No menu items!
HomeСонин хачинДэлхийн хамгийн этгээд зочид буудлууд

Дэлхийн хамгийн этгээд зочид буудлууд

-

Аялал, жуулчлалын нэг чухал хэсэг бол хямд, тохилог, байрлал сайтай зочид буудал байдаг. Гэвч бид заримдаа энгийн бус, өвөрмөц зүйлийн эрэлд гарах нь олонтаа. Тэгвэл дэлхийн хамгийн ер бусын, мартагдашгүй аяллыг бэлэглэх 12 зочид буудлыг танилцуулж байна.

Интель

Недерландын нийслэл Амстердам дахь Зандам бүс нутгийн уламжлалт байшингуудыг дээр дээрээс нь давхарлан барьсан энэхүү зочид буудлыг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй юм.

Фаралда Кран

1894-1979 оны хооронд Амстердамын усан онгоцны үйлдвэрт ашиглаж байсан эртний краныг зочид буудал болгон тохижуулжээ. Фаралда Крэн гэх зочид буудал нь 50 метрийн өндөрт орших бөгөөд нэг дор гурван үйлчлүүлэгчийн захиалгыг л авах боломжтой аж. Түүнчлэн зочид 50 метрийн өндрөөс үсрэлт хийж цагийг зугаатай өнгөрөөх боломжтой юм.

Шератон Хучжоу

Нарийн боовны хэлбэртэй төстэй харагдах тус барилга гадна загвар, хийц гэхээсээ илүү тав тух, найрсаг үйлчилгээг санал болгож байна. Зочид буудлын хоёр цамхагийг холбосон гүүртэй бөгөөд үдэш болоход гайхалтай гэрлийн шоуг харах боломжтой.

“Жестэд” уулын оргилд орших зочид буудал

1960-аад онд баригдсан, Чехийн нутаг дэвсгэрт орших энэхүү зочид буудал нь далайн төвшнөөс 1012 метрт оршино. Зочид буудлын веб сайтаар зочилж үзвэл тус барилгын дотоод засал чимэглэлийг хаягдал гангаар хийснийг төвөггүй мэдэж болно.

Капсулан өрөөтэй Кёто зочид буудал

Японд байрлах энэхүү зочид буудалд та ганцаараа унтах юм. Унтлагын ор бүр нь таныг тухтай амрахад туслах, унтах, сэрэх хэмнэлийг тогтворжуулах удирдлагын системтэй аж.

Сан Круз амралт, зугаалгын газар

Далайн өвчтэй хүмүүс аялалд гарахыг хүсдэг ч усан онгоц дээр гарахаас айдаг. Тэгвэл өмнөд Солонгосын Сан Круз зочид буудлынхан энэ асуудлыг шийдэж өгчээ. Газар дээрх анхны тансаг зэрэглэлийн хөлөг онгоц гэж нэрлэгдэх уг зочид буудал бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, таны тав тухыг хангах болно.

Спитбанк форт

Спитбанк форт зочид буудал Английн Мортсмут хотын далайн дунд оршдог. Гадна тал нь бетонон, дугуй хэлбэртэй бөгөөд зэвсэг хадгалах газрыг усан сан, саунтай тансаг зэрэглэлийн хувийн зочид буудал болгон өөрчилжээ. Сонирхуулахад, энэ хиймэл арлыг сүнстэй ч гэж ярьдаг аж.

Бөмбөрцөгөн зочид буудал

Канадын Ванкувэрын арлын ширэнгэн ойд орших уг зочид буудал байгалийг жинхэнэ утгаар үйлчлүүлэгчдээ мэдрүүлдэг, бөмбөрцөг хэлбэртэй модон байшин юм. Байшингийн эргэн тойронд уясан мушгирсан шатаар дамжин ойгоор зугаалах боломжтой.

Аврора Экспресс

Аляскийн хуучирсан галт тэргийг өвөрмөц шийдлээр засаж тохижуулсан зочид буудал юм. Өрөө тус бүрийг Аляскийн түүхэн цаг үетэй холбон янзалсан байна. 200 гаруй метр үргэлжлэх энэхүү галт тэрэгнээс Танана гол, Фейрбанк хотын уул, нуруу зэрэг Аляскийн үзэсгэлэнт газрыг харах боломжтой аж.

Вигвам

Аризона мужид байрлах энэхүү зочид буудал нь тансаг зэрэглэлийнх биш байж болох ч маш тохь тухтай орчныг бүрдүүлжээ. 1930 оноос Америк улсад уугуул иргэдийн соёл нөлөөлж эхэлснээс хойш ийм майхнуудыг барьж эхэлсэн байна. Өнөөдөр энэ майхан гурван газарт л үлдээд байгаа аж.

La Balade des Gnomes

“La Balade des Gnomes” гэх зочид буудал нь гадна талаасаа энгийн нэг фермийн байшин мэт харагддаг ч 10 өрөө бүхий уран сэтгэмжээр бүтсэн гайхамшигт бүтээл юм. Трояаны морины хэлбэртэй уг буудал Бельги улсад байдаг бөгөөд өрөөнүүд нь шидэт үлгэрээр амилсан ажээ.

Коста Верд

1965 оны Боинг 727 онгоцны их биеийг засварлан барьсан энэхүү зочид буудал Коста-Рикагийн ширэнгэн ойнд байрладаг. 15 метрийн өндөрт байрлах уг тансаг зэрэглэлийн зочид буудлаас ширэнгэн ой, далай зэрэг байгалийн үзэсгэлэнг тольдох боломжтой.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд