No menu items!
HomeЭрүүл мэндТаны биед кальци хэрэгтэй болсныг илтгэх шинжүүд

Таны биед кальци хэрэгтэй болсныг илтгэх шинжүүд

-

Кальци нь ясны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодис юм. Үүнээс гадна цусны даралтыг тогтворжуулах, дааврын ялгаруулалтыг зохицуулах, мэдрэлийн дохиог зөв дамжуулахад зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараах шинж тэмдгүүд нь таны биед илүү их кальци хэрэгтэй байгааг илтгэх болно.

 10. Арьс хуурайших

Таны биед гипокальциеми эсвэл кальцийн дутагдал үүссэн үед арьс хуурайшдаг байна. Мөн судлаачид кальцийн дутагдал нь экзем, псориаз гэх мэт арьсны асуудлуудтай нягт холбоотой болохыг олж тогтоосон байна.

9. Ядаргаа

Бие махбодод кальци дутагдах нь таны биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлдөг. Тиймээс хэрэв танд хэт ядаргаа, идэвхгүй, эрч хүчгүй, сулбагар байдал мэдрэгдэж байвал хоол тэжээлээ тэнцвэржүүлэхэд анхаарлаа хандуулаарай.

8. Сэтгэл гутрал

Кальци нь тайвшруулах үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн. Кальцийн дутагдал нь сэтгэлээр унах, уур уцаартай болоход нөлөөлдөг байна.

7. Нойргүйдэл

Таныг унтаж байх үед, гүн нойрны үед кальцийн хэмжээ ихэсдэг. Хэрэв таны биед кальци дутагдаж байвал та гүн нойрсож чадахгүйд хүрдэг байна. Кальци нь биднийг унтаж амрахад тусалдаг мелатонин дааврын ялгаруулалттай шууд холбоотой юм.  

6. Өвчлөлд өртөмтгий болох

Кальци нь таны бие махбодийг вирус, бактерийн эсрэг тэмцэхэд тусалдаг бөгөөд дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Кальцийн дутагдал нь эмгэг төрүүлэгчдийн довтолгооны эсрэг бие махбодийн эсэргүүцлийг бууруулдаг тул аливаа ханиад томуунд өртөмтгий болдог байна.

3. Хумс хэврэг болох

Яс бат бэх байхад кальци шаардлагатайтай адил хумсанд ч мөн тодорхой хэмжээний кальци хэрэгтэй. Тиймээс кальцийн дутагдалд орвол таны хумс амархан хугарч, цуурдаг.  

2. Юм залгихад хэцүү болох

Кальцийн дутагдал нь дисфаги болон юм залгихад хүндрэлтэй байдлыг бий болгодог. Энэ нь таны хоолой дахь булчингийн агшилт муу байгаатай холбоотой юм. Хүндэрсэн тохиолдолд энэ нь залгиур хоолойд цочрол үүсгэж, дуу хоолойн өнгө өөрчлөгддөг.

2. Шүд өвдөх

Таны биед агуулагдах кальцийн дийлэнх хэсэг нь таны яс, шүдэнд агуулагддаг. Энэхүү амин чухал элемент дутагдсанаас болж, шүд шарлаж, өвдөж, шүдний өвчлөл үүсэх эрсдэл нэмэгдэж магадгүй.

1. Шөрмөс татах, булчин зангирах

Таны гуя, шилбэ, гар, гарын булчин хэсгийн шөрмөс татах нь кальцийн дутагдлын анхны шинж тэмдэгүүдийн нэг байж болох юм. Алхах үед булчин өвдөж, энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам бүх биеийн булчин чангарах шинж тэмдэг болж хувирдаг.


Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд