LOADING

Type to search

Эрүүл мэнд

Бохь нь таны биед ямар нөлөө үзүүлдэг вэ?

Share

Түүхийн туршид хүмүүс давирхай, парафины лаваас Орбит хүртэл бүх зүйлийг зажилж иржээ. Жишээлбэл, 5000 жилийн өмнө хүмүүс хус холтосны давирхайг зажилдаг байжээ. Давирхай нь орчин үеийн бохитой адил ариутгах үйлчилгээтэй ба бусад эмчилгээний үр нөлөөтэй байдаг аж.  Бохь зажлах нь таны биед хэрхэн нөлөөлж болох талаар  хуваалцахдаа таатай байна.

1. Энэ нь таны шүдэнд нөлөөлдөг

Сайн: Сахаргүй бохь бол үр дүнтэй бактери устгагч бөгөөд шүдний оог ч хэмнэх боломжтой. Энэ нь хүчил, хоол хүнсний үлдэгдлийг угаадаг нэмэлт шүлсийг өдөөж шүд муудах, буйлны үрэвслээс хамгаалдаг. Мөн нэмэлт кальци, фосфат түрхэх замаар пааланг бэхжүүлдэг.

Муу: Гэхдээ таны бохь чихэр агуулдаг бол шүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Таны амны хөндийд амьдардаг нянгууд элсэн чихрийг ходоодонд хүрэхээс өмнө шингээж авснаар шүдэнд товруу хуримтлагддаг. Энэ нь цаг хугацааны явцад шүд цоорох өвчнийг ихэсгэдэг.

2. Энэ нь ой тогтоолтыг сайжруулдаг

Бохь зажлах нь зүрхний цохилт, цусны эргэлт, тархинд хүчилтөрөгч хүргэх чадварыг нэмэгдүүлдэг. Үүүний эерэг үр нөлөөний нэг бол бидний олж авсан танин мэдэхүйн чадвар юм: сэргэлэн цовоо байдал, бодол боловсруулах, шийдвэр гаргах, ой тогтоолтыг сайжруулдаг.

3. Энэ нь жин хасахад тусалдаг

Сайн: Бохь заримдаа бидний хоолны дуршлыг дарж чаддаг. Өглөө бохь зажилсны дараа хүмүүс өлсөх нь бага байдаг гэнэ. Энэ нь чихэрлэг бөгөөд бага илчлэгтэй тул хөнгөн зуушаа багасгахад тань туслах болно. Энэ нь эрчим хүчний зарцуулалтыг нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлдэг.

Муу: Гэхдээ бохь нь хоолны дэглэмд муугаар нөлөөлж болзошгүй юм. Зажлах хөдөлгөөн, байнгын ялгарч буй шүлс нь таны тархийг өлсөж байна гэж хуурдаг. Бохь зажилдаг хүмүүс өдөрт цөөн хоол идэх хандлагатай байдаг ч идэхээ хүрвэл хамгийн илчлэг ихтэйг сонгодог байна.

4. Энэ нь эрүүний асуудал үүсгэдэг

Байнга зажлах нь эрүүний үе ба булчинд нөлөөлж эмгэг үүсгэдэг. Аливаа эрүүний хөдөлгөөн – идэх, инээх, тэр ч байтугай ярих – заримдаа хүзүү, мөрөнд хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Хүмүүс сандарсан үедээ өөрийн мэдэлгүй шүдээ хавирах хандлагатай болдог тул стрессийн үед зажилбал эрсдэл өндөр байдаг.

5. Энэ нь хоол боловсруулах системд нөлөөлдөг

Сайн: Бохь зажлах үед шүлсний нэмэлт ялгаралт гарч өвчний эсрэг үр дүнтэй тусалдаг. Зарим үед энэ нь эмээс илүү сайн нөлөөлдөг тул бөөлжих, гэдэс дотор эвгүйрхэх, дотор муухайрах магадлалыг багасгадаг ажээ.

Муу: Гэхдээ та эмзэг ходоодтой, ходоодны хямралтай бол зохихгүй. Бохь зажилж байхдаа та агаарыг залгиж, гэдэс тань хийгээр дүүрнэ. Энэ нь гэдэс базлах, гэдэс өвдөх, гүйлгэх өвчин үүсгэдэг.

6. Энэ нь зүрхний өвчлөлийг бууруулдаг

Хоол идсэний дараа бохь зажилбал таны хоолой дахь хүчлийн хэмжээ буурч болно. Шүлсний урсгал хүнд хоол идсэний дараа хүчлийг шингэлж саармагжуулдаг байна. Энэ нь хүчиллэг рефлюкс ба зүрхний шархыг бууруулахад тусладан ажээ.

7. Энэ нь таны тархинд нөлөөлдөг

Сайн: Сонирхолтой нь бохь зажлах нь стрессийн эсрэг, сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулдаг хүч чадлыг агуулдаг. Үүнийг зажилснаар стрессийн даавар болох кортизолын хэмжээ буурч, ихэнх хүмүүс тайвширдаг. Мөн сэтгэлийн түгшүүр, ядаргааг тайлж, өдрийн турш бидний сэтгэл санааг дээшлүүлдэг.

Муу: Гэхдээ бидний эрүүг тогтмол хөдөлгөх нь толгой өвдөх давтамжийг нэмэгдүүлдэг. Хамгийн муу нь архаг толгой өвдөлтөд хүргэдэг. Хэрэв та мигрень /толгой таллан өвдөх/ өвчинд нэрвэгдсэн бол бохиноос бүрэн зайлсхийх нь дээр.

8. Энэ нь чихний өвчнөөс сэргийлдэг

Чихний халдвар нь хамар, чихийг холбосон хоолойд бактери хуримтлагдахад илэрдэг. Энэ нь ихэвчлэн хүүхдүүдэд нөлөөлдөг байна. Харин байгалийн чихэрлэг ксилитол агуулсан бохь нь бактериуд тэнд суурьшихаас хамгаалдаг.

Та бохь зажлах дуртай юу? Үүнээс таны биед ямар нэгэн өөрчлөлт гарч байгааг та анзаарч байсан уу?

Эх сурвалж: Brightside

error: Content is protected !!