Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч Эгэл тэнэгүүдийн явдаг замд үл орох

Үнэн ухаант хүнийг хэдүй эргүүлэн шавдавч

Үйлдэх хэрэгтээ үл мунхрах больюу

Өчүүхэн шоргоолж нүдгүй боловч

Өөр нүдэт хорхойгоос харин хурдан явдаг адил.

Шудрага сайн ухаантан хоёр, хүн нийлэн хэлэлцвэл

Шалгадаг нэгэн сайн бодлого гарах болно за.

Шар улаан хоёр зүйл будгийг нийлүүлэн зуурвал

Шинэ өөр нэгэн өнгө гарахтай адил.

Олон зүйл эрдэм бүхэнд төгссөн мэргэн

Огт ганцаар боловч шашин амьтныг гийгүүльюү.

Олон муу ухаантан дэмий цуглавч

Од мэт гийгүүлж тун үл чадъюу

Ухаан муутан эе эвдрэн хямарвал

Оюун төгөлдөр хүн аргаар амаржуулъюу

Усан мөрөн булингараар зүдэг болсныг

Усыг тунгаагч чандманиар тунгалаг болгох мэт.

Эрдэмт мэргэн хүн хэдий арга мухардавч

Эгэл тэнэгүүдийн явдаг замд үл орох.

Эрэг дэх үхэр хараацай хэдий ундаасавч

Эгнэгт газар дахь урсгалаас үл уух адил

Эрдэнийн сан Субашидаас

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!