No menu items!
HomeГоо сайханЖингээ хассаны дараа суларсан арьсыг хэрхэн чангалах вэ

Жингээ хассаны дараа суларсан арьсыг хэрхэн чангалах вэ

-

Жингээ хасах нь олон өвчний эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ жингээ хассаны дараа үүсдэг нэг асуудал нь арьс суларч, унжих бөгөөд энэ нь гадаад төрх байдал, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэхүү нийтлэлд жингээ хассаны дараа арьс сулрах нь ямар шалтгаантай болон суларсан арьсыг чангалахад туслах зарим шийдлүүдийн талаар дурьдав.

Жингээ хассаны дараа арьс сулрах нь ямар шалтгаантай вэ?

Арьс бол таны биеийн хамгийн том эрхтэн бөгөөд хүрээлэн буй орчноос хамгаалах бүрхүүл юм.

Арьсны хамгийн дотоод давхарга нь коллаген, эластин зэрэг уургаас бүрдэнэ. Арьсны бүтцийн 80% -ийг бүрдүүлдэг коллаген нь бат бөх чанарыг хангадаг бол эластин нь уян хатан чанарыг хангадаг байна.

Жин нэмэх үед арьс сунадаг. Жирэмсэн үед ч мөн адил. Гэхдээ жирэмсэн үед арьсны тэлэлт үүсч, төрснөөс хойш хэдэн сарын дараа татагддаг.

Илүүдэл жингийн хувьд энэ нь гэнэт нэг өдөр үүсчихдэггүй. Хүүхэд, өсвөр үеэс эхлэн бага багаар жин нэмсээр илүүдэл жинтэй болдог. Арьс мэдэгдэхүйц сунаж, удаан хугацаанд хэвээр байх үед коллаген ба эластины холбоосууд гэмтдэг. Үүний үр днд агших чадварынхаа зарим хэсгийг алддаг байна. Үүний үр дүнд огцом жингээ хассан тохиолдолд арьс суларч, унждаг. Жин хасах тусам арьс илүү суларна.

Арьс уян хатан чанараа алдахад нөлөөлдөг хүчин зүйлс

Жингээс хассаны дараа арьс сулрахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг байна. Эдгээр нь:

Хэр удаан таргалаттай явсан бэ?: Удаан хугацаанд жингийн илүүдэлтэй явснаар эластин, коллагены үйл ажиллагаа алдагдаж, турсны дараа арьс илүү сулрах болно.

Хэдэн кг жин хассан бэ?:  46 кг ба түүнээс илүү жин хасах нь арьс суларч унжих нэг шалтгаан болдог.

Нас: Хөгшрөх тусам арьсны коллагены хэмжээ багасч жингээс хассаны дараа сулрах хандлагатай байдаг.

Хүйс: Жин нэмэгдэх, хасагдахад арьсны үзүүлэх хариу үйлдэл нь хүйснээс хамааран харилцан адилгүй байна.

Нарны туяа: Нарны хурц туяа нь арьсны коллаген ба эластины нийлэгжилтийг бууруулж, улмаар арьс сулрахад нөлөөлдөг.

Тамхи татах: Тамхи нь коллагений нийлэгжилтэд сөргөөр нөлөөлж, улмаар арьс сулрах нэг шалтгаан болдог.

Суларч унжсан арьстай холбоотой асуудлууд

Жингээ хассаны дараа суларч унжсан арьс нь бие махбодид болон сэтгэл зүйд олон асуудлыг үүсгэдэг. Үүнд:

Бие махбодийн таагүй мэдрэмж:  Суларч унжсан арьс нь таагүй мэдрэмж төрүүлж, хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг. Энэ асуудал ихэвчлэн 50 кг буюу түүнээс дээш жин хассан хүмүүст тохиолддог болохыг судалгаагаар тогтоожээ.

Хөдөлгөөний идэвхи буурах: 26 эмэгтэйд хийсэн судалгаагаар 76% нь “сул арьс дасгал хөдөлгөөнийг хязгаарладаг” гэж хариулжээ. Мөн 45% нь унжсан арьснаасаа санаа зовдог тул биеийн тамирын дасгал хийхээ бүр мөсөн больсон гэж.  

Арьс цочрох: Нэгэн судалгаагаар турах мэс заслын дараа арьсыг чангалах зорилгоор пластик мэс засал хийлгэх хүсэлт гаргасан 124 хүний 44% нь арьсны сулралтаас болж арьсны өвдөлт, шархлаа, халдвар авсан гэж мэдээлсэн байна.  

Мөн энэ асуудал нь гоо сайхан болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг.

Суларсан арьсыг чангалах аргууд

Дараах агууд нь бага болон дунд зэргийн жин хассан хүмүүсийн арьсны бат бөх, уян хатан чанарыг тодорхой хэмжээгээр сайжруулж өгдөг.

Дасгал хийх:  Биеийн тамирын дасгалыг тогтмол хийх нь залуу болон ахимаг насны хүмүүсийн булчингийн массыг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Дасгал хөдөлгөөн нь  калори шатаахаас гадна гадна булчингийн массыг ихэсгэж, суларсан арьсыг чангалахад тусалдаг.

Коллагенийг нөхөх

Коллаген гидролизат бол амьтдын холбогч эдэд байдаг коллагены боловсруулсан хэлбэр юм. Үүнийг хэрэглэснээр нь арьсны коллагенд хамгаалалтын нөлөө үзүүлдэг байна.   

Мөн коллагены өөр нэг эх үүсвэр бол ясны шөл бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус арвинтай юм.

Амин дэм, эрдэс бодисууд /Эдгээрээр баялаг хүнс хэрэглээрэй/

Тодорхой амин дэм, эрдэс бодисууд нь коллаген болон эрүүл арьсны бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд чухал нөлөө үзүүлдэг.  

Уураг: Уураг нь эрүүл арьсанд амин чухал үүрэгтэй бөгөөд лизин, пролин амин хүчлүүд нь коллагены нийлэгжилтэнд шууд үүрэг гүйцэтгэдэг.

Витамин С: Витамин С нь коллагены нийлэгжилтэнд шаардлагатай бөгөөд арьсыг нарны гэрлээс хамгаалахад тусалдаг.

Омега-3 тосны хүчил: Загасанд агуулагдах омега-3 тосны хүчил нь арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Ус: Бие махбод хангалттай чийгтэй байх нь арьсны өнгө үзэмжийг сайжруулахаас гадна уян хатан чанар ч нөлөөлдөг.  

Арьс чангалах тос

Олон тооны “чангаруулах” тос нь коллаген ба эластин агуулдаг. Эдгээр тосыг түрхэснээр коллаген ба эластины молекулууд арьсанд шингэнэ гэсэн үг.

Сул арьсыг чангалах эмчилгээ

Огцом турсны дараах сул арьсыг чангалахын тулд ихэвчлэн эмнэлгийн эсвэл мэс заслын эмчилгээ шаардлагатай байдаг. Тухайлбал, биеийн контур засах мэс засал нь том хэмжээний зүслэг хийж, илүүдэл арьс, өөх тосыг салгадаг. 

Их хэмжээний жин хассанаас хойш хойш 1-2 жилийн хугацаанд олон янзын мэс заслыг биеийн янз бүрийн хэсэгт хийдэг байна. Биеийн хэлбэрийг засах мэс засал нь эмнэлэгт 1-4 хоног хэвтэх, 2-4 долоо хоног гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай байдаг аж. Энэ нь үр дүнтэй хэдий ч мэс заслын явцад цус алдах, халдвар авах зэрэг зарим хүндэрлүүд гарч болзошгүй.

Мөн эмнэлгийн нөхцөлд суларсан арьсыг багасгахын тулд хэт авиа, радио долгион, массаж зэргийг хослуулан ашигладаг бөгөөд эдгээр нь мэс заслыг бодвол эрсдэл багатай байдаг аж.  

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд