No menu items!
HomeХоол, шим тэжээлХоол хүнсэндээ попкорн хэрэглэх 8 шалтгаан

Хоол хүнсэндээ попкорн хэрэглэх 8 шалтгаан

-

Попкорн идэх нь хамгийн эрүүл зуршлуудын нэг юм. Энэ нь эслэгээр баялаг, зарим жимс, хүнсний ногооныхоос илүү антиоксидант агуулдаг бөгөөд хорт хавдрын эсрэг тэмцэхэд ч тусалдаг байна.

Попкорн нь эрүүл зууш юм

“Попкорн эрүүл хүнс үү?” Сонгож байгаа попкорны төрлийг сайн судлах хэрэгтэй. Тослог багатай попкорн нь хөнгөн зуушны сонголт болдог, яагаад эрүүл зуушныхаа жагсаалтад нэмж оруулж болох талаар илүү ихийг уншаарай.

Попкорн нь калори багатай

Нэг аяга попкорнд 30 калори илчлэг агуулдаг. Үүний зэрэгцээ Regal театрын дунд ба том попкорны хэмжээ тус бүрдээ 1200 калори, 60 грамм ханасан өөх тос агуулдгийг  тогтоожээ. AMC-ийн том попкорд 1030 калори ба 57 грамм ханасан өөх тос агуулагддаг.

Попкорн нь жимс, хүнсний ногооноос илүү эрүүл

“Антиоксидант” сэтгүүлийн 2019 оны дүн шинжилгээгээр попкорныг ургамалд агуулагддаг үрэвслийг бууруулдах үйлчилгээтэй полифенол ихээр агуулдаг гэжээ. Скрантоны их сургуулийн өмнөх судалгаагаар попкорны нэг порц 300 мг хүртэл полифенол агуулдаг бөгөөд энэ нь Америкчуудын өдөр тутмын хэрэглээний дунджаар 13 хувийг эзэлж байна. Бидний өдөрт хэрэглэх жимс 255 мг, хүнсний ногоо 218 мг полифенол агуулдаг.  

Попкорн нь хорт хавдартай тэмцэхэд тусалдаг

Полифенол попкорнд ихээр агуулагддаг учир хорт хавдар үүсгэдэг ферментийг хориглох, ингэснээр хорт хавдрын эсийн тархалтыг зохицуулах чадвартай юм гэж Америкийн Хавдар Судлалын Хүрээлэн тэмдэглэв. Полифенол ихээр агуулах нь үрэвсэл, товруу үүсэхээс сэргийлдэг мөн зүрх судасны өвнөөс сэргийлэхэд тусалдаг.

Попкорн эслэгээр баялаг

Попкорн бол 100 хувь боловсруулаагүй бүхэл үрийн зууш юм. SkinnyPop Popcorn Original гэх мэт попкорны ганцхан порц нь өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөдөг үр тариан бүтээгдэхүүний 70 гаруй хувьтай тэнцэнэ.

Попкорн нь өтгөн хаталтаас сэргийлэхэд тусална

Попкорн нь бүхэл үр тариа тул эслэг ихээр агуулдаг бөгөөд хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулж, өтгөн хаталтаас сэргэийлэхэд тусална. Гурван аяга попкорн 3.5 грамм эслэг агуулдаг бөгөөд эслэг ихтэй хоол хүнс нь гэдэсний үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг гэж Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) мэдээлэв.

Хоолны дэглэмийн төгс зууш юм

Эслэг ихтэй хоол хүнс нь цатгалан мэдрэмж төрүүлдэг. Хоолны хооронд попкорн идэх нь чихэрлэг зүйл болон өөх тос ихтэй хоол идэх дуршлыг бууруулдаг. Тиймээс хоолны дэглэм барьж буй хүмүүст хамгийн зөв сонголт юм.

Попкорн нь бууцайнаас илүү их төмөр агуулдаг

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 1 унц (28 грамм) попкорнд 0.9 мг төмөр агуулагддаг бол нэг аяга бууцайнд (30 грамм) 0.8 мг байдаг. Насанд хүрсэн эрчүүд өдөрт 8 мг, эмэгтэйчүүд 18 мг төмрийг хоол хүнсээрээ авах ёстой байдаг.

Попкорн олон сонголттой

Цөцгийн тос, шанцай эсвэл алимны бялуу амтлагчаар чихэрлэг амт нэмэх, халуун соус, васаби, карригаар халуун ногооны амт оруулах боломжтой. Үрж жижиглэсэн пармезан, чидун жимсний тосоор итали маягийн амт бий болгож ч болно.

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд