No menu items!
HomeЗөвлөгөөХүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах массаж

Хүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах массаж

-

Гэдэс дүүрэх: Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх нь эвгүй мэдрэмж, өвдөлтийг илэрхийлдэг бөгөөд  шөнө уйлах, нойргүйдэх шалтгаан болдог. Гэдэсний олон эмгэгийн нэг нь гэдэс дүүрэх шинж юм. Энэ нь гэдсэнд хий ихээр хуримтлагдах процесс. Гэдэс дүүрэх нь цанхайх, дүрдийх, гэдэс тэлэх зэрэг шинжүүдээр илэрдэг.

Нярай хүүхдийн гэдэс дүүрэх ШАЛТГААН:

Агаар дутагдах
Тархины цусан хангамжийн дутагдал
Тархи доргих
Нэг төрлийн хоол хүнс удаан хэрэглэх
Нойрондоо муу байх
Ходоод болон гэдсээр даарах

Нярай хүүхдийн гэдэсний дүүрэнгийг арилгах арга нь иллэг хийх юм. Ямар төрлийн массаж үр дүнтэй байдаг вэ?, Ашиглах ёстой тусгай арга техник бий юу?

Иллэгийг хэрхэн хийх вэ?

Юуны өмнө, гэртээ хийх эмчилгээний аргуудынхаа талаар хүүхдийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Иллэг хийж байх үед хүүхэд тайван байх ёстой. Өглөө болон орой унтахын өмнө иллэг хийх нь илүү үр дүнтэй. Иллэгийг зөөлөн хийх бөгөөд хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлээгүй бол иллэгийн даралтыг бага багаар нэмэгдүүлж болно. Хүүхдийг гулгихаас сэргийлж, хооллосноос цагийн дараа хийхийг зөвлөж байна.

Гэдэсний дүүрэнгийг арилгах массаж

Гэдсэнд иллэг хийх нь хуримтлагдсан хийг гадагшлуулах юм. Дулаан, нам гүм газарт, нуруун доор нь зөөлөн алчуур дэвсэж, загасны тос, шар тос, хонины сүүл зэргийг алгандаа нингэвтэр түрхээд иллэгээ хийж эхэлнэ.

Цагийн зүүний дагуу хоёр гараараа зөөлөн илнэ.

Хоёр гараа хөндлөн байрлуулж, сэрүүлдэж буй мэт хөдөлгөөнөөр хийнэ.

Хоёр эрхий хуруугаа хүүхдийн хэвлий хэсэгт байрлуулж гадагш зөөлөн илэх.  

Хэвлийн баруун доод хэсгээс дээш, дараа нь хавирганы нуман доогуур хөндлөн, тэгээд зүүн талаар доош чиглэсэн зөөлөн иллэг хийнэ.

 Хэвлийн зүүн талаас эхлэн баруун тийш хуруугаараа зөөлөн товших хөдөлгөөн хийнэ.

Хийг гадагшлуулах хөлийн массаж

Хүүхдээ хэвтэж байхад нь хөлийн түнх хэсгээр нь тойрог маягаар зөөлөн хөдөлгөх. Энэ нь хий болон өтгөнийг гадагшлуулахад тустай.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд