No menu items!
HomeЭрүүл мэндҮений өвдөлтийг үүсгэдэг 8 муу зуршил

Үений өвдөлтийг үүсгэдэг 8 муу зуршил

-

Үе мөчний өвчин нь эргэн тойронд байгаа мөгөөрс, ясыг элэгдүүлж, улмаар архаг өвдөлтөд хүргэж, тэнцвэргүй байдал үүсгэдэг. Янз бүрийн нөхцөл, амьдралын буруу хэв маяг нь уг өвчин үүсэх шалтгаан болдог байна.  

1. Таргалалт

Илүүдэл жин нь өвдөг, нуруу, хонго, хөлөнд хэт ачаалал өгдөг. Мөн бие дэх илүүдэл өөх нь үе мөчний элэгдэлтэй зэрэгцэн хорт бодис ялгаруулж, муу нөлөө үзүүлдэг. Остеоартрит ба ревматоид артрит нь үе мөчний элэгдлийн хамгийн түгээмэл хоёр хэлбэр юм.

2. Гар утас байнга ашиглах

Бид бүгдээрээ хүмүүстэй харилцахдаа ухаалаг гар утас ашигладаг болсон. Бид гар утсыг ашиглахад хялбар гэж үздэг ч энэ нь эрхий хурууны үеийг сулруулдаг. Мөн биеийн буруу байрлалаас /утас ашиглах үедээ бөхийх/ болж хүзүү, мөрний өвдөлт үүсдэг.

3. Хөдөлгөөнгүй байх

Олон хүмүүс үе мөчний өвдөлтийн эхний шинж тэмдэг үүсэх үед  айж, аливаа ажил хийхээс татгалздаг. Урьдчилан сэргийлэлт бол хамгийн чухал зүйл. Гэхдээ хөдөлгөөнгүй байдал нь таны үе мөчийг улам дордуулж, мөгөөрс, шөрмөс татахад хүргэдэг.

4. Дасгалын үеэр хэт их ачаалал өгөх

Хөдөлгөөнгүй байх нь эрүүл бус боловч өөрийн хүчин чадлаас хэтэрсэн дасгал хийх нь бас хортой юм. Хэрэв таны үе мөч, ясанд аль хэдийн өөрчлөлт гарсан бол хэт ачаалал нь гэмтэлд хүргэж болзошгүй. Та эмчтэйгээ зөвлөлдөж, өөр арга сонгох хэрэгтэй.

5. Тамхи татах

Тамхи татах нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэдгийг хүн бүр мэднэ. Гэсэн хэдий ч хүн амын дунд тамхидалт байсаар байна. Уушигны хорт хавдар, цус харвалт, зүрх судасны өвчин гэх мэт бие махбодийн янз бүрийн өвчнөөс гадна тамхи татах нь таны үе мөчинд саад учруулдаг.

6. Өндөр өсгийтэй гутал өмсөх

Гутал нь үе мөчний өвдөлт үүсгэх маш чухал хүчин зүйл болдог. Ихэнх үе мөчний өвдөлт нь хонго, нуруу, өвдөг, шагайнд илэрдэг бөгөөд энэ нь биеийн ачааллаас болж үүсэх нь тодорхой юм. Хэрэв гутал нь тухгүй бол хөл, мэдрэлийг эвгүй байдалд оруулж, улам дордуулдаг. Тохиромжгүй, спортоор хичээллэх, дэмжлэг үзүүлэхгүй гутал өмсөх нь нуруу, өвдөгний хэсэгт дарамт учруулдаг тул үе мөчний үрэвсэлд хүргэдэг.

7. Хүнд үүргэвч

Нуруунд асар их дарамт учруулснаар үений өвчин үүсдэг. Үүргэвч, хүнд зүйл үүрэхдээ ачааллыг биеийнхээ нэг тал дээр тавьж болохгүй. Оосрыг хоёуланг нь ашиглаж нэг талдаа дарамт үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.

8. Доошоо харж унтах

Доошоо харж унтах үед хүзүү маш эвгүй байрлалд очдог. Хэдийгээр энэ нь хурхиралтыг бууруулдаг ч нугас, мөрний булчинд нөлөөлдөг. Үе мөч, булчингаа ачаалал өгөхгүй тав тухтай унтахын тулд дээшээ харж эсвэл хажуугаараа хэвтэхийг хичээ.

Эх сурвалж: Troab

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд