No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэнт жүжигчин Соня Смит

Үзэсгэлэнт жүжигчин Соня Смит

-

Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус киноны Стрелитагийн дүрд тоглосон жүжигчин Соня Элеонора Смитийг  “Хүмүүс” буландаа онцолж байна.

Соня Элеонора Смит удам дагасан жүжигчин юм. Ээж Илеана Жаке нь Венесуэлийн алдартай кино жүжигчдийн нэг. Соня кино зураг авалт руу ээжийгээ дагаж очдог байсан нь жүжигчний мэргэжлийг сонгоход нөлөөлжээ

Соня Смит 1972 онд Пеньселваня мужийн Филадельфи хотод төрсөн. Эцэг эх нь Соняг бага байхад хоёр тийш болсон бөгөөд Илеана Жаке охиноо дагуулаад Венесуэлд буцан иржээ. Соня Испани орчинд өссөн учир Испаниар чөлөөтэй ярьж, бас Герман, Англиар ярьж, бичдэг.

Коллежид сэтгэлзүйн чиглэлээр суралцдаг байхдаа “Халтар царайт” кинонд тоглосон нь түүнд маш их нэр алдрыг хайрлаж, жүжигчний амьдралыг эргэлт буцалтгүйгээр сонгоход хүргэсэн гэдэг.

Чинээлэг айлын хүү Мигиел Ангел, Гонзалес ядуусын хорооллын, сонин зардаг үзэсгэлэнт охин Стрелитад анхны харцаар дурлана. Тус хотын нэр нөлөө бүхий баян айлын том хүү гудамжны халтар царайттай хайр сэтгэлийн холбоотой болсон нь бүх үйл явдлын эхлэл болдог. Хэдий хайр дурлалд нь саад бэрхшээл, мэхлэлт тохиолддог ч хосууд эцэст нь уулзаж, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр болж кино дуусдаг.

Уг киноны үйл явдлыг уншигчид маань одоо хэр нь санаж байгаа байх. Тус киноны гол дүр болох “Халтар царайт” буюу жүжигчин Смит нь зөвхөн Венесуэльд төдийгүй кино гарч байсан олон оронд алдартай болсон юм.

12 настайгаасаа кинонд тоглож жүжигчний замналаа эхлүүлсэн ч түүнийг алдар хүндтэй болоход “Халтар царайт” кино нөлөөлсөн гэдэг. Улмаар, Соня Смит Холливудад данстай жүжигчин болж олон уран сайхны кино, жүжиг, телевизийн цувралд гол болон туслах дүр бүтээсэн байна.

 Хувийн амьдрал

Жүжигчний хувийн амьдрал их нууцлаг. Тэрээр олон нийтэд амьдралынхаа талаар дэлгэхийн хүсдэггүй нэгэн. Соня Элеонора Смит “Олвидартэ Жамас” кинонд хамтран тоглосон Мексикийн жүжигчин, Габриел Поррастай гэрлэсэн. Тэд 2008 оны хоёрдугаар сард хуримаа нууцаар хийсэн гэдэг.

Харамсалтай нь хосууд 2013 оны 6-р сард хоёр тийш болжээ. Түүний нөхөр Габриэл, харамсаж байгаагаа илэрхийлж, Соняаг зөвхөн эмэгтэй хүн төдийгүй уран бүтээлчийн хувьд маш их хүндэлдэг хэвээр байгаагаа хэлсэн байдаг.

Үүний дараа Соня Мексикийн жүжигчин, загвар өмсөгч, балетчин Рикардо Чавестай болзож эхэлжээ. Жүжигчин Соня 48 настай бол сүйт залуу Чавес нь 55 настай юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд