No menu items!
HomeХүмүүсМонголын үзэсгэлэнт саран гоо Ардын жүжигчин Д. Мэндбаяр

Монголын үзэсгэлэнт саран гоо Ардын жүжигчин Д. Мэндбаяр

-

Тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ардын жүжигчин Д. Мэндбаярыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцоллоо.

1963 оноос Улсын драмын эрдмийн театрт ажиллаж, алтан тайзнаа олон сайхан дүрүүдийг амилуулсан. Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, Э.Войнич “Овод” жүжгийн Джемма, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг дэлхийн сонгодог болоод үндэсний 180 гаруй жүжгийн туслах болон гол дүрийг бүтээжээ. Театрын тайзтай ажил, амьдралаа холбосон түүний хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 1981 онд МУГЖ цол, 2005 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол олгосон билээ.

Тэрбээр Ховд аймгийн Манхан сумд 1944 онд айлын хоёр дахь охин болж мэндэлсэн. Түүнийг бага байхад аав, ээж нь тусдаа амьдрах болсон тул аав, ахын хамт Улаанбаатар хотод нүүж ирсэн. Аав Дагвадорж нь насаараа нарийн төмөр замд ажилласан.

Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа тайзан дээр тавигдсан “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд тоглож байсан гэдэг.

1959 онд Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хүмүүс Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхэд элсүүлэхээр шалгалууралт явуулж. Ийнхүү Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид нарын хараанд өртсөнөөр шалгаруулалтад оролцож, улмаар жүжигчин болох гараагаа эхэлжээ. Ингэж л тэрбээр дээд боловсролтой анхны жүжигчдийн нэг болсон юм. Мэргэжлийн гэдэг утгаараа энэ үеийнхэн 1963-1993 онд Монголын төатрын бүх уран бүтээлийг нуруундаа үүрч явсан хүмүүс.

1963 онд театрын тайзаар алхаснаас хойш “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луиза, “Овод” жүжгийн Жемма, “Бөмбөрчин эмэгтэй”-н бөмбөрчин эмэгтэй зэрэг дүрүүдийг бүтээжээ. Театрын тайзнаа гэнэн хонгор, эрх дураараа охин, хайр дурлалтайгаа учирсан бүсгүй, амьдрал үзэж төлөвшсөн гэрийн эзэгтэй, эх орон, нийгмийнхээ төлөө тэмцэж буй хувьсгалч эмэгтэй, ээж, эмээгийн гээд олон сайхан дүрүүдийг бүтээсэн билээ.

1970 онд найруулагч С.Гэндэн “Отелло”-г тавихдаа бусад орны туршлагыг хуулбарлалгүй, Монгол үндэсний театрын түүхэн онцлогт тохируулан, бие даасан бүтээлч шинж чанарыг баримтлан ажилласан. Дэлхийн сонгодог жүжгийн Дездемоны дүрийг бүтээх хувь түүнд тохиожээ. Энэхүү дүрээ “сэтгэлд ойр” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Отеллод Ц. Гантөмөр, Дездемонд Д. Мэндбаяр

Барагтаа л хүнийг магтаад байдаггүй Ардын жүжигчин Э.Оюун гуай түүнийг “Гарваа” жүжгийн Гарваагийн дүрийг бүтээхэд нь “Золигийн хүүхэд шүү” хэмээж. Энэхүү жүжгээрээ Э. Оюуны нэрэмжит анхны шагнал, Урлагийн ажилтны холбоо, Соёлын яам хамтарч тодруулдаг оны шилдэг дүрийн шагнал хүртжээ.   

Дэлгэцнээ сайн эмэгтэй, сайхан ээжийн дүрүүдийг бүтээсэн түүний хамгийн анхны ээжийн дүр бол Ш.Ёнхор гуайн зохиол, Д.Долгор найруулагчийн бүтээл, телевизийн хоёр ангит жүжиг “Эдлэх ёсгүй эрх” -ийн Бадамлянхуа хатан. Энд тэрбээр 30 настайдаа 60 гарсан эмэгтэйн дүрийг бүтээжээ.

 Үүнээс хойш Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Мядагмаа, Д.Дожоодоржийн “Цагаан дэглий” жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн байна.

Дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдээс:

1963 он: найруулагч Р.Доржпаламын бүтээл “Энэ хүүхдүүд үү” киноны хэсгээс

 1982 онд “Жаргал даахгүйн зовлон” киноны Сүндэръяагийн дүрийг бүтээжээ.

1983 онд бүтээгдсэнн “Гарьд магнай” киноны Равсал панзын эхнэр

1988 онд бүтээгдсэн “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрийг бүтээв.

2016 он: ОХУ-ын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадамд “Ээж” Монголын Уран сайхны кино оролцож, шилдэг эмэгтэй дүрийн тусгай шагналыг хүртсэн билээ.  

2019 онд бүтээгдсэн “Хийморь” уран сайхны кинонд

Урлагийн гэр бүл

Урлагийн гэр бүл

Түүний хань Ардын жүжигчин П. Цэрэндагва 1967 онд УДЭТ-т орсон. Тухайн үед ахмад уран бүтээлчид гол жүжигчнээ шинээр ирсэн бандитай нийлүүлэхгүй гээд П.Цэрэндагва гуайг сургуульд оруулж байсан гэдэг. Тэд 1971 онд гэр бүл болсон бөгөөд ханилаад 50-аад жил болж байна.

Хүү Ц.Гансэрээ нь “Боловсрол суваг” телевизийн олон ангит “Хайрын эрэлд” киног бүтээсэн. Мөн “Хайр  эргэсэн хавар”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг кинонуудыг найруулсан билээ.




шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд