No menu items!
HomeХоол, шим тэжээлЧихрийн шижингийн үед уух сармистай цай: Үүнийг хэрхэн хийх вэ?

Чихрийн шижингийн үед уух сармистай цай: Үүнийг хэрхэн хийх вэ?

-

Мацаг барьдаг, чихрийн хэмжээгээ зохицуулах шаардлагатай, мөн эрүүл мэндээ сайжруулахын тулд та өвлийн улиралд энэ сармистай цайг уугаарай.

Сармис нь төрөл бүрийн уламжлалт болон чамин жоруудад өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн. Сармисыг хоолны хэрэглээнээс гадна эмийн болон тэжээллэг чанартай гэж үздэг.  Энэ нь эрт дээр үеэс уламжлалт анагаах ухааны нэг хэсэг болжээ. Цусны эргэлт, хоол боловсруулах тогтолцоонд туслахаас эхлээд дархлаа дэмжих, хорт бодисыг гадагшлуулах хүртэл эрүүл мэндэд тустай. Дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар сармис нь чихрийн шижин өвчнийг удирдахад маш сайн нөлөөтэй гэж үздэг.

Макробиотик хоол тэжээлийн мэргэжилтэн, эрүүл мэндийн дадлагажигч Шилпа Арора “Сармис нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст туйлын үр дүнтэй. Цай хэлбэрээр уувал цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Гэхдээ үүнийг  хүн үргэлж хэрэглэж болохгүйг санаж байх ёстой. Аливаа зан үйлийг тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын хэв маягтай уялдуулан урт наслаж, эрүүл байх хэрэгтэй. “

Сармистай цайны эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус:

“Сармис дахь хүхрийн нэгдэл нь хавдрын эсүүдтэй тэмцэхэд тусалдаг болохыг хэд хэдэн судалгаа харуулсан “гэж Шилпа тайлбарлав.

Сармис нь амьсгалын тогтолцоо, гэдэсний эрүүл мэнд, дархлааг сайжруулахад эерэг нөлөө үзүүлдэг хүчтэй антибиотик юм.

Цайнд синамон нэмснээр  дархлаа сайжирч, тураах үйлчилгээ үзүүлэх бөгөөд биеийн үрэвсэлтэй тэмцэхэд тусалдаг.

Цайны жор

Орц:

1 багц сармис

Хагас халбага синамон

1 аяга ус

Арга:

Алхам 1. Сармис болон шанцай /синамон/ модоо бутална. Үүний оронд та шанцайн нунтаг хэрэглэж болно.

Алхам 2. Тэдгээрийг аягатай усанд хийгээд хагас болтол нь буцалгана.

Алхам 3. Шүүж аваад өглөөд ууж байгаарай.

Цайны тун ямар байх ёстой вэ?

Зуны улиралд:

Сармис, шанцай хоёулаа бие махбодид дулааныг бий болгодог. Тиймээс зуны улиралд өдөр бүр уухгүй байхыг зөвлөж байна. Цусан дахь сахарын хэмжээг хянахын тулд та долоо хоногт хоёр удаа ууж болно.

Өвлийн хувьд:

Өмнө дурдсанчлан сармис, шанцай нь бидний биед байгалийн гаралтай дулааныг бий болгож чаддаг хоёр супер хүнсний бүтээгдэхүүн юм. Эдгээр найрлага нь цусан дахь сахарын түвшинг зохицуулахаас гадна дархлаа дэмжиж, ханиалгах, улирлын чанартай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Тиймээс та өвлийн улиралд сармистай цайг өдөр бүр ууж, сахарын түвшинг зохицуулж, эрүүл мэндээ сайжруулж болно.

Эх сурвалж: food.ndtv

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд