No menu items!
HomeХүмүүсМУСТА, дуучин Г. Эрдэнэтунгалагийн 2003 оноос хойших онцлох гэрэл зургууд

МУСТА, дуучин Г. Эрдэнэтунгалагийн 2003 оноос хойших онцлох гэрэл зургууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийг онцолж байна. Тэрээр Эрдэнэт хотод төрсөн. 10 жилийн сургуулиа төгсөөд “Их засаг” их сургуульд хоёр жил шахам сурсан болов ч СУИС-д элсэн оржээ. Түүнийг түүхийг өгүүлэх гэрэл зургийг хүлээн авна уу.

2003 он. Дуучин Г.Эрдэнэтунгалаг 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж олны хүртээл болгож байжээ.

2006 он. “Бодолд өнжсөн хайр” хит болов.

2006 он. “Хайрлаарай” анхны бие даасан тоглолтоо хийжээ. Мөн тоглолтынхоо үеэр Монгол улсын Соёлын Тэргvvний ажилтан хэмээх цолоор шагнуулсан байна. Сонирхуулхад уг шагналтыг тухайн үеийн УИХ-ын дарга Ц.Нямдорж гардуулан өгжээ.

2008 он. “Зүүдэлсэнгүй явлаа” тоглолтоо хийв.

2013 он. Түүний хувьд тайзнаа дуулсан 10 жилийн ойдоо зориулан “BEST OF ERDENETUNGALAG” нэртэй тоглолтоо хийсэн байдаг.

2015 он. “Дэггүй хөрш” олон ангит кинонд тогложээ. Нэгэн айлын хөгжөөнтэй, инээдтэй, хоржоонтой,  хорон,  авууштай, санууштай үйл явдал өрнөдөг киног уншигчид мартаагүй байх. Уг киноны гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран,  С.Сарантуяа, СТА А.Алтантөр, Б.Хулан, дуучин Г.Эрдэнэтунгалаг,  жүжигчин Б.Эрдэнэбаяр нар тогложээ.

2015 он. “МN-25 дугаар суваг” телевизийн “Хорин нэгэн мянга” реалити шоунд жүжигчин Б.Навчаатай хамт оролцож байжээ.

2016 он. “Түвшин баяртай яваарай” хэмээх 11 дэх удаагийн бие даасан тоглолтоо хийжээ.

2016 он. УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшив.

2018 он. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Г.Есүй “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцож байжээ.

2019 он. МУГЖ С.Өлзийхүүгийн “Миний ертөнц” тоглолтод хүрэлцэн ирж ая дуугаа өргөжээ. 

2020 он. “Жаалхүү фильм”-ийн “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний кино төсөл”-д хандивлах зорилгоор “Чамд заавал туслана” онлайн тоглолтоо хийв.

2020 он. Түүнтэй нэгэн цагт хамтран дуулдаг байсан дуучин Т.Батсайхан гавъяат жүжигчин цолоор энгэрээ мялаав. Түүнд баяр хүргэхээр МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг очжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд