No menu items!
HomeСэдэв“Түргэн” загвараас татгалзах шалтгаан

“Түргэн” загвараас татгалзах шалтгаан

-

“Түргэн” загварын түрэмгийлэл бий болж, нийгэм үүнд дасч эхэлсэн. Массын үйлдвэрлэл нь өдөр тутмын хэрэглээ болж, энэ төрлийн загварын бизнес эрчимтэй хөгжиж байгаа нь гайхах зүйл биш. Мөн “түргэн” загвар яагаад ийм их борлуулагддаг вэ гэдэг нь эдийн засгийн шалтгаантай.

Нэгнээсээ санааг нь хулгайлж, үйлдвэрлээд бөөнд нь хямд үнээр зардаг “түргэн” загварын онлайн худалдаанууд ч нэмэгдэж байгааг бид харж байна.

“Түргэн” загвар хүрээгээ тэлэх хэрээр мөн сөрөг үр дагаврууд газар авсаар байна.

Хүмүүс “түргэн” загварын талаар юу мэдэх вэ?

Үйлдвэрлэлийн ард нуугдасан бодит байдал

“Түргэн” загварын хувцас үйлдвэрлэдэг компаниудын хувьд ажиллах нөхцөл хүнд байдаг. Ажилчид нь цалин багатайн дээр маш шаргуу ажилладаг. Нэг ёсондоо хөдөлмөрийн мөлжлөг явагддаг.  DW.com‘-д нийтлэгдсэн ““Түргэн” загварын ард нуугдсан амьдрал” нийтлэлд дурьдсанаар Энэтхэг, Бангладеш зэрэгт нэхмэлийн салбарт ажиллах нь ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтад өртдөг гэжээ.

Нийтлэлд эдгээр ажлын байранд ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд үүний шалтгаан нь эмэгтэйчүүдийг “номхон”, өөрсдийн эрхийн төлөө дуугарч чаддаггүй гэдэг талаас нь хөнджээ. Амжиргааны төвшин доогуур байх нь энд ажиллах шалтгаан болдог хэмээн дурьсан байна. Нэхмэлийн үйлдвэр эдгээр эмэгтэйчүүдэд сайн цалин өгдөггүй.

Энэ үзэгдэл зөвхөн Энэтхэг, Бангладеш эсвэл Пакистанд болж байгаа юм биш. 2019 оны 12-р сард FashionNova нь Америкт салбаруудаа ажиллуулж байгаад шүүмжлэлд өртсөн. FashionNova бол “түргэн” загварын вебсайт юм. \

“Форбес”-ийн ““Түргэн” загварын нууц биш ёс зүйн өртөг: Манай арын хашаандах үйлдвэр” гэсэн нийтлэлд дурдсанаар FashionNova Лос Анжелес хотод хөлсний ажилчид ажиллуулдаг байсан бөгөөд Лос Анжелес бол ийм хөлсний дэлгүүрүүдийн үүр уурхай юм. Эдгээр хөлсний ажилчдын ихэнх нь бичиг баримтгүй цагаачид байдаг. Тэдэнд өөр ажлын байрны сонголт байдаггүй.

Гэсэн хэдий ч энэ тоо баримтыг хэн ч тоодоггүй. Ийм зүйлс зөвхөн Америкт биш, бусад оронд  тохиолддог.

“Форбес” нийтлэлдээ дараах зүйлсийг дурьдсан байна.

 Ажиллах хүч нь ёс зүйтэй байх ёстой, Америкт шударга өрсөлдөөнийг дэмждэг.

Хэдийгээр хямдхан ч гэсэн чанар муутай байдаг.

Ажилчдын хөдөлмөрийн мөлжлөгийн талаар ярьсны дараа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний талаар юу хэлэх вэ?

Байгаль орчныг сүйтгэгч

“Түргэн” загвар нь хүн төрөлхтөн болон байгаль орчинд олон сөрөг үр дагавр бий болгодог, ёс зүйд нийцэхгүй гэдгийг бүгд мэддэг. “Түргэн” загварыг удаан эдэлгээтэй хийдэггүй тул энгийн подволкноос эрт хогийн саванд орно.

Улмаар байгаль орчныг сүйтгэгч болон хувирдаг. Учир нь Нью Йорк Таймс сонины “Гарагийг хэрхэн хурдан сүйтгэж байна” нийтлэлд дурьдсанаар орчин үеийн ихэнх хувцас синтетик даавуугаар үйлдвэрлэгдсэн байдаг. Хувцас хийхэд өргөн ашиглагддаг уг материалын байгальд задрах явц нь маш удаан байдаг.

Дулаан гаргах, тээврийн хэрэгсэл,  нүүрс, тос, шатахуун шатаах нь хүлэмжийн хийг ялгаруулдаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандал дахь CO2 ихэсч байна. “Түргэн” загварын салбар бол газрын тосны салбарын дараа орох том бохирдуулагч юм.

“Түргэн” загвар бол CO2-ийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд жилд 1.2 тэрбум тонн илүүдэл хувцас үйлдвэрлэдэг. Жилд дунджаар үйлдвэрлэсэн хувцасны 60% нь хог хаягдал болдог.

Илүүдэл байдлаас болж зарагдаагүй хувцас эцэст нь шатаах зууханд ордог.

Burberry, Chanel, Louis Vuitton зэрэг тансаг брендүүд илүүдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Яагаад?

Newsweek.com сайтад мэдээлснээр Burberry болон бусад өндөр зэрэглэлийн загварын брэндүүд  2017 онд 37.8 сая долларын “хүсээгүй бүтээгдэхүүн” шатаасан. Шалтгаан нь бүтээгдэхүүний онцгой чанарыг хадгалах, зардлыг өндөр байлгах, боломжгүй хүн болгонд худалдаж авахыг зөвшөөрөхгүй байх явдал.

Энэ бүх синтетик материалыг шатаахад ялгарах утаа нь агаар мандлыг бохирдуулж, байгаль орчинд “заналхийлдэг”.

Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Ёс зүйнтэй, чанартай бүтээгдэхүүнийг дэмжихийг хичээж, сонголтоо зөв хийх хэрэгтэй.

“Түргэн” загвар яагаад хүч түрэн орж ирэх болов?

“Түргэн”загварын хамгийн чухал зүйл нь хямд үнэ.  Массын үйлдвэрлэл учир өртөг болон эдэлгээ багатай, үйлдвэрлэх процесс хялбар учир хямд байдаг.

Үнэ хямд гэдэг нь “түргэн” загварын хувцас эрэлттэй байдгийн гол хүчин зүйл. Энэ нь тогтвортой, байгаль орчинд ээлтэй зүйлд мөнгөө зарцуулах чадваргүй, амжиргааны түвшин доогуур хүмүүст илүү хүртээмжтэй болгодог. Тиймээс Walmart, Target зэрэг томоохон конгломератууд, H&M, Forever 21, Hot Topic, FashionNova гэх мэт “түргэн” загварын брэндүүд цэцэглэн хөгжиж байна.

Эх суралж: Society19

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд