No menu items!
HomeХөтөчСарын тэмдгийн мөчлөгийг хянах 11 аппликейшн

Сарын тэмдгийн мөчлөгийг хянах 11 аппликейшн

-

Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх, их хэмжээний цус алдалт, бүлэн, хүчтэй өвдөлт зэрэг маш олон өөрчөлтүүд бий болдог. Таны сүүлийн сарын тэмдэг хэзээ ирсэн бэ? “Хмм, хэдэн долоо хоногийн өмнө” гэх мэт ерөнхий хариулт өгөхдөө та эргэлзэж байна уу?

Хэрэв сарын тэмдгийн мөчлөгт ямар нэгэн өөрчлөлт гарвал үүнийг хянах боломжтой утасны програмууд бий. Энэ нь сарын тэмдгийн хугацааг хянахаас гадна дараагийн сарын тэмдэг хэзээ ирэхийг тооцоолох боломжтой юм. Доктор Кудезиа “сарын тэмдгийн мөчлөгийг хянаснаар програмын алгоритм нь илүү их өгөгдөлтэй ажиллах бөгөөд энэ нь дараагийн сарын тэмдгийн хугацааг зөв тооцоолох магадлал өндөр” гэжээ. Энэ нь фэйсбүүкийнхээ мэдэгдлийг шалгахтай адил хялбархан хянах боломжийг олгодог. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд /Ob-gyn/ сарын тэмдгийн мөчлөгийг хянах шилдэг 11 програмыг нэрлэж байна.

Сарын тэмдгийн үед бие махбодид тохиолддог бүх зүйл тухайлбал, сарын тэмдгийн үед үүссэн завсарлага, толгойн өвдөлт гэх мэтийг хянана.

Өдөр бүр сая сая хэрэглэгчид өндгөвчний үйл ажиллагаа, сарын тэмдгийн шинж тэмдгүүдийг тэмдэглэхийн тулд тус аппликейшнд нэвтэрдэг. Энэ нь өгөгдлүүдийг график болгож харуулдаг. Жирэмслэлтийг хянагч болгон ашиглах боломжтой.

Жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэхүү програм хамгийн тохиромжтой.

Энэ програм нь үр тогтох боломжтой үеийг хянахаас гадна бэлгийн амьдрал, биеийн тамирын дасгал хөдөлгөөний талаар мэдээллээ хадгалах боломжтой.

Энэ нь өсвөр насны хүүхдүүдэд зориулагдсан. Эрүүл ахуйн бүтээгдэхүүний талаарх мэдлэг, сарын тэмдгийн талаар зөвлөгөө өгөх, жирэмслэхээс хамгаалах хэрэгслүүдийн талаарх мэдээллийг өгдөг.

Period Tracker-ийн сарын тэмдгийн хугацааны хуанли нь хэрэглэхэд хялбар. Шинж тэмдгийг хэрхэн хянах, үнэлэх талаар тайлбарладаг. Сарын тэмдэг нь тогтмол бус ирдэг болон цэвэршилтийн өмнөх насны хүмүүс ашиглахад тохиромжтой.

Сарын тэмдэг тогтмол бус, цэвэршилт эхэлж байгаа, өвдөлт ихтэй (гэдэс дүүрэх, мигрень, өтгөн хатах, эрч хүчгүй болох) эмэгтэйчүүдэд тохиромжтой бөгөөд таны сарын тэмдгийг хянахаас гадна тэмдэглэсэн шинж тэмдгүүдийг эрүүл мэндийнхээ талаар анхаарвал зохих ашигтай мэдээлэл болгоно. Өгөгдлүүдэд дүн шинжилгэээ хийж зөвлөгөө өгдөг.

Сарын тэмдгийн хугацааг хянах програм татаж авснаа бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа хүмүүст тохиромжтой. Учир нь энэхүү програм нь энгийн график, даруухан өнгөнүүдтэй.  

Glow нь эрүүл мэндийн 40 гаруй шинж тэмдэг, дохиог хянах боломжийг олгодог бөгөөд үүнд бэлгийн харьцаа, биеийн суурь температур зэргийг багтаасан. Жирэмслэхээс сэргийлэх, жирэмслэхээр төлөвлөж буй аль аль тохиолдоллоос гадна үр тогтоох эмчилгээ хийлгэж буй хүмүүст тусалж чадна.

Apple Watch-ийн сарын тэмдэг хянах програмын тусламжтайгаар сарын тэмдэгтэй холбоотой бүх зүйлийг хянах боломжтой.  

Дараагийн сарын тэмдгээ хэзээ ирэхийг мэдмээр байна уу? Нууцлал сайтай тул хувийн мэдээлэл алдагдах боломжгүй.

Эх сурвалж: womenshealth

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд