No menu items!
HomeХүмүүсКино хальсанд залуу насаа мөнхөлсөн үзэсгэлэнт эмэгтэй жүжигчид

Кино хальсанд залуу насаа мөнхөлсөн үзэсгэлэнт эмэгтэй жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа кино урлагт дүрээ мөнхөлсөн эмэгтэй уран бүтээлчдийг онцолж байна.

МУГЖ Н.Батцэцэг

Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг. Түүний “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч бүсгүй, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа” киноны алаг нүдэн, “Газарчин” киноны индиан эмэгтэй зэрэг олон сайхан дүр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлджээ.

МУГЖ Б.Цэрэнпагма

Монголын ард түмний хайртай жүжигчин, “Хүн чулууны нулимс”,” Эр хүн”,” Эхлэл”, Хүний амь” зэрэг олон кино, жүжгээрээ мөнхрөн үлдсэн хүн бол МУГЖ Б.Цэрэнпагма билээ. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийг чадмаг хослуулан ажиллаж, тэр хэрээрээ олонд танигдаж, хүндлүүлж байжээ. Б.Цэрэнпагма нь Монголын тайз, дэлгэцийн урлагт бүхий л амьдралаа зориулсан, өөрийн нэрээ “галзуу” Цэвэл болтол ард түмний зүрх сэтгэлд мөнхөлж чадсан авьяастан билээ. Түүний тоглосон “Эргэж бодох бодол” киноны Цэвэлмаа, “Мандухай сэцэн хатан” киноны Шихэр хатан, “Тамд эдэлсэн жаргал”, “Хүлээх газар” киноны дүр бүгд л монгол түмний хайртай дүрүүд болж чадсан юм.

Монгол улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд

Ардын жүжигчин Н.Сувд гуайг Монголын ард түмэн “Мандухай хатан” хэмээн бишрэн хүндэтгэдэг. Тэрбээр тайз дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан эмэгтэйчүүдийн нэг билээ. Тэрээр “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртжээ. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса байжээ. Харин  дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоог байсан юм.

Жүжигчин Я.Оюунцэцэг

Хүмүүний амьдралд богинохон хугацаанд наслахдаа Монголын кино урлагийн шигтгээ болоод буцсан жүжигчин Я.Оюунцэцэгийн бүтээсэн дүрүүд уйтгар гуниг, ухаарал, баясалтайгаа бидний сэтгэлд хоногшсон билээ. Түүний бүтээсэн “Говийн зэрэглээ” киноны холбоочин хүүхэн, “Гарын таван хуруу” киноны айлын том эгчийн дүрийг үзэгчид хэзээ ч мартахгүй.  

МУАЖ Д.Мэндбаяр

Тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн хүн бол МУАЖ Д.Мэндбаяр. ТэрээрУлсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж, дэлхийн сонгодог болон үндэсний 60 гаруй жүжгийн гол дүр,  40 гаруй туслах дүрийг бүтээсэн байдаг. Мөн Монголкино үйлдвэрийн 1962-1996 онд бүтээгдсэн киноны 17-д, Монгол телевизийн 1973 оноос хойш бүтээсэн теле кино жүжгийн 20 гаруйд нь гол, туслах дүрд тогложээ. Үүнээс үзэгчдийн сэтгэлд хүрч хамгийн ихээр танигдсан дүр болох “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатан, “Гарьд магнай” киноны Равсал панзын эхнэр, Монгол телевизийн “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатан зэрэг олон дүрийг нэрлэж болох юм.

МУАЖ С.Сарантуяа

Монголын үзэгч түмэндээ тайз, дэлгэцийн олон дүрээрээ танил болж хайр хүндэтгэлийн хүлээсэн хүн  бол Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа билээ. Тэрээр Багшийн дээд сургуулийн кино драмын ангийг 1980 онд төгсжээ. Хамгийн анх “Ширүүн тулааны өмнөх” түүхэн жүжгийн Бурмаагийн дүрийг бүтээснээс хойш драмын тайзнаа 100 гаруй, кино дэлгэцнээ 20 гаруй гол болон туслах дүрийг бүтээсэн нэгэн юм.

МУГЖ Б.Тунгалаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг хэмээх намбалаг эмэгтэйг үзэгчид тайз дэлгэцийн олон сайхан дүрээр нь андахгүй. Тэрээр “Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” гээд олон кинонд тоглож үзэгч олны танил болсон билээ.

МУАЖ Ж.Лхамхүү

Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж, үүний хажуугаар СУИС-д багшлан шавь нараа бэлтгэж яваа хүн бол  Ардын жүжигчин Ж.Лхамхүү билээ. Тэрээр “Эзэнгүй айл”, “Гологдсон хүүхэн”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглон ард түмэндээ хүндлэгдсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд