No menu items!
HomeЭрүүл мэндХүзүүний өвдөлтийг намдаах аргууд

Хүзүүний өвдөлтийг намдаах аргууд

-

Статистикийн мэдээгээр насанд хүрсэн хүн амын 65% -иас дээш хувьд нь хүзүүний өвдөлт нийтлэг тохиолддог гэжээ. Хүзүү өвдөх хамгийн нийтлэг шалтгаан бол хэт их дасгал хийх, эсвэл хөдөлгөөнгүй суугаа ажил эрхлэх, стресс зэрэг юм. Хүзүүний өвдөлтийг намдаах хэд хэдэн арга байдаг. Үүнд:

Цочмог өвдөлтийн хувьд: Мөсөөр жин тавих

Уутанд хийсэн мөсийг хамгийн их өвдөлттэй байгаа хэсэгтээ 15 минут орчим байлгана. Хүйтэн жин тавих нь хаванг бууруулж, цочмог өвдөлтийг намдаадаг. энэ нь цусны судсыг нарийсгаж цусны урсгалыг багасгахад тусалдаг. Мөсийг уутанд хийлгүйгээр хүзүүн дээрээ таваих нь арьсыг цочроодог байна.

Архаг өвдөлтийн үед: Бүлээн жин тавих

Будаа эсвэл улаан буудайгаар дүүргэсэн жижиг уутыг богино долгионы зууханд 2 минут орчим халааж, өвдөлт ихтэй хэсэгтээ жин тавина. Үүнийг 15 минут байлгана. Өглөө сэрээд болон дасгал хийхийн өмнө тавих нь илүү сайн үр дүн өгдөх.

Турмерик

 Турмерик нь Куркумин хэмээх хүчтэй антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

В12 витаминаар баялаг хоол хүнс

В12 буюу кобаламин бол В группын витамин бөгөөд зүрх судасны үйл ажиллагаа болон танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхэд хэрэгцээтэй витамин юм. Уг витамин гемоглобин үйлдвэрлэх, гемоцистеины болон амин хүчлийн түвшинг зохицуулах, мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжиж, хүзүүний өвдөлтийг намдаана.

Хүзүү эргүүлэх дасгал

Энэхүү 3 үе шаттай дасгал нь хүзүүний өвдөлтийг намдаахаас гадна хүзүүний булчинг бэхжүүлэхэд тусална.

Хүзүүгээ тойрог хөдөлгөөнөөр эргүүлэх. Үүнийг 3 удаа хийнэ.
Толгойгоо зүүн, баруун тийш  хөдөлгөнө. Үүнийг 3 удаа хийнэ.
Хүзүүгээ урагш хойш хөдөлгөнө. Үүнийг 3 удаа хийнэ.

Алчууртай дасгал

Буруу суух, удаан хугацаагаар утсаа оролдох нь хүзүү, толгой өвдөх үндсэн шалтгаан болдог. Энэхүү өвдөлтийг намдаах арга нь алчууртай дасгал юм.

Массаж, цэгэн массаж

Массаж нь спазмтай булчинг чөлөөлж, үрэвслийг багасгаж, тайвшруулдаг тул хүзүүний өвдөлтийг намдаана.

Хүзүүний өвдөлтийг намдаах цэгэн массаж:

Мөр сайн: Тус цэг нь мөрөн дээр байрладаг. Мөрний булчинг эрхий ба дунд хуруугаараа дарахад олж болно. Эрхий хуруугаараа даралт өгч, 4-5 секундын турш массаж хийгээрэй.

Ухамсрын хаалга: Энэ нь гавлын ёроол, хүзүүний арын хэсэгт байрладаг. Эрхий хуруугаа ашиглан тухайн хэсэгт 4-5 секундын турш иллэг хийгээрэй.

Чжун Жу: Энэ цэг нь гарын ар хэсэгт, хурууны хоорондох ховилд байрладаг. Тухайн хэсэгт даралт өгч, 4-5 секундын турш иллэг хийнэ.

Хэ Гу: Энэ нь таны эрхий ба долоовор хурууны дунд байрладаг. Түүнд чанга даралт өгч, 4-5 секундын турш массаж хийн тухайн хэсгийг идэвхжүүлнэ.

Амьдралын хэв маягаа өөрчлөх

Хүзүүний өвдөлтийн дийлэнх шалтгаан нь амьдралын буруу хэв маяг байдаг. Амьдралын хэв маягаа өөрчилснөөр өвдөлтийг намдааж, урьдчилан сэргийлэх боломжтой. Компьютерийн ард удаан суух, буруу байрлалаар унтах, стресс зэргээс үүдэлтэй. Тиймээс ажил, амралтаа зохицуулах, дасгал хадалгаан хийх нь чухал юм.

Унтах байрлалаа өөрчлөх: Дээшээ харж унтах нь хамгийн зөвв байрлал. Харин доошоо харж унтах, зузаан дэр дэрлэх зэргээс татгалзах хэрэгтэй.

Brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд