No menu items!
HomeХүмүүс“The Queen's gambit” цувралын гол дүрийн жүжигчин Аня Тэйлор-Жой

“The Queen’s gambit” цувралын гол дүрийн жүжигчин Аня Тэйлор-Жой

-

“Нетфликс” кино компанийн “The Queen’s gambit” цоо шинэ, онц сонирхолтой цуврал дэлхий даяар шуугиан тарьж байгаа. Тус цувралын гол дүрд Аня Тэйлор-Жой тоглосон билээ. Үзэсгэлэнт бүсгүйг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцоллоо.

Аня Тейлор-Жой (Anya Taylor- Joy) 1996 онд Майами хотод төрсөн. Түүний ээж нь афро-испани гаралтай англи хүн бөгөөд аав нь шотланд гаралтай аргентин хүн юм. Аргентинд зургаан нас хүртлээ амьдарч байсан Аня Тейлор-Жой гэр бүлийнхээ хамт Англи руу нүүжээ.

Тэрээр Лондонд шинэ амьдрал эхлүүлснийхээ дараа жүжигчин болохоор шийдсэн байна. Аня Тейлор-Жой 14 настайдаа Лондон дахь амьдралаа орхиж, мөн л Нью-Йорк руу нүүсэн байдаг.

Хүүхэд байхаасаа Тейлор-Жой бүжиглэх дуртай байжээ. Эцэг эх нь түүнийг балетын сургуульд явуулсан байна. Гэвч гэр бүл нь нэг улсаас нөгөө улс руу ойр ойрхон нүүх нь түүнд саад болж байв. Тэрээр Челси дэх Хилл Хаус, дараа нь Аргентины Нортлэндс, Өмнөд Кенсингтоны бэлтгэл сургуульд сурч байжээ.

Аня мэргэжлийн балетчин болоогүй ч өөрийгөө загвар өмсөгч гэдгээ харуулж чаджээ. Ахлах сургуульд сурч байхдаа тэрээр янз бүрийн зураг авалтад оролцож эхэлсэн бөгөөд загварын сэтгүүл, зурагт хуудасны нүүрэн дээр гарч дэлхийн алдартай брэндүүдийн сурталчилгааг хийж байжээ.

Кино ертөнц

Тэрээр анх Атлантида (2015) уран зөгнөлт цувралд дүр бүтээж олонд танигдсан. Харин дараа нь “the Witch” киноны Томасины дүрийг бүтээснээр кино карьерынхаа амжилтаа ахиулжээ. 2016 онд тэрээр “Morgan” хэмээх зөгнөлт кинонд, дараа нь “Split” хэмээх сэтгэлзүйн кинонд тоглосон юм.

2019 онд алдарт “Peaky Blinders” олон ангит киноны тав дахь цувралд Gina Grey-н дүрд тоглож байсан. 2020 онд тэрээр “New mutants” хэмээх супер баатрын кинонд тоглосон юм. Аня 24 настай хэдий ч 15 настай охины дүрийг тус кинонд бүтээжээ. Дараа нь тэрээр шуугиан тариад байгаа “Queen’s Gambit” олон ангит кинонд тоглосон юм.

Queen’s Gambit

Аня Тейлор-Жой Вальтер Тевисийн зохиолоос сэдэвлэн “The Queen’s Gambit” цуврал киногоороо хүн бүхний хүндэтгэлийг хүртээд байгаа.Тэрээр уг цуврал кинонд шатар сонирходог охин Бет Хармоны дүрд тоглодог билээ.

Гол дүрийн жүжигчин Аня Тэйлор-Жой кино зохиол бичигдэхээс ч өмнө уг цувралд тоглохоор шийдсэн байжээ. Найруулагч, продюсер Скотт Фрэнк түүнд Вальтер Тевисийн ижил нэрт романыг илгээсний дараа Аня зохиолд нь “дурлаж”, шуудхан л зөвшөөрсөн байна.

Аня Бетийн дүрд тоглохоор гэрээнд гарын үсэг зурж байхдаа шатрын талаар ямар ч ойлголтгүй байсан гэдэг. Гэвч энэ нь түүнийг шатрын ертөнцөд гүнзгий нэвтэрч, дүрээ бүтээхэд эерэгээр нөлөөлсөн хэмээжээ.

Удахгүй болох төслүүд 

Тейлор-Жой Эдгар Райтын сэтгэлзүйн аймшгийн кино Last night in Soho” кинонд Сэндийн дүрд тоглохоор болжээ. Үндсэн зураг авалт нь 2019 оны 5-р сард эхэлсэн бөгөөд кино 2021 оны 4-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна. Тэрээр мөн кино найруулагч Роберт Эггерстийн “The Northman” киноны гол дүрд тоглохоор  тодорхойлогджээ.

Хувийн амьдрал

Аня Тэйлор-Жой хувийн амьдралынхаа талаар нийтэд дэлгэхийг хүсдэггүй нэгэн. Жүжигчин бүсгүй 2015 онд Ирландын жүжигчин, кино найруулагч Эойн Макентэй үерхэж эхэлжээ. Тэд 2017 онд сүй тавьсан байна. Аня өөрөө мэдэгдэл хийгээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хосуудыг 2018 онд хоёр тийш болсон хэмээжээ.

Харин 2020 онд түүнийг гэрэл зурагчин Бен Сидтэй болзож эхэлсэн гэж мэдээлэх болов. Хосуудын хамт алхаж байгаа зураг мэдээллийн хэрэгслээр гарсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд