No menu items!
HomeЭрүүл мэндАрьсны хорт хавдрын анхааруулах шинж тэмдгүүд

Арьсны хорт хавдрын анхааруулах шинж тэмдгүүд

-

Эрт илрүүлгийн талаар юу мэдэх вэ?

Меланом буюу арьсны хорт хавдрыг эрт үед нь оношилсноор эмчлэгдэх боломжийг эрс нэмэгдүүлдэг.  

Меланома нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн хөл дээр гардаг бол эрчүүдийн хувьд их биеэр гардаг. Арьсны аль ч хэсэгт, наранд ил гардаггүй хэсэгт ч гарч болзошгүй. Арьсан дээр ямар нэгэн мэнгэ, толбо шинээр гарсан эсэх, өмнө нь байсан мэнгэний хэлбэр хэмжээ, өнгө өөрчлөгдсөн эсэхийг шалгаж, арьсны хорт хавдрыг оношилдог.

Илрэх шинж тэмдгүүд:

Латин цагаан толгойн эхний таван үсэг нь анхааруулах дохиог танихад тусална.

A /assymetry/ нь тэгш бус хэм.

Ихэнх меланома нь тэгш бус хэмтэй бус байдаг. Хэрэв арьсан дээр гарсан толбоны дундуур зураас татвал хоёр талын харьцаа зөрүүтэй байна. Энэ нь дугуй, зууван хэлбэртэй тэгш хэм бүхий нийтлэг мэнгэтэй адилгүй харагдана.

B /border/ нь хүрээ.

Энгийн мэнгэ нь жигд гадаргуутай байдаг бол мелонаномын шинж нь тэгш бус гадаргуутай, товгор байдаг.

C /color/ нь өнгө.

Олон өнгө холилдсон байх нь анхааруулах тэмдэг юм. Хоргүй мэнгэ нь ихэвчлэн бор хүрэн өнгөтэй байдаг. Меланома нь өнгөний хувьд өөрчлөлт үүсгэдэг.

D /diametr or dark/ нь диаметр болон бараан өнгө.

Меланомыг эрт илрүүлэхэд туслах шинж тэмдэг нь 6 мм, ¼ инч диаметр ба түүнээс дээш хэмжээтэй байх. Мөн бараан өнгө нь анхааруулах нэг шинж тэмдэг гэж үздэг. Ховор тохиолддог амеланотик меланома нь өнгөгүй байдаг.

E /Evolving/ нь тархалт.

Өмнө нь:

Дараа нь:

Таны арьсан дээрх толбоны хэмжээ, хэлбэр, өнгө, өндрийн өөрчлөлт, цус гарах, загатнах гэх мэт шинэ шинж тэмдэг илэрвэл меланомын сэрэмжлүүлэг юм.

Хэрэв таны арьсан дээр ямар нэгэн мэнгэ, толбо шинээр гарах, өмнө нь байсан мэнгэний хэлбэр хэмжээ, өнгө өөрчлөгдөх, мэнгэ загатнах, цус гарах шинжүүд илэрвэл арьсны эмчийн үзлэгт хамрагдаарай.

МЭНГЭЭ ШИНЖИХҮЙ

Содон байдал бол меланомын өөр нэг анхааруулах дохио юм. Биеийн ихэнх мэнгэ хоорондоо төстэй байдаг. Харин мелонамаг илтгэх шинж нь ялгардаг гэсэн ойлголт дээр суурилдаг. Энэ нь биеийн бусад мэнгэтэй харьцуулж, өөр харагдаж байгаа эсэхийг тодорхойлохын ач холбогдлыг харуулж байна. Бусад мэнгэтэй харьцуулахад том, жижиг, бараан өнгөтэй байж болно.

Арьсны хавдрыг тодорхойлоход хэцүү. Меланома нь янз бүрийн хэлбэртэй, ердийн анхааруулах тэмдгүүдийн аль нь мэдэгдэхгүй байж болно.

Меланомын 20-30 орчим хувь нь хуучин мэнгэндээ үүсдэг бол 70-80 хувь нь хэвийн арьсан дээр шинээр үүсдэг болохыг анхаарах нь чухал юм.

Амеланотик меланома нь ягаан, улаавтар, цагаан, арьсны өнгө, өнгөгүй харгаддаг тул оношлоход хэцүү байдаг.
Өнгөт арьстай хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог acral lentiginous меланома нь ихэвчлэн хөл, хурууны хумс, гарын алган эсвэл хөлийн ул зэрэгт илэрдэг.

Acral lentiginous melanoma (ALM) нь өнгөт арьстай хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл меланома юм.

ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ

Мэнгэ (ургах, хавдах, загатнах) эсвэл ер бусын толбо, гэмтэл зэргийг анхааралтай ажиглаарай.
Арьсны мэргэжлийн эмчийн үзлэгт жилдээ нэг удаа хамрагдах
Хэрэв меланомаар өвчилсөн бол эмчилгээгээ дуусгасны дараа тогтмол эмчийн хяналтанд байх

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд