No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнӨвдөг өвдөхөөс сэргийлэх 6 дасгал

Өвдөг өвдөхөөс сэргийлэх 6 дасгал

-

Хэрэв та ямар нэгэн төрлийн өвдөгний өвчинтэй бол дараах дасгалуудыг хийгээрэй. Эдгээр дасгалууд нь үр дүнтэй төдийгүй үе мөчний эрүүл мэндэд тустай юм. Хэрэв та ямар нэг дасгал хийж болохгүй гэсэн заалттай бол эдгээрийг хийхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Дасгал 1

Гүйх нь таны эрүүл мэндэд маш сайн дасгал болдог ч хугацааг нь тохируулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Удаан хугацаагаар гүйгээгүй, идэвхтэй хөдөлгөөн хийгээгүй бол аажмаар эхэл. Бетон дээр гүйхийн оронд хайрга, өвс, шороо гэх мэт зөөлөн гадаргууг олж гүйгээрэй.

Гадаа гүйх нь танд тохирох сонголт биш бол гүйлтийн замын оронд эллипс ашигла. Эллипс нь гүйхтэй ижил хөдөлгөөнтэй бөгөөд өвдөг дээр илүү зөөлөн ачаалал өгнө.

Дасгал 2

Kickbacks бол өгзөг хэлбэржүүлэх гайхалтай дасгал боловч өвдөг өвдөх нэг шалтгаан болдог. Дасгалыг зөв хийх энгийн арга бол зузаан зөөлөн дэвсгэр ашиглах юм.

Хэрэв энэ нь танд тус болохгүй бол сандал ашиглаарай. Нэг хөлөө ардаа өргөж, өвдөгөө нугал. Булчинд ачаалал ирэх ёстой.

Дасгал 3

Та зүгээр л нэг энгийн дүрмийг ашиглан эмзэг өвдөлттэй үедээ ч гэсэн дасгал хийж болно. Шангайндаа бүү ачаалал өг. Түүнчлэн тогтвортой цэх байх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ямар нэг зүйлээс түшиж болно.

Хэрэв үүнийг хийж чадахгүй бол. Өөр аргыг туршаад үзээрэй.

Хөлний улаар газар тулан их биеэрээ өндий.

2-3 тоолоод буулга.

Дасгал 4

Олон хүмүүс гар дээрээ суниахад хэцүү гэлцдэг. Үүнийг хөнгөвчилж, гар өвдөг дээрээ тулан хийгээд үзээрэй. Энэ нь өвдөгөнд ч нөлөөлнө, дороо зөөлөвч тавиарай. Хэрэв таны өвдөг өвдөөд байвал ханад тулж зогсоод үүнийг хийгээрэй.

Өөр нэг сонголт бол дасгалын бөмбөг ашиглах. Зурагт үзүүлсний дагуу хийгээд үз.

Дасгал 5

Үсрэх нь өвдөгний үенд өндөр нөлөөтэй гэж тооцогддог боловч дасгалыг илүү аюулгүй болгох хялбар арга байдаг. Хоёр хөлөөрөө үсрэхийн оронд зүүн, баруун хөлөөрөө  ээлжлэн үсэр.

Мөн өөр аюулгүй, хялбар ачаалалгүй арыг сонгохийг хүсвэл доор зурагт заасны дагуу хийгээрэй.

Дасгал 6

Энэ нь маш энгийн боловч үр дүнтэй байдаг. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, хананд нуруугаараа тул. Үүний дараа аажмаар доошлон зөөлөн суу.

Хэрэв та өөртөө илүү итгэлтэй байгаа бол юм налахгүйгээр хагас суулт хийж үзээрэй. Биеэ 45 хэмээс хэтрэхгүй өнцөгт байлга.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд