No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилСургуулийн өмнөх насны хүүхдэдээ зааж өгөх зүйлс

Сургуулийн өмнөх насны хүүхдэдээ зааж өгөх зүйлс

-

Сургуулийн өмнөх насны хүүхэд өсч, боловсорч байгаа тул бие дааж сурах шаардлагатай. Иймд гараа угаах, хувцаслах, сав суулга цэвэрлэх гэх мэт өөртөө анхаарал тавих тодорхой чадваруудыг эзэмших ёстой байдаг. Эдгээр өдөр тутмын ажлыг насанд хүрэгчид бид зааж сургах хэрэгтэй.

Хүүхэд бүр өөрийн хурдаар хөгждөг. Гэхдээ таван настай хүүхэд эдгээр бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой.

Хүүхдээ хэрхэн урамшуулах вэ?

Хүүхэд тань ямар нэгэн шинэ зүйлийг туршиж үзэх болгондоо үр дүн биш хийх арга дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чухал юм. Эхэндээ таны хүүхэд алдаа гаргах нь гарцаагүй. Эцэг эхийн хувьд та урам зориг өгч, зааж сургах хэрэгтэй. Бие дааж сурах нь хувь хүний ​​болон нийгмийн хөгжлийн чухал хэсэг юм.

Ингээд ямар чадвар эзэмшсэн байх ёстойг харцгаая.

Өөрөө хувцаслах

Хэдийгээр хувцаслаж, хувцсаа тайлах нь эхлээд төвөгтэй санагдах болно. Үнийг хийхэд нилээд тэвчээр шаарддаг.

Гол зүйл бол сургуулийн өмнөх насны хүүхдийг байнга дадлагажуулж, өөрт нь тохирсон хувцсаар хувцаслах явдал юм. Товч, цамцны цахилгаан, бүс гэх мэт зүйлийг хамгийн эхэнд өгөхөөс зайлсхийж, илүү амархан бие даагаад өмсчих боломжтой хувцас өгөөрэй.

Өөрийнхөө хувцсыг цэвэрхэн, эмх цэгцтэй өмсөх нь таван настай хүүхдэд байх ёстой чадвар юм.

Сэрээ халбагаа зөв ашиглаж сурах

Сэрээ, халбагаа зөв ашиглаж сурах ёстой. Энэ нь тэдний гарыг зүгшрүүлж ямар ч зүйлийг эвлэгхэн хийхэд тусална.

Хэрэв таны хүүхэд гараараа хооллосоор байвал сэрээ эсвэл халбага өгөөд оронд нь эдгээрийг хэрэглээрэй гэж хэлээрэй. Хэрэв тэдэнд асуудал тулгарвал туслаарай. Тэд сав суулгыг ашиглаж сурахдаа хоол хүнсээр тоглохгүй байх (хүүхэд гараараа хооллоход ихэвчлэн тохиолддог зүйл) гэх мэт ширээний үндсэн соёлыг мэдэж авна.

Шүд угаах

Таны сургуулийн өмнөх насны хүүхэд өөрөө шүдээ угаадаг ч гэлээ бүрэн төгс чаддаггүй.  Ядаж 7-8 нас хүртэл нь аав, ээж нь хяналт тавьж сайтар зөвлөх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ насны хүүхэд шүдээ цэвэрлэж байгаа юм шиг санагдаж магадгүй, гэхдээ тэр жижиг аманд маневр хийх нь төвөгтэй байдаг. Таны хүүхэд шүдний завсар бүрийн хооронд явж байгаа зүйлийг угааж чадахгүй.

Таймераа хоёр минутын турш тохируулаад, дээд тал нь нэг минут, доод тал нь нэг минутанд угаалгахыг хичээ. Хүүхдийг 3 нас хүртэл нь зүгээр л фторын шүдний оо хэрэглүүл.

Амархан ажлууд хийлгэх

Сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон олон энгийн ажлууд байдаг бөгөөд бие даасан байдал нь улам бүр нэмэгдэж, амжилтанд хүрэх мэдрэмжийг төрүүлдэг. Жишээлбэл, энэ насны хүүхдүүд тоглоомоо хурааж, шал шүүрдэхэд тусалж чадна.  

Эхэндээ таны бяцхан үрсийн хийсэн ажил төгс төгөлдөр биш байх болно. Хамгийн гол үр дүн бол амжилт биш хүчин чармайлт юм. Бяцхан үрийнхээ хүсэл зоригийг дэмжиж, тэдний хийсэн зүйлийг магтаж байгаарай.

Гараа угаах

Хүүхэд илт бохирдсон үедээ гараа угаахад асуудалгүй байж болох ч цэвэрхэн харагдах үед ч нян бактер байдгийн ойлгуул. Таны хүүхэд энэ чадварыг бие даан сурах нь чухал бөгөөд та үүнийг зөв аргаар хийж байгаа эсэхийг шалгаарай.Та тэдэнд халуун, хүйтэн усны ялгаа, гараа хэрхэн яаж хатаахыг зааж өгөх хэрэгтэй.

Өөрсдөдөө хоол хүнс бэлтгэх

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдээр хачиртай талх, хүнсний ногоог угаах гэх мэт хялбар зүйлсийг хийлгээрэй. Хэрэв тэд асгаад байвал энэ нь сургалтын үйл явцын нэг хэсэг юм. Хүүхдээ загнахын оронд гэмтэж болзошгүйг сануулж, хамтдаа цэвэрлээрэй.

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд