No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Эмили Кларкийн тухай өгүүлэх ОНЦЛОХ 10 фото

Жүжигчин Эмили Кларкийн тухай өгүүлэх ОНЦЛОХ 10 фото

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “Game of Thrones” цувралын “Луугийн ээж”-ийн дүрээр олонд танигдсан Эмили Кларкийг онцолж байна. Түүний тухай өгүүлэх онцлох 10 фотог хүргэж байна.

Тэрбээр 1986 онд Лондонд төрсөн бөгөөд бүтэн нэрийг нь Эмилиа Изабелле Евфемиа Рөүз Кларк гэдэг.

Түүний аав театрт дууны инженерээр ажилладаг байсан тул Кларк гурван настайдаа анх театрын тайзан дээр гарч байв.

Тэрбээр “Drama Centre London” сургуулийг төгссөн бөгөөд карьерынхаа эхэн үед багахан хэмжээний телевизийн цуврал, сурталчилгаа болон театрын жүжигт тоглож байв. Тухайн үед жүжигт тоглохоос гадна бармен, зөөгч, үл хөдлөх хөрөнгийн зууч зэрэг ажлуудыг давхар хийдэг байв.

2009 онд английн телевизийн “Эмч” цувралын жижиг дүрд тоглож байв.

2010 онд “Триассын дайралт” кинонд тоглосноороо “Screen International” сэтгүүлээс гаргасан “Их Британийн маргаашийн одод” -ын нэг болжээ.

Тус ондоо “Game of Thrones” цувалд тоглох санал авсан байна.

Тэрбээр 2011 онд буюу “Хаадын Тоглоом” цувралын эхний бүлгийн зураг авалтыг дуусгасныхаа дараахан тархинд цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан тухайгаа дурсан ярьжээ. Эмч нар түүнийг тархины цус алдалттай хэмээн оношилсон бөгөөд уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн гуравны нэг нь тэр даруйдаа нас бардаг гэсэн судалгаа байдаг аж. Кларк гурван цагийн турш тархины хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараа ярих чадвараа алдан нэрээ санахгүйд хүрч байсан тухайгаа “The New Yorker”-д нийтлэгдсэн ярилцлагадаа дурссан юм.

2013 онд Кларкын тархины нөгөө талд цус алдсан тул дахин хагалгаанд орсон. Хүнд хэцүү бүхнийг даван туулсан тэрээр өөртэйгөө адил тархины гэмтлээр шаналж буй хүмүүст туслах сайн дурын ажил хийдэг.

2015 онд Арнольд Шварцнеггертэй хамт “Terminator Genisys” тоглосон.

2016 онд Жожо Мойесийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чамтай учирахаас өмнө” киноны гол дүрийг бүтээсэн. Энэхүү кино аугаа хайрын тухай өгүүлэх шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор багтдаг билээ.

2018 онд “Solo: A Star Wars Story”-д дүр бүтээв.

2018 онд найз залуу Чарли Макдуэлийн хамт

2019 онд “Last Christmas” кинонд тоглосон билээ.

Түүнийг Британийн Кино Телевизийн Урлагийн Академиас Британийн оны шилдэг уран бүтээлчээр өргөмжилжээ. Мөн “Time” сэтгүүлээс түүнийг 2019 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэжээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд