No menu items!
HomeОнцлохӨөрийгөө хэт шүүмжлэх нь толгойн өвдөлтийн шалтгаан болдог

Өөрийгөө хэт шүүмжлэх нь толгойн өвдөлтийн шалтгаан болдог

-

Бие махбод бидэнд дохио өгдөг. Биеийн эрүүл мэнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой байдаг. Сөрөг мэдрэмжээсээ ангижраагүй цагт эрүүл мэндийн асуудлуудтай тулгарах тохиолдол бий. Эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй сөрөг сэтгэл хөдлөлүүдийн талаар доор дурьдав.

Айдас нь харшил, арьсны үрэвслийг үүсгэдэг

Зарим судлаачид нийтлэг харшлын эмгэгийг сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой гэж үздэг. Экзем, өндөр халууралт, астма нь сэтгэцийн өвчний улмаас үүсдэг. Айдас, түгшүүр нь харшлын шинж тэмдгийг өдөөдөг байна.

Санаа зовох нь биеийн жинтэй холбоотой асуудлуудыг өдөөж болно

Биеийн жиндээ хэт их анхаарал хандуулснаас асуудлууд үүсдэг. Улмаар үрчлээ, жижиг хөх, биеийн бусад хэсгүүдэд хэт санаа зовж магадгүй.

Айдас ба санаа зовнил нь олон өвчний шинж тэмдгийг нэгэн зэрэг үүсгэдэг

Айсан хүнд аргал хөдөлж үзэгдэнэ гэдэг. Тэгчих вий, ингэчих вий гэж үргэлж санаа зовсон бодлууд нь тухайн зүйлийг дуудаж байдаг. Бодол биелэлээ олно ч гэдэг.
Бэрхшээлийг хэтрүүлэн үнэлэх нь тухайн зүйлийг хүндрүүлж орхидог.

Сэтгэл хөдлөлийн зөрчил, стресс нь хоол боловсруулах эрхтний эмгэгийг өдөөж болно

Ходоод, ходоодны үрэвсэл нь сэтгэл хөдлөлийн зөрчилдөөнөөс үүдэлтэй байж болно. Мөн стрессийг бий болгодог.  Хүнд хэцүү нөхцөл байдлаас гарах арга замыг олох чадваргүй байдал нь сэтгэзүйн эрүүл мэнд цаашлаад биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг.

Өөрийгөө хэт шүүмжлэх нь толгой өвдөх, мигрень үүсэх шалтгаан болдог

 Өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө үнэлэх чадваргүй байдал, дотоод айдас зэрэг нь байнгын санаа зовнил, стресст оруулах шалтгаан болдог.
Өөрийгөө хэт шүүмжлэх, олон зүйл бодож шаналах нь бие махбодийн бусад асуудлуудыг үүсгэдэг.

Сэтгэлийн хямрал нь зүрхний өвчнийг өдөөдөг

 Сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр удаан үргэлжлэх нь зүрхний титэм судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Сэтгэлийн хямрал нь зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд