээлбэл, та математик, байгалийн ухаан, биеийн тамирын хичээлийн даалгаврыг хийлгэж байгаа бол эхнэр тань унших, бичих, уран зургийн хичээлийг хариуцах хэрэгтэй. Хэрэв танайх олон хүүхэдтэй бол зөвхөн нэг, нэг хүүхдэдээ анхаарлаа төвлөрүүл.

Эсвэл хүүхдийнхээ багштай холбоо барьж тусламж хүсч болно. “Сургуулиас нэмэлт дэмжлэг авах,  сурч мэдсэн зүйлээ бусад хүүхдүүдтэй цахимаар хуваалцхад нь туслаарай” гэж доктор Лис зөвлөж байна. Эцсийн эцэст, маргаан нь эцэг эхийн аль нэг нь эсвэл хоёулаа асуудлыг талаар сайн ойлголтгүйгээс үүдэлтэй байдаг.

Эцэст нь харилцааны 5:1  дүрмийг баримтал: Готтманы хүрээлэнгээс явуулсан судалгаагаар хосууд хамт үлдэх эсэхийг шийддэг зүйл бол эерэг ба сөрөг харилцаа тэнцэл гэдгийг тогтоосон байна. Хамгийн тохиромжтой харьцаа юу? IPad цэнэглэхээ мартсан үед тань эхнэр/ нөхөр тус хүргэсэн бол “Баярлалаа” гэж заавал хэлээрэй.

2. Бие биендээ зориулах цаг  гаргахгүй байх

Цахим сургалт нь цаг хугацаа, хүчин чармайлт шаардана (бяцхан үрдээ өөрийгөө тайвшруулахад нь туслах эсвэл өсвөр насны хүүхдийг хичээл хийхэд нь урам зоригтой байлгах хэрэгтэй). Иймд та сүүлийн үед хайртай хүнтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж чадахгүй байгаа байх. Учир нь таны 5 настай хүүхэд улам нялхамсаж, урьд нь ганцаараа ном уншихдаа ихэд баярладаг байсан 9 настай хүүхэд чинь илүү дүрсгүй болоод байна уу?

Мэргэжилтнүүд энэ нь хүүхдийн хөгжлийн ердийн хэсэг боловч COVID-19 үеэр улам бүр нэмэгдэх болно гэжээ. “Хүүхдүүд гэртээ илүү их  цагийг өнгөрүүлэх хэрэгтэй болж, гадуур явж чадахаа больсон учир тэр” гэж доктор Лис тайлбарлав. Эсвэл таны хүүхэд яг одоо стресст орсон байж магадгүй, ингэснээр зан авир нь өөрчлөгдөж болзошгүй юм. Хэт их хөдөлгөөнтэй хүүхдийг удирдах нь таны харилцаанд ч ноцтой хохирол учруулж болзошгүй юм.

Шийдэл: Яг одоо хэцүү байгааг хүлээн зөвшөөрч,  ямар мэдрэмж авч байгаагаа хүүхдэдээ мэдэгдээрэй. Гэрийнхээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх арга замыг хайж олохын зэрэгцээ аль болох тогтвортой хуваарь гаргахыг хичээ. “Завгүй хүүхэд аз жаргалтай байдаг” гэж Доктор Лис хэлэв.

“Би цаг агаарын ямар ч нөхцөл байдлаас үл хамааран Just Dance Now аппликейшныг ашиглан төлөвлөгөө гаргадаг байсан” гэж тэр нэмж хэллээ. Хүүхдүүд орондоо орох эсвэл киногоо үзээд сууж байх үед ханьтайгаа хамт бүжиглээрэй. Яг одоо таны дуртай Итали хоолны ресторан хаалттай байгаа ч болзооны тогтмол хуваарь гаргаарай. “Нөхцөл байдлаас үл хамааран романтик үдшийг өнгөрүүлэх цаг гаргаж бай” гэж доктор Лис хэлэв.

3. Таны хүүхэд тэмцэж байна (та ч гэсэн)

Хүүхдүүдэд (бид бүгд адил) яг одоо хэцүү байна, мэдээжийн хэрэг та тэднийг анзаарсан байх.  “Хүүхдүүд багш нартайгаа харьцах боломж багатай байна (зөвлөгч, сургуулийн нийгмийн ажилтнууд гэх мэт), тиймээс  эцэг эхчүүд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэж Доктор Лис хэлэв.

Эцэг эхчүүд хүүхдээ шүүмжилж, буруутгах нь тэднийг илүү их сэтгэлийн хямрал д хүргэж болзошгүй юм. Эдгээр сэтгэлийн түгшүүрийн мэдрэмж нь таны гэр бүлийн харилцаанд нөлөөлөх болно  гэж шинжээчид үзэж байна. Жишээлбэл, та хүүхдэдээ маш их анхаарал хандуулснаар өөрийгөө эсвэл хамтрагчийнхаа хэрэгцээний талаар бодохоо мартдаг.

Шийдэл: Та ганцаараа сэтгэлийн хямралд ороогүй гэдгээ мэдэж аваарай. “Сургуулийн сэтгэл зүйч / нийгмийн ажилтнаас цаг авах, эсвэл онлайнаар эмчилгээнд хамрагдаж болно” гэж доктор Лис зөвлөж байна. Гэхдээ үүний хажуугаар гэрлэлтээ анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: purewow

error: Content is protected !!