No menu items!
HomeЗөвлөгөөҮсээ эрүүл байлгаж, халзралтаас сэргийлэх 9 арга

Үсээ эрүүл байлгаж, халзралтаас сэргийлэх 9 арга

-

Өдөр бүр бага зэргийн үс унах нь олон хүнд, ялангуяа жингээ хасаж, хүүхэд төрүүлж, өдөр тутмын стресст орсон, эсвэл ямар нэг шалтгаанаар өвдсөн хүмүүст  тохиолдож байдаг хэвийн үзэгдэл юм. Гэсэн хэдий ч зарим хүчин зүйлсийн улмаас хэт их үс унаж, халцрахад хүргэдэг. Аз болоход үсээ “аврах”, тэр ч байтугай илүү хүчтэй болгох хялбар, үр дүнтэй аргууд байдаг.

1. Үсний ургалтыг идэвхжүүлдэг хоол, хүнс

Буруу хооллолт нь үс уналтын шалтгаан байж болох боловч түүнд тохирсон бүтээгдэхүүнийг нэмснээр нөхцөл байдлыг өөрчилж болно. Үсний ургалтыг дэмжих гайхалтай хоол хүнс нь:

Кимчи: үс уналтыг арилгахад туслах пробиотик агуулдаг.

Өндөг: үс ургахад шаардлагатай уураг, биотиноор баялаг.

Бууцай: үс ургахад чухал нөлөөтэй фолийт, төмөр, А аминдэм зэрэг чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг.

Салмон загас болон бусад тослог загас: омега-3-ийн хамгийн сайн эх үүсвэр бөгөөд үсний нягтрал сайжирдаг.

Авокадо: Е витамин, витамин С, чухал тосны хүчил агуулагддаг бөгөөд энэ нь бидний үсэнд ч тустай.

Мах: эрүүл үсэнд зайлшгүй шаардлагатай уураг, төмрийн бас нэгэн гайхалтай эх үүсвэр юм.

2. Хуйхандаа массаж хийх

Толгойгоо илэх, үсний маск тавих нь хоолны дэглэмийг тохируулахтай адил ашигтай байж болох юм. Та янз бүрийн тос ашиглан толгойдоо массаж хийж үзээрэй. Энэ нь арьсны папилла эсийн хурцадмал байдлыг арилгах, үсний өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Розмариний тос нь халзралтыг эмчлэхэд  тустай бөгөөд үсийг тань ургуулна. Geranium тос нь үсийг ургуулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай бүтээгдэхүүн юм. Та зөөвөрлөгчийн тостой хольж маск хэлбэрээр түрхэж эсвэл шампунь дээрээ нэмж долоо хоногийн турш хэрэглэж болно. Харин зуун настын гель ашиглан хаг арилгаж  болно. Жижиг шарх, тууралт, цочрол нь таны үсийг гэмтээхээс гадна үс унахад хүргэдэг. Алое вера нь шархыг эдгээдэг гэдгээрээ алдартай.

3. Сонгины шүүсийг ашиглаарай

Түүний үнэр нь тийм ч таатай биш байж болох ч сонгины шүүс нь халзралтын эсрэг үр дүнтэй туслагч болно. Энэ нь үсний фолликулд ашигтай тэжээллэг бодис агуулдаг. Энэ нь үсний ургалтыг сайжруулж, дэмжиж өгдөг. Та шүүс шахаж эсвэл сонгиноо нухаш болгон зуураад дараа нь толгойнхоо эргэн тойронд түрхэж болно.

4. Ногоон цай

Антиоксидантын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох ногоон цай нь эрүүл мэндийн янз бүрийн асуудлыг эмчлэхэд ашигладаг нэмэлт тэжээл юм. Энэ нь үсийг ургуулахад ашиглаж болох epigallocatechin gallate агуулдаг. Бяцхан судалгаагаар халзан толгойтой хүмүүс сайн дураараа ногоон цайны ханд, Д аминдэм, Омега-3, Омега-6 болон бусад элементүүдийг агуулсан шинэ нэмэлтийг авч уужээ. Үр дүнгээс харахад оролцогчдын 80% -д үсний ургалт ажиглагдсан байна.

5. Д аминдэм

Д аминдэмийн үс халцрах хоёр хоорондоо холбоотой байж болох юм. Тиймээс эмчтэйгээ зөвлөлдөж, шаардлагатай аргыг ашиглах нь чухал юм. Эмч эмчийн зааж өгсөн Д аминдэмийн нэмэлт тэжээлийг хэрэглэх, эрүүл хооллолт, наранд ил гарах нь үс уналтыг таны бодож байснаас хурдан эмчлэхэд тусална.

6. Үсээ нойтон байхад нь самнахаас зайлсхий

Үсээ угаасны дараа шууд самнах нь ихээхэн хохирол учруулж болзошгүй юм. Хэрэв та үүнийг байнга хийсээр байвал үс унах, халзрахад хүргэх сөрөг нөлөөтэй. Үүний оронд үсээ хатаагаад, дараа нь өргөн шүдтэй самаар самнаарай.

7. Хулууны үрийн тос

Нэгэн судалгаагаар халзан болсон оролцогчдын нэг хэсэг нь хулууны үрийн тосны нэмэлтийг ууж, нөгөө хэсэг нь плацебо хэрэглэсэн байна. Туршилтын үр дүнд эхний бүлгийн хүмүүст үсний өсөлт мэдэгдэхүйц сайжирсан байна. Энэ талаар илүү их судалгаа шаардлагатай ч бүтээгдэхүүнийг бусад ашигтай элементүүдтэй хослуулан хоолны дэглэмд нэмэх нь танд маш их ашигтай байх болно.

8. Шампунийг чихэр өвсөөр хийж үзээрэй

Хятадууд чихэр өвс нь үсний үндсийг өдөөх, үсний ургалтыг дэмжих, үс уналтыг багасгах зэрэг давуу талтай гэжээ. Үүнийг ашиглах хялбар арга бол шампунь юм. Та чихэрлэг өвс агуулсан байгалийн гаралтай ургамлын шампунь хэрэглээрэй.

9. Цагаан гаа

Өөр нэг судалгаагаар цагаан гаа нь үсний ургалтыг сайжруулах био идэвхт нэгдлүүдийг агуулдаг бөгөөд таны толгойд мөөгөнцөр, антиоксидант, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Та түүний шүүс эсвэл тосыг толгойн тэжээллэг маск болгон ашиглаж болно. Жожоба, наргил мод, арган зэрэг зөөвөрлөгчийн тосоор хольж үсэндээ түрхэж өгөөрэй. Толгойдоо түрхэж 30 минутын турш байлгаад дараа нь зайлж угаана.

Үсний ургалтыг хэрхэн дэмжих талаар танд өөрийн гэсэн зөвлөгөө байна уу?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд