No menu items!
HomeГоо сайханЭмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой нүд будалтын үндсэн 5 арга

Эмэгтэй хүн бүрийн эзэмших ёстой нүд будалтын үндсэн 5 арга

-

Өнөө үед нүдний будалт хийх  олон арга байгаа ч өөрт тохирох аргыг олон нь хэцүү. Гэхдээ нүүр будалтын үндсэн 5 арга байдаг бөгөөд эмэгтэй хүний ​​онцлог, хэв маягаас хамаарч арай өөр харагддаг. Та эдгээр арыг мэдэх үү?

Босоо нүд будалтын техник

Энэхүү будалтын техник нь онигор эсвэл дунд зэргийн нүдэнд тохиромжтой байдаг бөгөөд нүдийг илүү өргөн харагдуулдаг. Та энэ нь баяр ёслол, энгийн үед ч гоё төрхийг бий болгож чадна. Нүдний будалтынхаа өнгийг сонгоход л анхаарах хэрэгтэй. Өнгө дагуу сүүдэр ашиглах нь дээр. Хэрэв та өөр зүйл туршмаар байвал өнгө өнгөөр түрхэж болно. Зүгээр л энгийн дүрмийг санаарай: будгийн хамгийн бараан сүүдэрийг нүдний гадна буланд түрхэх хэрэгтэй.

Нүдний хэвтээ будалтын техник

Нүүр будалтын энэ арга нь дугуй нүдтэй эмэгтэйчүүдэд тохиромжтой юм. Нэрнээс нь харахад нүдний тень түрхэхдээ, хөндлөн сүүдэрлэх нь нүдийг урт, бүйлс шиг хэлбэртэй харагдуулдаг.

Сонгодог (холимог) нүд будалтын техник

Нүднийхээ сүүдрийг хэлбэрийн дагуу босоо болон хэвтээ байдлаар түрхэж болно. Сонгодог нүд будалтын техник нь ихэвчлэн нэг өнгөний сүүдэр ашиглахад оршино.

Нүдний харандаа ашиглах будалтын техник

Энэ арга нь бараг бүх нүдний хэлбэрийг засахад тусална. Өөрийн онцлогоос хамааран доод ба дээд зовхинд контур түрхэж сайтар уусгаарай. Энэхүү техник нь нүдний шугамыг тэгшлэхэд тусална. Сүүдэрлэх багс нь хатуу, хавтгай байх ёстой.

Смоки будалт

Энэхүү будалтын гол зорилго нь гайхалтай ууссан нүдний эффектийг бий болгох юм. Иймд сүүдэрлэх, нэг өнгөнөөс нөгөө өнгө рүү жигд шилжилтийг бий болгоход онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад нэг дүрэм: хэрвээ та энэ арыг сонгох гэж байгаа бол хэтэрхий зохиомол харагдахгүйн тулд уруулын будгаа зөв сонгох хэрэгтэй. Тиймээс натурал харагдах бараандуу өнгийг сонгоорой.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд