No menu items!
HomeЭрүүл мэндДасгал хөдөлгөөн байнга хийх нь оюун ухаанд нөлөөлдөг

Дасгал хөдөлгөөн байнга хийх нь оюун ухаанд нөлөөлдөг

-

Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх нь хоол идэх, унтах, ажилдаа явах, компьютерийнхээ ард суухтай адил дадал, зуршил болоод уджээ.

Ихэнхи хүмүүс бие махбодын эрүүл мэнд, ялангуяа зүрх судасны өвчнөө даван туулах гэж, эсвэл жингээ хасах, булчингийн массаа томруулахын тулд дасгал, хөдөлгөөнөөр хичээллэж байна.

Гэсэн ч шаардлагагүй үедээ машин барилгүй алхдаг хүн бүр, мөн гадаа ба фитнесс зааланд гүйдэг, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг, штанг өргөдөг хэн ч байсан тэдний оюун ухаанд ахиц гарсаар байдаг.

№1. Стресс багасдаг. Өдөржин ажил дээрээ завгүй, хэцүү асуудалтай байсан ч гэртээ харих бүртээ алхаж заншсанаар оюун ухаанд тань ирж буй дарамт, шахалтыг бага ч гэсэн сарниулдаг. Харин ажлаа тараад фитнесс эсвэл гэртээ очоод дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэснээр стрессийн эсрэг “норадреналин” хэмээх даавар ялгардаг. “Хамгийн сайхан санаа явган явж байхад төрдөг” гэж Гётегийн хэлснийг санаарай.

№2. Аз жаргалын дааврууд идэвхждэг. Бидний сэтгэл санааг тархинд ялгарч буй дааврууд шийддэг гэхэд болно. Амьдралд уйлах, баярлах шалтгаан байх нь мэдээж юм. Гэхдээ эдгээр даавруудыг зориудаар бий болгоход өнөөх л тогтмол дасгал, хөдөлгөөн хэрэгтэй.

Дасгал хийснээр аз жаргалтай мэт санагдуулдаг “эндорфин” хэмээх дааврыг ялгаруулдаг. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийг дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлснээр зарим клиник шинж тэмдгүүд нь арилдаг болохыг янз бүрийн судалгаанууд нотолдог.

№3. Өөртөө итгэлтэй болдог. Зориудаар үүсгэсэн дааврууд нэгэнт л сэтгэл санааг өөдрөг болгодгоос үзвэл дасгал, хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэг хүмүүс амьдралыг өөрөөр харж, илүү “оптимист” болдог. Мөн хүмүүст үргэлж чичлүүлдэг “бүдүүн” гэх ангиллаас хасагдаж, тэд таныг эерэгээр дүгнэх болно.

Шударга бус мэт санагдаж магадгүй ч хүмүүс бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэдгийг бүү мартаарай.

№4. Гадаа гарах дуртай болдог. Жишээ нь, байрныхаа гадаа гүйх, гимнастик, иогоор хичээллэх, ууланд авирснаар гэрээсээ гардаггүй хүмүүс гадаад орчинтой танилцах боломж олддог. Мөн гадаа дасгал хийхийн зэрэгцээ нарнаас D витамин авдаг байна.

№5. Танин мэдэхүйн доройтлоос сэргийлдэг. Тухайлбал, Монголд хөгшчүүдийн дунд элбэг тохиолддог “зөнөгрөл”-ийг хүмүүс жам ёсны танин мэдэхүйн доройтол гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь “оюун ухааны өвчин” бөгөөд үүнээс сэргийлэх боломжтой хамгийн үр ашигтай арга бол дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх юм.

Таны оюун ухаан, ой тогтоолтыг бүрдүүлдэг тархин дахь мэдрэлийн эсүүд 20 наснаас үхэж эхэлдэг ба өтөл насанд энэ үхжил ихэнхи хэсгийг хамардаг. Улмаар хөгшүүд мартах, зөнөх өвчин тусдаг. Тархин дахь эсийн үхжлийг саармагжуулахын тулд дасгал, хөдөлгөөнөөр хичээллэх шаардлагатай.

№6. Түгшүүртэй мэдрэмжийг багасгадаг. Аеробек ба гүйлтээр хичээллэвэл түгшүүр, айдсыг намжаадаг.

№7. Шинэ эс төлжүүлдэг. Зүрх, судсанд тус болдог дасгалуудаар хичээллэснээр дээр дурьдсан тархин дахь мэдрэлийн эсүүдийн үхжлийн эсрэг харин ч шинэ эсийг төлжүүлдэг. Мөн зарим судалгаагаар шийдвэр гаргах, шинэ зүйл сурах, логик сэтгэхүй хариуцсан тархины хэсгийг дэмждэг гэжээ.

№8. Ой тогтоолт сайжирна. Шинэ зүйл сурах ба түүнийгээ тогтоох чадварыг хариуцсан гиппокамп тархинд шинэ эсүүдийг төлжүүлдэг. Мөн өөр нэгэн судалгаагаар хол зайнд гүйдэг хүмүүсийн үгийн баялаг сайн байдаг гэжээ.

№9. Донтолтыг хяналтандаа авахад тустай. Тархинд “допамин” хэмээх даавар ялгарснаар хоол, секс, архи, донтуулагч бодис зэргээс таашаал авах байсныг дасгал хөдөлгөөний үед ялгардаг өөр бодисоор орлуулдаг байна. Гэхдээ эсрэгээрээ зарим бодибилдинг, дасгал хийдэг хэт донтогчид амьдралын өөр бусад зүйлсээс таашаал авах дургүй болчихдог.

№10. Амралт болдог. Эхлээд биед зовиуртай санагдаж магадгүй. Сүүлдээ хэдэн ч цагаар гүйж, хүнд штанг өргөсөн ч энэ бүхний дараа амралтыг мэдэрдэг. Бүр инсомниатай (нойрны хямралтай) хүмүүс ч нойрны асуудлаа шийдэж чаддаг.

№11. Залхуурлыг багасгана. Зарим хүмүүс ажлынхаа цайны цагаар фитнессдээ очиж бэлтгэл хийдэг. Ийм хүмүүсийн ажлын бүтээмж жирийн үеийнхнээсээ 2-3 дахин илүү байдаг.

№12. Бүтээлч болдог. Фитнессээр хичээллэсний дараа хоёр цагийн турш хүний бүтээлч сэдэл идэвхтэй байдаг. Энэ үеэр л залхуураад байсан ажлаа хийх хэрэгтэй. Мөн гүйж байхад ч бүтээлч санаанууд орж ирдэг.

Сэтгэл судлаач Л. Энхтүшиг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд