No menu items!
HomeГоо сайханДунд насны эмэгтэйчүүдийн үс унах, шингэрэх шалтгаан нь стресс

Дунд насны эмэгтэйчүүдийн үс унах, шингэрэх шалтгаан нь стресс

-

Үс тань мэдэгдэхүйц их хэмжээгээр унаад байвал яах вэ?

Энэ нь ходоодны хямрал, эрүүл мэндийн шалтгаан, эмэнд үзүүлэх гаж нөлөө зэргээс үүдэлтэй байж болзошгүй юм. Шалтгааныг нь тогтоох чухал юм.

Үс унах нь эрүүл мэндийн хувьд дараах шалтгаантай       

-Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал болон бамбай булчирхайн бусад эмгэгүүд үс унахад хүргэдэг.

-Гормоны өөрчлөлт: жирэмсэн үед дааврын өөрчлөлтийн улмаас үс ихээр унадаг.  Зарим эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараа тохиолддог.

-Эмийн эмчилгээ: Хорт хавдар, цусны даралт ихсэх, сэтгэл гутралыг эмчлэх эм зэрэг олон эмийн гаж нөлөөгөөр үс унадаг.

Дунд насны эмэгтэйчүүдийн хувьд үс унахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс бий.

20-30 насны залуу эмэгтэйчүүдийн хувьд үс уналт нь дараах шалтгаануудтай. Хэрэв таны үс мэдэгдэхүйц их хэмжээгээр унаад байвал эрүүл мэндийн суурь шалтгааныг оношилж, эмчид хандаарай.

Стресс: Үс унах, шингэрэх бас нэг шалтгаан

Судалгаагар үс уналтыг үүсгэдэг нэг гол хүчин зүйл бол стресс гэдгийг тогтоожээ. Энэ нь дунд насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог байна.  

Mayo Clinic-ийн мэдээлснээр гурван төрлийн үс уналт нь стресстэй холбоотой байдаг.

-Үс шингэрч, сийрэг болох

-Хурууны өндгөн чинээ халцархай үүсэх

-Хэсэг газар халзрах

Стресс таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна гоо сайханд ч мөн нөлөөлдөг байна. Тиймээс стресс бууруулах аргад суралцах нь үүний шалтгаант үс уналтаас сэргийлнэ.

Шим тэжээлийн дутагдал нь үс уналтад нөлөөлдөг

Зарим шинжээчид шим тэжээлийн дутагдал нь үс уналт, тэр дундаа миллениалуудын үс уналтад нөлөөлдөг гэжээ.

Махан хоол иддэггүй хүмүүс шим тэжээлийн дутагдал, төмрийн дутагдалд орох нь элбэг бөгөөд үүний үр дүнд үс уналт үүсдэг. Тиймээс хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний шим тэжээлийг авч байх ёстой.

Эх сурвалж: healthguides.cnn

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд