No menu items!
HomeЭрүүл мэндЭрэгтэйчүүдэд тохиолддог зүрхний өвчний шинж тэмдгүүд

Эрэгтэйчүүдэд тохиолддог зүрхний өвчний шинж тэмдгүүд

-

Зүрхний өвчин бол өнөө үед эрчүүдэд тулгарч буй тэргүүлэх эрсдэлийн нэг юм. Америкийн Зүрхний Холбооны (AHA) мэдээлснээр насанд хүрсэн гурван эрэгтэй тутмын нэг нь зүрхний өвчтэй байдаг гэжээ. Зүрхний өвчин дундаас дараах зүйлс зонхилж байна.

  • зүрхний дутагдал
  • титэм судасны өвчин
  • хэм алдагдал
  • angina
  • зүрхтэй холбоотой бусад халдвар, эмгэг, ургийн гажиг

Хэдийгээр ийм ноцтой зүйлс анхааруулах шинж тэмдэгтэй байх хэдий ч бидний өдөр тутмын амьдралын хэв маяг эдгээрийг улам даамжруулж байдаг. Зүрхний өвчний анхны шинж тэмдгүүд, түүнчлэн эрсдэлт хүчин зүйлсийн талаар дараах хэсгээс мэдэж аваарай. Ингэснээр та эрт эмчилгээгээ хийлгэж, эрүүл мэндэд илүү ноцтой хүндрэл учруулахаас сэргийлж чадна.

Зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлүүд

Олон эрчүүд зүрхний өвчин тусах эрсдэл өндөр байдаг. АНУ-ын 20 настай эрэгтэйчүүдийн 72.9 хувь, илүүдэл жинтэй, таргалалттай байна гэсэн тооцоо 2013 онд гаржээ. Эрэгтэйчүүдийн 20 орчим хувь нь тамхи татдаг тул зүрхний судас нь нарийссан байна. Нарийн судаснууд нь зүрх судасны зарим төрлийн өвчний эхлэл болдог ажээ.

Бусад эрсдэлт хүчин зүйлүүд

  • ханасан өөх тос ихтэй хоол
  • согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • өндөр холестерол
  • чихрийн шижин
  • гипертензи (цусны даралт ихсэх) багтана.
  •  

Эрэгтэйчүүдэд тохиолддог зүрхний өвчний шинж тэмдгүүд

Зүрхний өвчний анхны шинж тэмдэг нь ихэвчлэн зүрхний шигдээс эсвэл бусад ноцтой үйл явдлын дохио байж болно. Гэхдээ тэдгэрийг танихад туслах хэд хэдэн чухал шинжүүд байдаг. Зүрхний өвчин туссан эхэн үеийн шинж тэмдэгт дараах зүйлс багтана.

  • шатаар өгсөх гэх мэт дунд зэргийн ачаалал авсны дараа амьсгалахад хэцүү байх
  • 30 минутаас хэдэн цаг хүртэл бачимдах
  • дээд их бие, хүзүү, эрүүний хэсэгт тодорхойгүй өвдөх
  • ердийнхөөс илүү хурдан эсвэл удаан жигд бусаар зүрх цохилох
  • толгой эргэх эсвэл ухаан алдах

Зүрхний судас нарийссан үед дараах шинжүүд илэрнэ

  • angina (цээжний өвдөлт)
  • амьсгал давчдах
  • өвдөлт, хавдах, хорсох, мэдээ алдах, даарах, сулрах гэх мэт таны мөчдийн өөрчлөлт
  • хэт ядаргаа
  • тогтмол бус зүрхний цохилт

Эдгээр нь судас нарийссан үеийн шинж тэмдэг байж болно. Энэ үед зүрх хүчилтөрөгчийг бүрэн авч чадахгүй бөгөөд цусыг эргэлт нь удааширдаг.  Дээрх шинж тэмдгүүдээс гадна хуурай ханиалгах, халуурах, арьсны тууралт илэрч болно.

Зүрхний шигдээс, цус харвалтын нийтлэг шинж тэмдэг

Эрэгтэйчүүдэд тохиолддог зүрхний шигдээсийн хамгийн түгээмэл шинж тэмдэг бол бачимдах, цээжээр өвдөх зэрэг юм. Энэхүү таагүй байдал нь таны гар, нуруу, хүзүү, хэвлий, эрүүнд ч илэрч болно.

Зүрхний шигдээсийн үед танд дараах зүйл  ажиглагдаж болно.

  • амьсгал давчдах
  • ямар ч шалтгаангүйгээр их хэмжээтэй хөлрөх
  • дотор муухайрах
  • толгой эргэх

Тархины цус харвалтын шинж тэмдэг нь таны биеийн аль нэг хэсэгт мэдээ алдах байдлаар тохиолдоно. Таны нүүр, гар, хөл мэдээ алдаж болзошгүй. Цус харвалтын бусад шинж тэмдгүүдэд дараах зүйлс орно.

  • төөрөгдөл, ярихад хэцүү эсвэл бусдыг ойлгоход бэрхшээлтэй байдаг
  • тэнцвэргүй болох
  • харааны өөрчлөлт
  • хүчтэй толгой өвдөх

Эдгээр өөрчлөлтүүдийн ихэнх нь гэнэт тохиолддог. Эдгээр шинж тэмдэг илэрвэл даруй 103 руу залгаарай.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд