No menu items!
HomeЗөвлөгөөХүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг богиносгодог зүйлс

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг богиносгодог зүйлс

-

Хоол, хүнсийг хадгалахад гаргадаг нийтлэг алдаанууд болон хүнсний бүтээгдэхүүний муутгахгүйгээр хэрхэн удаан хадгалах зөвлөмжийг хүргэж байна.

Өндгийг картонон цаастай нь хадгалах

Өндгийг хөргөгчиндөө сул хадгалах нь хадгалах хугацааг богиносгодог байна. Хэрэв удаан хадгалахыг хүсвэл өндөгийг худалдаж авахад дагалддаг цаасан саванд нь хадгалах нь дээр гэж Сан Франциско хотын тогооч, хоолны зөвлөх Кларе Ланган зөвлөжээ.

Нью Йорк Таймс сонинд бичсэнээр АНУ-ын ихэнх өндөг үйлдвэрлэгчид компаниуд өндөгний хальсыг бат бах бйайлгахын тулд тодорхой фермент бүхий савангаар угаах шаардлагатай байдаг. Энэ нь өндөгийг бактерид илүү мэдрэмтгий болгодог тул хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Бяслагийг сав, баглаа боодолтой нь удаан хадгалахгүй

Хоолны мэргэжилтэн Меган Вонгын хэлснээр бяслаг хадгалах хамгийн сайн арга бол түүнийг ороосон цааснаас гаргаж хадгалах явдал юм. Үүний оронд хүсний скоч ажиглаж болно.

Талх хөргөгчинд хуучирч мууддаг

Хэрэв та талхыг хөргөгчинд тогтмол хийх нь тасалгааны температурт байснаас хамаагүй хурдан хатахад хүрдэг.
“Талх хадгалах хамгийн тохиромжтой газар бол лангуун дээр байдаг”

Олон төрлийн жимсийг нэг сагсанд хийх нь хэт боловсорч гүйцэхэд хүргэдэг

Зарим жимс нь этилений хий үүсгэдэг учраас бусад жимсний боловсорч гүйцэх явцыг хурдасгадаг. Тиймээс гадил, алим, лийр, улаан лооль зэргйиг аль болох тусад нь хадгалах хэрэгтэй.

Сонгино, төмсийг тусад нь хадгалах

Төмс сонгино хоёрыг хамт хадгалснаар төмс илүү хурдан соёолдог. Төмсийг удаан хугацаанд хадгалах хамгийн сайн арга бол харанхуй, хуурай, сэрүүн газар агаарын солилцоо орох боломжтой хайрцаг, саванд хадгалах. Харин сонгиныг хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Навчит ногоонуудыг гялгар уутанд хадгалах нь хатаж, муудахад хүргэдэг

Супермаркетаас авсан навчит ногоогоо гялгар уутнаас нь гаргаж хатаах болон цаасан алчуураар ороож хөргөгчиндөө хадгалж болно.

Бор сахарыг анхны сав баглаатай нь хадгалснаар хатуурдаг

Бор сахарыг агаар нэвтрэхгүй саванд сэрүүн, чийглэг газар байлгах хэрэгтэй.

Улаан лоолийг хөргөгчинд хадгалдаггүй

Улаан лоолийг хөргөгчинд хадгалах нь боловсорч гүйцэх явц, амтанд нөлөөлдөг. Үүний оронд улаан лоолийг нарны гэрлээс хол тасалгааны температурт байлгах бөгөөд хэрэв боловсорсон бол хөргөгчинд хийх талаар бодож болно.

Самар, жимсний холимог нь өрөөний температурт амархан мууддаг

Самар, үрийг өрөөний температурт гурван сараас дээш хугацаагаар байлгаж болохгүй. Хэрэв олон төрлийн самрын үрийг худалдаж авбал хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Тарвасыг бүхлээр нь хөргөгчинд хийвэл амтаа алддаг

Тарвасны сайхан амтыг хадгалахын тулд өрөөний температурт байлган боловсорч гүйцэхээр нь зүсээд хөргөгчинд хийнэ.

Зүссэн жимсийг удаан ил байлгаж болохгүй

Жимсээ зүсэж хуваасан бол удалгүй хөргөгчиндөө хийх нь чухал. Зүссэн жимс бактерийн өсөлтөд илүү өртөмтгий болдог. Зүссэн жимсийг хөргөгчинд дөрвөн цаг ба түүнээс дээш хугацаагаар байлгаж болохгүй.

Түүхий мах, боловсорсон хүнсийг ойролцоо хадгалж болохгүй

Махыг хөргөгчний доод тавиур дээр байрлуулж, жимс, салат зэрэг хүнснээс хол байлгах хэрэгтэй. Хөргөгчний дээд тавиурт бэлэн хоол хүнс, доод хэсэгт нь түүхий хүнс байрлуулвал зохимжтой.

Сүүг удаан хадгалах нь бактери үржих нөхцөл болдог

Сүү нь бусад хүнсний бүтээгдэхүүнийг бодвол амархан муудаж, гашилдаг тул удаан хугацаагаар орхивол бактери үржих магадлалтай.

Зохих ёсоор нь битүүмжлээгүй амтлагч илүү хурдан мууддаг

Хэрэв гич, кетчуп эсвэл соусаа сайтар таглаж хадгалах хэрэгтэй. Дутуу таглах нь эсвэл таглааг нь өөр зүйлээр орлуулах зэрэг нь хадгалалтын хугацааг муутгаж байдаг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд