No menu items!
HomeОнцлохДөрөв хүртэлх насны хүүхдэд попкорн өгөх аюултай

Дөрөв хүртэлх насны хүүхдэд попкорн өгөх аюултай

-

Попкорн бол хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дуртай зууш билээ. Зарим эцэг эхчүүд бага насны хүүхэддээ попкорн өгдөг. Гэтэл дөрвөөс доош насны хүүхдэд попкорн өгөх нь аюултай аж. Гэм хоргүй мэт санагдах ч энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс бага насны хүүхэддээ попкорн өгөхгүй байхыг зөвлөж байна.

Попкорн бага насны хүүхдэд аюултай нөлөө үзүүлдэг

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ батерей эсвэл жижиг тоглоом зэргийг залгих вий гэж санаа зовдог. Гэтэл үүнтэй ижил амьсгалын замын аюул үүсгэдэг хоол хүнсний талаар эцэг эхчүүд мэдээлэл багатай хэвээр байна.  2019 онд USA Today сонинд гурван хүүхэдтэй нэгэн ээж ийм аюултай нөхцөл байдал үүссэн талаарх өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан байна. Гэр бүлээрээ кино үзэж суугаад 7 болон 9 настай хүүхэддээ попкорн өгчээ. Мөн санаандгүй хоёр настай хүүдээ ч өгч. Гэтэл бага хүү нь попкорн идсэнийхээ дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон байна. Хүүгийн амьсгал боогдсон бөгөөд ханиалгаж, халуурах шинж тэмдэг илэрчээ. Эмч нар үзээд попкорн амьсгал боогдох, уушгинд нь үрэвсэл үүсэх шалтгаан болсныг тогтоож, хүүхдийн уушгинаас попкорны хэсгийг гаргаж авсан бөгөөд азаар хүү эдгэрсэн юм.

Хүүгийн ээж бусад эцэг эхчүүдийг сургамж аваасай гэсэндээ фейсбүүк хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг мэдээлэл бичсэн байна. Хүүхдийн эмч нар попкорн болон  зарим бүтээгдэхүүнийг 4-өөс доош насны хүүхдүүдэд өгөхийг хориглодог.

4-өөс бага нас гэж онцолж байгаа нь чухал юм

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдүүд 4 нас хүртлээ амьсгал боогдох эрсдэл өндөр байдаг. 4 хүртэлх насанд хүүхдүүд идэж буй хоол хүнсээ сайн зажилж чаддаггүй. Үүнээс гадна эргэн тойронд болж буй зүйлд амархан сатаарч, улмаар тэдний амьсгал боогдох, хахах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс та бяцхан хүүхдүүдээ хооллож байхдаа алхах, гүйх, инээх, ярих, хэт хурдан хооллож болохгүй гэдгийг анхаараарай.

Бага насны хүүхдэд аюултай зарим хүнс

Попкорн нь бяцхан хүүхдүүдэд амьсгал боогдох аюулыг дагуулдаг цорын ганц хүнс биш юм.

Хүүхдийн эмч нар дараах хүнсийг бага насны хүүхдэд өгөхийг хориглодог.

Хот-дог

Хатуу чихэр

Самар ба үр

Түүхий лууван

Алим

Усан үзэм

Самрын тос

Зефир ба бохь

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд