No menu items!
HomeОнцлохБор ба цагаан сахар ямар ялгаатай вэ?

Бор ба цагаан сахар ямар ялгаатай вэ?

-

 Элсэн чихэр бол олон мянган жилийн турш хүний хоол хүнсний нэг хэсэг болсон байгалийн гаралтай орц юм. Олон төрөл байдаг боловч бор болон цагаан сахар нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Доорх нийтлэлд бор ба цагаан сахарын ялгааг харьцууллаа.

 Шим тэжээлийн ялгаа

 Цагаан ба бор элсэн чихэр нь хоёулаа чихрийн нишингээс гаргаж авсан гэдгээрээ хоорондоо төстэй.

Шим тэжээлийн хувьд ялгаа нь бор сахар кальци, төмөр, калийн агууламж арай өндөртэй байдаг. Гэхдээ витамин, эрдэс бодисын хангалттай эх үүсвэр болж чадахгүй.

 Бор сахар нь цагаан сахараас арай бага илчлэг агуулдаг. Нэг халбага (4 грамм) бор сахар нь 15 калори /илчлэг/ агуулдаг бол ижил хэмжээний цагаан сахар нь 16.3 калори илчлэг агуулдаг.

Эдгээр ялимгүй ялгаанаас бусдаараа шим тэжээлийн хувьд төстэй. Гол ялгаа нь амт болон өнгө юм. Бор сахар нь цагаан элсэн чихрээс арай илүү эрдэс бодис агуулдаг бөгөөд бага илчлэгтэй. Шим тэжээлийн хувьд тийм ч их ялгаа байхгүй.

Үйлдвэрлэлийн ялгаа

Элсэн чихрийг халуун оронд ургадаг чихрийн нишингэ болон чихрийн манжингаас гаргаж авдаг.  Бор, цагаан элсэн чихэр гарган авах арга нь ялгаатай.  

Чихрийн нишингэ болон чихрийн манжингийн шүүсийг гарган авч, цэвэршүүлэн бор өнгийн бурам үүсгэдэг. Дараа нь элсэн чихрийн талст үйлдвэрлэдэг. Гаргаж авсан чихрийн талстуудыг Центрифуг гэх эргэлддэг төхөөрөмжийн тусламжтайгаар ялгаж, ширхэгтэй цагаан элсэн чихэр бий болдог. Бор сахар нь байгалийн өнгөө хэвээр нь хадгалахын тулд арай бага боловсруулалт хийгддэг.

Хоолны хэрэглээ

Цагаан ба бор сахарыг хоол хийхэд янз бүрийн аргаар ашиглаж болно. Хольж ашиглаж болох боловч хоолны өнгө, амт, бүтцэд нөлөөлж болзошгүй юм.
Бор сахар дахь бурам нь чийгийг сайн хадгалдаг бөгөөд гурилан бүтээгдэхүүн хийхэд ашигласнаар илүү зөөлөн боловч зузаан гурилтай болно.

Жишээлбэл, бор сахар хийсэн гурилан бүтээгдэхүүн хөөлт муутай, зузаан гурилтай, зөөлөн  бол цагаан сахараар хийсэн гурилан бүтээгдэхүүн илүү сэвсгэр болдог.

Тиймээс цагаан сахарыг нь хөөлт сайтай нарийн боов, сэвсгэр гурилан бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэдэг. Харин бор сахарыг цуккини талх, жигнэмэг, шарсан сүмс, шорлогний соус зэрэгт ашигладаг.

Цагаан ба бор сахарын гол ялгаа нь амт болон өнгө юм.

Цагаан сахарыг бор сахараар солих нь хоол хүнсний өнгө болон амтанд нөлөөлдөг. Бор сахарыг хүнсэнд хэрэглэхэд илүү карамель болон ирис шиг амттай болдог. Тиймээс шоколадтай жигнэмэг, жимстэй бялуунд тохиромжтой.

Алийг нь сонгох вэ?

Цагаан болон бор сахарыг сонгох нь амт, өнгөний ялгаатай байдлыг үүсгэх бөгөөд алийг нь хэрэглэх нь хувийн сонголтоос хамаарна. Эдгээр нь эрүүл мэндэд ижил төстэй нөлөө үзүүлдэг.

Бор сахар нь цагаан сахараас илүү эрдэс бодис агуулдаг боловч эдгээр нь эрүүл мэндэд төдийлөн ач холбогдолгүй.

 Хамгийн чухал зүйл  бол сахарын их хэрэглээ нь таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчний гол шалтгаан болдог гэж үздэг тул өдөр тутамд авах илчлэгийнхээ 5-10% -иас хэтрэхгүй хэмжээгээр элсэн чихэр нэмж хэрэглэхийг зөвлөж байна.

 Healthline

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд