No menu items!
HomeХүмүүс“Бригада” киноны жүжигчид 18 жилийн дараа

“Бригада” киноны жүжигчид 18 жилийн дараа

-

2002 онд “Бригада” цувралыг анх удаа телевизээр гаргаж байжээ.

“Бригада” цуврал нь хүмүүст ихээхэн таалагдаж, залуучуудын адал явдлыг үзэгчид зогсолтгүйгээр үзэж байв. Дашрамд дурдахад, олон ангит киноны эргэн тойронд олон цуу яриа байдаг. Энэ цувралыг бүтээх мөнгийг нь гэмт хэргийн бүлэглэл өөрийн түүхийг буулгах зорилгоор өгсөн гэх зүйл ч яригддаг билээ.

Олон жүжигчдийн хувьд “Бригада” олон ангит кино нь урт хугацааны карьерын эхлэл байв. “Бригада” олон ангит кинонд тоглож байсан жүжигчид 18 жилийн өмнөхөөс хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая.

Саша Белый /Белов/- Сергей Безруков

Одоо төсөөлөхөд хэцүү байгаа ч харизматик дээрэмчин Саша Белийн дүрийг бүтээх үүрэг Безруковын хувьд кино карьерийнх нь жинхэнэ эхлэл болжээ. Үүнээс өмнө тэрээр театрын жүжигчин байв. Уг цуврал киноны зураг авалтын дараа Безруковт киноны урилга тасралтгүй иржээ.

Ольга Белова – Екатерина Гусева

Түүнийг залуухан хийлчээс гэмт хэрэгтний эхнэр болж хувирахад, түүний дүр төрх хэрхэн өөрчлөгдөж байгааг харах үзэгчдэд сонирхолтой байсан. Дашрамд дурдахад, жүжигчин бүсгүй “Норд-Ост” мюзикл киноны нэг дүрд тоглож байжээ. Мэдээж хамгийн алдартай нь Ольга юм. Тэрээр хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй нэгэн.

Зөгий – Павел Майков

Павел Майков цуврал киноны зураг авалтын өмнө ихэвчлэн театрчилсан бүтээлд тоглодог байв. Гэхдээ “Бригад” -д амжилтад хүрсний дараа түүнийг кино, телевизийн шоунд урьж эхэлсэн байна.

Владимир Евгеньевич Каверин – Андрей Панин

Андрей Панин “Бригада” цувралд муу санаат хүний дүрийг бүтээдэг. Жүжигчин 51 настайдаа учир битүүлэг байдлаар нас баржээ.

Кос – Дмитрий Дюжев

Дмитрий Дюжев “Бригад” -д сэргэлэн цовоо, хөгжилтэй Космос Холмогоровын дүрд тоглосон. Цуврал киноны зураг авалтын дараа түүнд маш олон киноны санал иржээ. Тэрбээр “Бригада”  киноны жүжигчидтэйгээ ойр дотно харилцаатай  бөгөөд Павел Майков, Владимир Вдовиченков нар түүний хуримын гэрч болжээ.

Фил – Владимир Вдовиченков

“Бригад” -ын дараа жүжигчинВладимир Вдовиченков “Бумер” хэмээх гэмт хэргийн кинонд мөн тоглосон байна.

Мария Порошина

Мариа Порошина “Бригад” кинонд бага зэргийн үүрэг гүйцэтгэсэн. Филийн эхнэр Тамарагийн дүрд хэдхэн ангид оролцсон боловч үзэгчид түүнийг санаж байгаа байх. Кино гарсны дараа, 2000-аад онд олон хүн Мария Порошина болон түүний нөхөр, жүжигчин Гоша Куценко нарын амьдралын талаар мэдэхийг хүсжээ. Гэвч таван жилийн турш хамтран амьдарсны эцэст хосууд салсан байна.

Эх сурвалж: Yandex.ru

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд