No menu items!
HomeХүмүүсБрэд Питтийг гэрлэнэ гэж хуурсан хэмээн 100,000 ам.доллар нэхэмжилжээ

Брэд Питтийг гэрлэнэ гэж хуурсан хэмээн 100,000 ам.доллар нэхэмжилжээ

-

АНУ-ын Техас муж улсад эрүүл мэндийн үйлчилгээ явуулдаг байгууллагын CEO эмэгтэй Холливудын нэрт жүжигчин Брэд Питтийг шүүхэд өгч, 100 мянган ам.доллар нэхэмжилжээ. Келли Кристина гэх бүсгүйн хэлж буйгаар Брэд түүнтэй гэрлэхээр амлаж, буяны санд нь мөнгө хандивлахаар тохиролцсон гэнэ. Тэрбээр Брэдийг өөрийг нь хуурсан гэж үзэж буй аж.

Шүүхийн баримт бичигт бичсэнээр Брэдийн “Make It Right Foundation” буяны сангаас зохион байгуулсан таван удаагийн арга хэмжээнд оролцохын тулд Кристина 40 мянган ам.доллар төлсөн аж. Энэ үеэр тэд уулзаж, дотно харилцаатай болсон гэж Кристина мэдүүлжээ.

Харин Брэдийн өмгөөлөгчийн зүгээс Кристинаг алдартнуудын дүр эсгэж, бусдыг луйварддаг этгээдтэй учирч хууртсан гэж мэдэгджээ. Түүнчлэн Брэд Кристинатай хэзээ ч уулзаж байгаагүй бөгөөд буяны сантай нь хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулаагүй гэж мэдэгджээ.

Брэд Питт нь одоогоор Германы загвар өмсөгч Николь Потуралский гэх бүсгүйтэй болзож буй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд