No menu items!
HomeЭрүүл мэндНүд хуурайших нийтлэг шалтгаан нь удаан хугацаагаар дэлгэц ширтэх

Нүд хуурайших нийтлэг шалтгаан нь удаан хугацаагаар дэлгэц ширтэх

-

Нүд хуурайших гэдэг нь нүдний чийгшүүлэх үйл ажиллагааны архаг дутлын улмаас үүсдэг эмгэг юм. Нүдний хуурайшилтаас болж ажиллах, машин жолоодоход бэрхшээл тулгардаг.

Нүд хуурайшилтын үед илрэх шинж тэмдэг

  Нэрнээс нь харахад энэ байдал нь нүдийг хуурайшуулж, маажихад хүргэдэг. Эдгээр шинж тэмдгүүд байнга эсвэл үе үе тохиолдож болно.

Нүд хорсох, загатнах мэдрэмж
Өвдөлттэй нүд
Гэрэлд мэдрэмтгий болох
Нүд улайх
Хараа муудах, нулимс гоожих
Нүдэнд юм орсон мэт торох

Гарч болох хүндрэлүүд

Нүд хуурайших эмгэг нь ихэнхдээ удаан хугацааны нөлөөгүйгээр бага зэргийн цочромтгой болдог. Уг өвчнийг эмчлэхгүй орхих нь хараа муудах шалтгаан болдог. Мөн дараах асуудлуудыг үүсгэж болзошгүй юм.

Нүдний үрэвсэл
Нүдний эвэрлэгийн халдвар
Алсын хараа муудах

Шалтгаан

Нулимс нь хамгаалалтын бүрхүүл болж, нүдийг чийгшүүлэх, шаардлагатай тэжээлээр хангах, тоос болон бусад бохирдлыг угааж цэвэрлэх үүрэгтэй. Нүдний урд талыг бүрхсэн эвэрлэг бүрхүүлийг нулимс тасралтгүй угааснаар нүдийг халдвараас хамгаална. Нүдэнд хангалттай хэмжээний нулимс ялгарахгүй байснаас нүд хуурайшилт үүсдэг.

Нөлөөлөх хүчин зүйлс

Байгаль орчны хүчин зүйлс: Байгаль орчны нөхцөл байдал нь нүд хуурайшихад хүргэдэг. Зарим хүмүүс хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас шалтгаалан нүд хуурайших эмгэгт өртөмтгий байдаг.

Салхи
Дулаан
Тоос
Агааржуулагч
Тамхины утаа

Удаан хугацаагаар дэлгэц ширтэх

 Өөр нэг нийтлэг хүчин зүйл нь удаан хугацаагаар дэлгэц ширтэх. Телевиз үзэх, компьютер дээр удаан суух зэргээс үүдэн нүд анивчих нь бага болдог. Нүдээ анивчих бүрт нүд нулимсаар бүрхэгдэнэ. 12 секунд тутамд нүд анивчиж байх ёстой. Гэтэл компьютер дээр удаан суудаг, компьютерийн тоглоом тоглодог хүмүүсийн нүд гурван минутын хугацаанд ганц хоёрхон удаа анивчдаг.

Контакт линз

Линз зүүсэн хүмүүсийн тал орчим хувь нь нүд хуурайших эмгэгт өртдөг. Нүдний эвэрлэг бүрхэвчийг бүрхсэн зөөлөн контакт линз нь нүдний нулимсыг шингээдэг.

Лазерын мэс заслын дараа

Ласик болон бусад хугарлын гажиг засах мэс заслын дараа нүд хуурайших магадлалтай. Нүдний эвэрлэгийн мэдрэл нь нулимсны шүүрлийг өдөөдөг.

Нүд хуурайших нь зарим эмийн нөлөөгөөр үүсч болно, үүнд:

Антихистаминууд
Сэтгэл гутралын эсрэг эм
Жирэмснээс хамгаалах эм
Хамрын дусаагуур
Батганы эсрэг үйлчилгээтэй зарим эмүүд

Нүдний өвчлөл

Нүдний хэд хэдэн эмгэгүүд нь хуурайшихад хүргэдэг. Зовхины үрэвсэл болох блефарит нь нүдний тосны булчирхайд саад учруулдаг. Мейбомийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал нь нүдний булчирхай үрэвсэж, нулимс бага хэмжээгээр ялгарах нөхцлийг бий болгодог.

Аутоиммун өвчин

Зарим аутоиммуны эмгэгүүд нь нулимсны булчирхайд нөлөөлдөг. Нүд хуурайших шалтгаан болох аутоиммун эмгэгүүдэд дараахь зүйлс орно.

Чонон ярын өвчин
Ревматоид артрит, үе мөчний өвдөлт, хавагнах, хөших, мөн системийн (бүхэл бүтэн бие махбодийн) үрэвсэлт өвчин

Оношлогоо

Харшил, вирусын коньюнктивит (ягаан нүд), мигрень, Беллийн саажилтын үед нүд хуурайших шинж тэмдэг илэрдэг. Нүд хуурайших, нүднээс нулимс гоожих, найтаах, толгой өвдөх, нүдний хараа өөрчлөгдөх, нүүр арьс татах гэх мэт бусад асуудал тулгарвал энэ нь өөр өвчлөлийн шалтгааныг зааж өгч болох юм.
Нүдний эмчид үзүүлж, шинж тэмдгийн шалтгааныг тодруулах, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Эмч үзээд нүд хуурайшсан эсэхийг тодорхойлохоос гадна шалтгааныг тодруулах болно.

Эмчилгээ:

Урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Хэрэв хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд нөлөөлж байвал хамгаалалтын нүдний шил зүүх эсвэл чийгшүүлэгч ашиглах нь тустай. Хэрэв контакт линз зүүдэг бол солиход анхаарлаа хандуулах нь чухал юм.

Нүдний хуурайшилтанд туслах хэд хэдэн эмчилгээний аргууд байдаг бөгөөд үүнд хиймэл нулимс, эмчийн бичиж өгсөн эм зэргүүд орно.

Хиймэл нулимс

Хуурай нүдийг эмчлэх эхний арга бол ихэвчлэн хиймэл нулимс байдаг. Хиймэл нулимс нь нүдийг тосолж, чийгшүүлэн шинж тэмдгүүдийг бууруулдаг. Хэрэглэхээс өмнө зааврыг нь сайн унших хэрэгтэй.

Хиймэл нулимсыг хэрхэн сонгох вэ

Зарим хүмүүс нүд улайх үед үүнийг хэрэглээд байдаг. Энэ тохиолдолд нүдийг улам хуурай болгож болзошгүй юм. Нүд улайх нь харшил, нүдний халдвар зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй байж болох тул зөв оношлох нь чухал юм.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд