No menu items!
HomeUncategorizedМиллениалууд ба GenZ-ийн загварын чиг хандлага

Миллениалууд ба GenZ-ийн загварын чиг хандлага

-

Миллениалууд (1980 – 1990-ээд оны дунд үед төрсөн) ба Gen Z (1990-ээд оны сүүлээс 2000 оны дунд үе)-үүдийн загварын чиг хандлага ялгаатай. ТикТок, Твиттер, инстаграм болон амьдралын хэв маягийн ялгаанаас тэдний загварын чиг хандлагыг тодорхойлж болох юм.

Миллениалууд: Ягаан өнгө

Миллениалуудын загварын чиг хандлагыг тодорхойлох өнгө нь “мянганы ягаан” юм. Тэднийг бага байхад зөөлөн, цайвар ягаан өнгийн загвар бүхий хувцаснууд элбэг байсан. Ягаан өнгийн хувцас, бараа хаа сайгүй байв.

Gen Z: Шар өнгө

Миллениалуудын ягаан өнгө, зөөлөн байдлаас ялгаатай нь Gen Z-үүд шар өнгөнд илүү дуртай. Gen Z үеийнхэн неон, тод өнгийн загваруудад илүү дуртай. Шар өнгө нь Gen Z-үүдийн хувьд “өөдрөг үзэлтэй, эрч хүчээр дүүрэн” гэж тодорхойлогддог.

Миллианууд: Рок маягийн

Миллениалууд болон Gen Z-үүд адилхан цаг үе дурссан загварын чиг хандлагатай байдаг.  Миллениалууд тэдний өмнөх үеийн (Gen X) чиг хандлагыг илүүд үздэг.  1970-1980-аад онд алдартай байсан рок хамтлагуудын зураг бүхий загварууд тэдний хувьд үнэ цэнэтэй.

Gen Z: Өнгийн уусгалт бүхий загварууд

Gen Z-үүд холимог өнгийн подволк болон бусад хувцас, хэрэглэлд дуртай. 90-ээд оны сүүл үеийн панк гранж DIY загварын чиг хандлага, 2000-аад оны эхэн үеийн гэгээлэг өнгийн загварын аль алийг нь хослуулсан.

Миллианууд: Онцгой хэв маяг

Хэдийгээр нийгмийн хэм хэмжээ өөрчлөгдөж эхэлсэн ч Миллиаанууд өвөрмөц хэв маягийг эзэмшсэн хэвээр байна. Хөвгүүд, охидын алдартай хамтлагууд төрөн гарч байсан тухайн цаг үед  хувцаслалт нь ялгаатай байсан. Тэд ихэвчлэн гоёлын хувцас өмсдөг байв.

Gen Z: Хүйсийн ялгаагүй загварууд

Gen Z-үүд загварын чиг хандлагыг дүрмээр тодоохойлдоггүй. Хамгийн гол нь Gen Z-үүд бусад үеийнхнээс илүү жендэрийн хэм хэмжээний хил хязгаарыг үгүй хийсэн. Энэ үеийнхний дунд Unisex, androgynous стилийг илүүд үзэх нь түгээмэл. Тэд загварын ямар нэгэн хэм хэмжээнд баригддаггүй.

Миллианууд: Том цүнх

Эдийн засгийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ үеийнхэн том цүнхнүүдэд илүү дуртай. Цүнх нь маш чухал загварын дагалдах хэрэгсэл. Миллианууд цүнхээ гуталтайгаа хэрхэн яаж зохицохыг мэддэг.

Gen Z: Авсаархан, жижиг паск

Ухаалаг гар утас хийхэд тохиромжтой жижиг үүргэвчийг илүүд үздэг. Gen Z-үүд 90-ээд оны сүүлээр моод болж байсан фанни пакс, мини үүргэвчийг дахин “сэргээсэн”.

society19

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд