No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхдээ хөхүүлэх үедээ гар утсаа ашиглахгүй байх 5 шалтгаан

Хүүхдээ хөхүүлэх үедээ гар утсаа ашиглахгүй байх 5 шалтгаан

-

Хөхөөр хооллох нь хүүхдийг эрүүл, саруул өсч бойжиход шаардлагатай шим тэжээлээр хангах байгалийн арга юм.

Ихэнх ээжүүд хүүхдээ хөхүүлж байхдаа утсаа оролдох, цахим орчинд нэвтрэх, бусадтай холбоо тогтоох үйлдэл хийж, анхаарлаа өөр зүйлд хандуулдаг. Өнөөгийн эрин үед бид амьдралаа гар утасгүйгээр төсөөлж чадахгүй. Гэхдээ хүүхдээ хөхүүлж байх үедээ үүнийг ашиглахгүй байх хэрэгтэй. Хүүхдээ хөхүүлэх үедээ яагаад гар утас ашиглах ёсгүй вэ?

Хүүхдээ хөхүүлж байхдаа гар утсаа ашиглахгүй байх ТАВАН шалтгаан

Нүдээрээ харилцахад саад болдог

Амьдралынхаа эхний 6 сарын хугацаанд хүүхэд хөхөөр хооллох үедээ нүдний харцаараа эхтэйгээ харилцаж байдаг. Энэ нь эх үрийн холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэхүү харилцаа нь хүүхдийн сурах, харилцааны чадварыг дээшлүүлдэг. Хүүхдээ хөхүүлэх үедээ утсаа ашиглах нь хүүхэдтэйгээ нүдээрээ харьцахад саад учруулдаг. Хүүхдийнхээ нүд рүү харан инээмсэглэж, хөхүүлэх нь эх үрийн аль алинд нь тайван, тухтай байдлыг үүсгэж, сүүний гарцыг нэмэгдүүлдэг байна.

Хүүхэд таны анхаарлыг үгүйлнэ

Хүүхдээ эхийнхээ анхаарал өөр зүйлд төвлөрч байгааг мэдэрч, анхаарлыг нь өөртөө татахын тулд  амандаа үглэж, уурлаж бухимдах, уйлах зэрэг үйлдэл гаргадаг. Судалгаанаас харахад нярай хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд бухимдах хандлагатай бөгөөд энэ нь стрессийн гормоныг ялгаруулахад хүрдэг байна.

Хүүхэддээ биш утсандаа илүү анхаарна

Хүүхдээ хөхүүлж байх үедээ гар утсаа анхаарах, мессеж бичих нь хүүхдэд тавих анхаарлыг бууруулдаг. Хүүхэд хөхөө хөхөж байхдаа хамар нь хөхний толгойн харалдаа, нүд нь хөхрүүгээ болон ээжрүүгээ харж байх ёстой. Гэтэл утсандаа анхаарлаа хандуулснаар хүүхэд хөхөө зөв хөхөж байгаа эсэх, сүүний гарц ямар байна зэргийг анзаарахгүй байдалд хүргэдэг.

Дэлгэцийн хортой туяа хүүхдэд муу нөлөөтэй

Гар утас, таблет, зурагт, компьютерийн дэлгэцээс цэнхэр туяа ялгардаг бөгөөд энэ нь хүүхдийн нүдийг амархан гэмтээж, хараа муутгадаг болохыг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байна.  Богино долгионы цацраг нь тасралтгүй үргэлжлэх боловч гар утасны цацраг туяа нь тогтмол байдаггүй. Энэхүү хортой туяа нь хүүхдийн ДНХ-ийн бүтэц, тархины эсийг гэмтээж, өвчин үүсгэх эрсдэлтэй. Тиймээс зөвхөн хөхөөр хооллохдоо төдийгүй бусад үед ч гар утсаа хүүхдээсээ хол байлгахыг зөвлөж байна.

Хүүхдээ буруу хөхүүлнэ

Хүүхдийг хөхүүлэх үеийн байрлалаас сүүний гарц шалтгаална. Хүүхдийг хөхүүлэхдээ зөв байрлалаар тэврэх ёстой. Буруу байрлалаар тэвэрч хөхүүлснээр хүүхэд хөхөө хангалттай сайн хөхөж яаддаггүй.

Хүүхдээ хөхүүлэх үедээ утсаар ашиглах, цахим мэдээлэл унших нь эх үрийн тайван байдлыг алдагдуулж, сүүний гарц буурч, хүүхэд хангалттай илчлэг, шим тэжээлээ авч чадахгүйд хүрдэг сөрөг талтай гэдгийг анхаараарай.

Эх сурвалж: parenting.firstcry.com

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд