No menu items!
HomeЭрүүл мэндНийтлэг тохиолддог шүдний 9 өвчин

Нийтлэг тохиолддог шүдний 9 өвчин

-

Шүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. Өдөрт хоёр удаа шүдээ угааж, өдөр бүр зориулалтын утсаар цэвэрлэх, зөв хооллох, шүдний үзлэгт тогтмол хамрагдах нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Шүдний нийтлэг асуудал, түүний шалтгааны талаар мэдэх нь урьдчилан сэргийлэхэд ихээхэн тус дөхөм болно. Шүдний нийтлэг асуудлын жагсаалтыг энд орууллаа.

Эвгүй үнэр

Амны хөндийн үнэрийг галитоз гэж нэрлэдэг бөгөөд энэ өөрт болон бусдад маш эвгүй санагддаг. Шүдний өвчлөлийн талаарх судалгаанаас үзэхэд амнаас гарах эвгүй үнэртэй хүмүүсийн 85 орчим хувь нь шүдний өвчтэй болох нь бий. Бохь, цоорол, амны хөндийн хавдар, ам хуурайших, хэл дээрх нян зэрэг нь шүдний эмгэгийг үүсгэж, амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг байна.

Хэрэв таны амнаас удаан хугацааны туршид эвгүй үнэр үнэртэж байгаа бол шүдний эмчид үзүүлж, асуудлыг шийдэх нь зүйтэй.

Шүд цоорох

Шүд цоорох өвчин нь АНУ-д ханиадны дараа орох хамгийн их тархалттай өвчин ажээ.Шүд цоорох нь шүдэнд үүссэн наалдамхай бодис, сахар /эсвэл цардуултай нэгдэхэд шүд цоордог/ зэргээс үүдэлтэй. Таны идэж буй зарим хоол хүнс нь шүдний пааланд нөлөөлдөг хүчил үүсгэдэг.

Аль ч насны хүмүүсийн шүд цоорох боломжтой – энэ нь зөвхөн хүүхдүүдэд тохиолддог гэсэн үг биш юм. Хөгшрөх тусам, шүдний паалан элэгдэх тусам цооролт үүснэ. Хөгшрөлт болон эмийн улмаас ам хуурайшиж цооролт үүсгэдэг.

Шүд цоорохоос урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол өдөрт хоёр удаа шүдээ угааж, өдөр бүр зориулалтын утсаар шүдээ цэвэрлэх явдал юм.

Шүдний ойролцоох халдвар

Periodontal нь гэж нэрлэгддэг өвчин нь шүдний ойролцоох халдвар юм. Энэ нь насанд хүрэгчдийн шүд унах гол шалтгаануудын нэг. Зарим судалгаагаар зүрх судасны өвчин ба шүдний хооронд уялдаа холбоо байж болохыг тогтоожээ.

Хүн бүр уг өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байдаг боловч ихэвчлэн 30 наснаас хойш тохиолддог. Тамхи татах нь эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Чихрийн шижин нь таны эрсдэлийг улам нэмэгдүүлдэг. Амны хөндийн эвгүй үнэр, улайлт, цус алдах, мэдрэмтгий шүдтэй байх, юм зажлахад шүд өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

Хэрэв танд уг өвчний шинж тэмдэг илэрвэл шүдний эмчид хандах хэрэгтэй бөгөөд ингэснээр шүд унах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх боломжтой.

Уг өвчний хоёр том үе шат нь буйлны үрэвсэл ба пародонтит юм. Шүдээ өдөрт дор хаяж 2 удаа угааж, өдөр бүр утсаар цэвэрлэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Амны хөндийн хавдар

Амны хөндийн хорт хавдар нь сая сая хүнд тохиолддог хүнд, үхлийн аюултай өвчин юм. Амны хөндийн хорт хавдрын эсрэг сангийн тооцоолсноор, АНУ-д нэг хүн амны хөндийн хорт хавдраас болж цаг тутамд нас бардаг боловч эрт үе шатанд оношлогдож, эмчлэгдвэл  эдгэрдэг гэжээ. Энэ нь ихэвчлэн 40.5-аас дээш насны хүмүүст тохиолддог ажээ.

Хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол согтууруулах ундаа, тэр дундаа тамхины хэрэглээ юм. ХПВ-бэлгийн замын вирусын халдвар нь эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.

Ам, хоолойны хорт хавдрын шинж тэмдгүүд нь шарх, бөөн юмуу амны хөндийн хэсгүүдийг хамардаг. Мөн таны хазалт өөрчлөгдөж, хэл, эрүү хөдлөхөд бэрхшээлтэй байж болно.

Шүдний тогтмол үзлэг нь амны хөндийн хорт хавдрыг эрт үед нь оношлоход тусалдаг. Хэрэв та амны хөндийн хавдрын шинж тэмдгийг анзаарсан эсвэл зажлах, залгих, эсвэл хэл, эрүүгээ хөдөлгөхөд бэрхшээлтэй байвал шүдний эмчид хандаарай.

Амны хөндийн шарх

Амны хөндийн хэд хэдэн төрлийн шарх байдаг бөгөөд энэ нь цээж хорсох, сэтгэл түгшээх шинжтэй байдаг. Амны хөндийн шарх хоёр долоо хоногоос илүү үргэлжлээгүй бол санаа зовох зүйлгүй бөгөөд өөрөө алга болно.

Амны хөндийн нийтлэг шарх гэдэг нь урууланд биш харин амны дотор үүсдэг хорт хавдрын шарх(афтозын шарх) юм. Эдгээр нь халдвар тараагч биш бөгөөд янз бүрийн шалтгаанаар өдөөгдөж болно. Хэрэв тэд хоёр долоо хоногийн дараа арилахгүй бол эмчид хандаарай.

Халууралт, цэврүү нь герпес энгийн вирусын улмаас үүсдэг ба гадна уруулын ирмэг дээр гардаг. Эдгээр нь халдвар тараагч бөгөөд бүрэн эмчлэгддэггүй.

Амны хөндийн үрэвсэл нь амны хөндийн мөөгөнцрийн халдвар, хиймэл шүд зүүсэн хүмүүс, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хорт хавдрын үед ажиглагддаг.

Шүдний элэгдэл

Шүдний элэгдэл нь шүдний бүтцийг алдагдуулж, пааланг хүчлээр гэмтээснээс үүсдэг. Шүдний элэгдлийн шинж тэмдэг нь мэдрэмтгий байдлаас эхлээд хагарал гэх мэт илүү ноцтой асуудал хүртэл байж болно. Шүдний элэгдэл нь хүмүүсийн бодож байснаас илүү их тохиолддог боловч үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Шүдний мэдрэмтгий байдал

Шүд хэт мэдрэг байх нь сая сая хүнд тохиолддог нийтлэг асуудал юм. Үндсэндээ шүдний мэдрэмтгий байдал нь чихэр, хүйтэн агаар, халуун хүйтэн ундаа, зайрмаг зэргээс болж шүд өвдөх, таагүй мэдрэмжийг авах явдал юм.

Зарим мэдрэмтгий шүдтэй хүмүүс шүдээ угаах, утсаар цэвэрлэх үедээ ч таагүй мэдрэмжийг мэдэрдэг. Азаар ийм эмзэг шүдийг эмчлэх боломжтой.

Мэдрэмтгий шүд нь шүд цоорох, буглаа, идээтэх шинж тэмдгийг үүсгэж болох тул шүдний эмчээр эмчлүүлж, шүд уналт, эрүүний ясанд халдвар орохоос сэргийлж болно.

Шүдний өвчин

Шүдний эмчид тогтмол очиж үзүүлэх ньолон шүдний өвчнөөс зайлсхийх боломж юм. Шүдний эмчид яаралтай очих шаардлагатай нийтлэг асуудал бол хугарсан, цуурсан шүд, буглаа, ослын улмаас огшсон шүд юм.

Эрүү хугарсан, мултарсан, эсвэл хэл, уруул, амаа хүчтэй зүссэн тохиолдолд гэмтлийн эмнэлэгт хандаарай. Хэрэв та залгихад хүндрэлтэй, шүдний буглаа гарсан эсвэл халуурах эсвэл нүүр хавагнах шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийг мөн аваарай.

Инээмсэглэхэд таагүй байх

Тааламжгүй инээмсэглэл нь техникийн хувьд “шүдний эмгэг” биш боловч шүдний эмчилгээнд хамрагдах гол шалтгаан болдог.

Тааламжгүй инээмсэглэл нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үнэхээр бууруулдаг. Аз болоход өнөөгийн технологи, хөгжил дэвшлийн дагуу сайхан инээмсэглэх боломжтой. Шүд цайруулах, шүдний суулгац, шүдний гажиг засах болон бусад гоо сайхны аргаар мөрөөдлийн инээмсэглэлээ бий болгоорой.

Эх сурвалж: verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд