No menu items!
HomeДасгал, хөдөлгөөн40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан дасгалууд

40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан дасгалууд

-

Английн Бристолын их сургуулийн профессор Кен Фокс “40 насны дунд үеэс эхлэн булчингийн масс багасч, өөхний хуримтлал үүсч эхэлдэг” гэжээ. Энэ нь таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, тархины цус харвалт, зарим төрлийн хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.  Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд өдөр бүр хийж болох энгийн дасгалуудыг хүргэж байна.

Бодисын солилцоогоо эрчимжүүлээрэй

Өндөр эрчимтэй кардио нь бидний бодисын солилцоог идэвхжүүлдэг. Бодисын солилцоог удаашруулахаас сэргийлэхийн тулд энэ дасгалыг долоо хоногт нэгээс хоёр удаа хийх хэрэгтэй. Нэг багц 3 давталтаас эхлээрэй.

Тууштай байгаарай – SQUATS хий

Энэхүү дасгал нь булчингийн массыг нэмэгдүүлж, уян хатан чанарыг сайжруулснаар бие махбодийг бэртэж гэмтэхээс сэргийлдэг.

Нурууны өвдөлтийг арилгах, урьдчилан сэргийлэх- Гар дээрээ суниагаарай

Энэ дасгалыг долоо хоногт 3 удаа 90 секундын турш хиснээр хэвлий гэдэс, цээжний булчин, нурууг тойрсон булчингуудыг ажиллуулж нурууны үйл ажиллагааг дэмжиж өгдөг.

Үе мөчний өвчнөөс сэргийлэх- ДАМББЕЛЛ өргөөрэй

Үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол хүч чадлын дасгал юм. Жингрийн туухайг өргөхөд тийм ч их хугацаа зарцуулах шаардлалагүй. Долоо хоногт 2-3 удаа гартаа 1-3 кг жинтэй туухайг өргөхөд хангалттай.  

Хэвлийн булчингаа чангалах – ГЛЮТ ГҮҮР хийгээрэй

Өдөржингөө оффист сууж ажиллах нь бидний бодисын солилцоог удаашруулдаг. Энэхүү дасгал нь өөхийг шатаахад үр дүнтэй.

Булчингийн массаа нэмэгдүүлээрэй – Y-TO-T RAISES хий

Саркопени бол нас ахихтай холбоотой булчингийн дегенератив алдагдал юм. Тиймээс нуруу, мөр өвдөхөөс урьдчилан сэргийлэхийг хүсч байвал нуруу, мөрний булчингаа бэхжүүлэх нь маш чухал юм.

Зүрхээ хамгаалаарай

Явган алхах болон кардио бол 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн зүрхээ хамгаалах сайн арга юм. Зүрхээ эрүүл байлгахын тулд долоо хоногт 3-4 удаа дор хаяж 30 минут дасгал хийх хэрэгтэй.

Идэвхитэй амьдрах – АЛХААРАЙ

Алхах нь хүн бүрийн хийж чадах хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй сайн дасгал юм. Энэ нь калори илчлэгийг шатааж, биеийг эрүүл байлгахаас гадна сэтгэл санааг тайвшруулдаг.

Тайвшрах – YOGA хийгээрэй

Дунд насны эмэгтэйчүүд сэтгэл гутралд орох нь элбэг байдаг гэж АНУ-ын Анагаах ухааны өвөөс мэдээллэжээ. Иог нь сэтгэлийн хямралыг даван туулахад шаардлагатай нейротрансмиттерийг нэмэгдүүлдэг. Энэ нь стресс, сэтгэлийн түгшүүрийн түвшинг бууруулдаг.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд