No menu items!
HomeUncategorizedМиллениалууд карьераа эхлүүлэх, санхүүгийн амжилтанд хүрэхийг гэрлэлтээс илүүд үздэг

Миллениалууд карьераа эхлүүлэх, санхүүгийн амжилтанд хүрэхийг гэрлэлтээс илүүд үздэг

-

Миллениалууд /Generation Y/ буюу шинэ мянганыхан гэсэн тодорхойлолтод олонх судлаачид 1980-аад оны эхэн үеэс 1990 онд төрөгсдийг хамруулдаг.

Гэрлэлт үеэс үед өөрчлөгдөж байна. Үүний шалтгаан нь маш олон юм. Ихэнх миллениалууд салалтаас эмээх хандлагатай байдаг. Тиймээс тэд хайр дурлалын тухайд нарийн стратеги, төлөвлөгөө боловсруулж, нэлээд нухацтай ханддаг. Эхнэр, нөхрөө сонгоход илүү их цаг хугацаа зарцуулж, хурим хийхээсээ өмнө хамтран амьдарч, өмч хөрөнгөө хамгаалахын тулд урьдчилсан гэрээнд гарын үсэг зурдаг. Үүний үр дүнд миллениалууд гэр бүл салалтын түвшинг бууруулж байна.  Миллениалууд эдийн засгийн шалтгаанаар гэрлэлтээ хойшлуулж байгаа бөгөөд өр зээл, санхүүгийн бэрхшээлээ даван туулж, санхүүгийн амжилтанд хүрэхийг нэн тэргүүнд зорьдог. 

Хайр дурлалаас хурим хүртэлх миллениалуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж байгаа вэ?

Миллениалууд гэр бүл салалтын түвшинг бууруулж байна

Мэргэжилтнүүд 1980-аад оноос хойш АНУ-ын гэр бүл салалтын хувь 24% -иар буурсан гэсэн тооцооллыг гаргажээ. Үүнд миллениалуудын оролцоо чухал гэдгийг Ханна Смутерсийн Cosmopolitan сонинд нийтлэгдсэн мэдээлэлдээ дурьдав. Энэ нь миллениалууд тохирох хосоо хайхад ихээхэн цаг хугацаа зарцуулдагтай холбоотой. Тэд карьераа эхлүүлэх, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг нэн тэргүүнд тавьдаг тул гэрлэлт нь стресс үүсгэдэггүй гэжээ.

Миллениалууд хожуу гэрлэж байна

Тохиромжтой хосоо хайх, санхүүгийн амжилтанд хүрэх зэрэг нь хожуу гэрлэх шалтгаан болж байна. АНУ-д анхны гэрлэлтийн дундаж нас нь эмэгтэйчүүдийн хувьд 27, эрэгтэйчүүдийн хувьд 29 байдаг. Хосууд гэрлэх гэж яардаггүй. Тэд хурим хийхийн тулд дунджаар 5 жил хүлээдэг байна.  

Миллениалууд хурим хийхээсээ өмнө хамтран амьдарч, орон гэрээ төвхнүүлдэг

2007 онд “Гэрлэлт ба гэр бүл” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар хамтран амьдрах нь гэрлэлтийн нэг хэсэг болохыг тогтоожээ. Хосууд сүй тавихаасаа өмнө орон гэрээ төвхөнүүлж, байр сууцанд ордог. Өөрсдийн гэсэн орон гэртэй болохыг гэрлэлтээс чухалчилдаг байна. Энэ нь гэрлэлтэд хандах үе үеийн хандлага өөрчлөгдөж байгааг харуулах бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлын үр дүн юм.

Илүү олон миллениалууд хүнтэй суух гэж яарахгүй байна

Милленаиалуудын 25% нь огт гэрлэхгүй байх магадлалтай гэжээ. Тэд хурим найр, гэрлэх ёслолд төдийлөн ач холбогдол өгдөггүй тул гэрлэлтийн түвшин буурч байгаа талаар сэтгэл судлаач Рейчел Суссман дурьдсан байна. 1960 онд АНУ-ын хэмжээнд насанд хүрэгчдийн 72%  нь гэрлэлтээ баталгаажуулсан бол 2017 онд энэ тоо буурчээ.  Цюрихийн их сургуулийн эдийн засагч Дэвид Дорн  гэрлэлтийн түвшин буурахад жендэрийн үүрэг, эдийн засгийн хүч нөлөөлсөн бөгөөд энэ нь эрчүүдийг хурим хийх сонирхолгүй болгодог хэмээн нэгэн судалгаандаа дурьджээ.

Тэд “гэрлэлтийн гэрээ”, “хамтран амьдрах” гэрээнд гарын үсэг зурж байна

Хамтран болон хэсгээр өмчлөх дундын хөрөнгө, хөрөнгийн эрх, үүргийн хувиарлалтийг тусгасан гэрээг ихэвчлэн чинээлэг хүмүүстэй холбон ойлгодог үе ард хоцорчээ. Гэрлэлтээ цуцлуулах тохиолдолд энэ нь маргаан шийдвэрлэхэд ашиглагдана.  Америкчууд, ялангуяа миллениалуудын дунд гэрлэлтийн гэрээ байгуулах нь түгээмэл болсон. Энэ нь миллениалуудын гэр бүл салалтаас эмээж, хожуу гэрлэх хандлагатай байдгийг нотолж байгаа юм. Ихэнх нь өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалах хандлагатай байдаг.  Ялангуяа гэрлэхээсээ өмнө хуримтлуулсан хөрөнгө мөнгөний хувьд.

Миллениалууд хуримын ёслолоо нүсэр тэмдэглэдэг

Хуримын ёслолд зарцуулах мөнгөн дүн нэмэгджээ. Хосууд хуримын ёслол зохион байгуулахад дунджаар 50,000 доллар зарцуулдаг боловч миллениалуудынх 100,000 доллараас давах хандлагатай байна гэсэн тооцоо гарчээ.

Миллениалууд уламжлалт бус хурим хийдэг

Тэд хуримын ёслолоо уламлалт бус байдлаар хийх сонирхолтой болсон. Хуримаа гэрлэх ёслолын ордон, ресторан, зочид буудлын хүлээн авах өрөөнөөс өөр газар хийдэг. Хурим хийхийг удаан хугацаанд хүлээдэг тул хуримаа сэтгэлдээ хүртэл нүсэр тэмдэглэдэг.

 Эх сурвалж: Business insider

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд